Туул голын нөхцөл байдалд яаралтай дүн шинжилгээ хийнэ


Нийслэлийн онцгой комисс хуралдлаа. Хурлыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар цахимаар удирдан, холбогдох  албан тушаалтнуудад үүрэг өгсөн юм.

 Тухайлбал,

  • Зуслангийн бүсийн нөхцөл байдал, хэчнээн айл өрхийг нүүлгэн шилжүүлэх шаардлагатай судалгааг даруй гаргах,
  • Голуудын усны түвшин нэмэгдэж байгаа тул яаралтай арга хэмжээ авах,
  • Цахилгааны унасан болсон унах эрсдэлтэй шонгийн тоон мэдээллийг тодорхой гаргах,
  • “Тавантолгой түлш” ХХК-иас 20 мянган шуудай авахаар болсон бөгөөд холбогдох байгууллагуудад хүргүүлэх,
  • Далан байгуулахад мэргэжлийн хүмүүсийг ажиллуулах,
  • Туул голын нөхцөл байдал, усны түвшинд яаралтай дүн шинжилгээ хийх,
  • Хүн хүч, техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нэмэгдүүлэх,
  • Үерийн эрсдэлтэй 18 байршлын нөхцөл байдлын мэдээллийг тодорхой гаргах,
  • Сэлбэ голын урсцыг сайжруулах ажлыг яаралтай хийж, даланг аюул багатай газраар сэтлэх арга хэмжээ авах шаардлагатай байна. Иймд боломжтой байршлуудын мэдээллийг тодорхой болгох зэрэг үүрэг өглөө.

Зуслан чиглэлд бүх хэрэглэгчийн цахилгааныг таслаад байгаа бөгөөд иргэдийг цахилгаанд цохиулах, амь эрсдэхээс сэргийлж ажиллахыг үүрэг болгов. Мөн “Алтай” хотхоны гараашнуудаас автомашинуудыг гаргаж, усыг тогтоож, соруулсан гэдгийг холбогдох албаныхан мэдээллээ.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн бүх байршилд хангалттай хэмжээгээр шороо, хайрга, элс бэлтгэх чиглэл өгөв. Мөн Туул голын усны түвшин нэмэгдэж, ай сав дагуу хүндрэл үүсэж болзошгүй байгаа тул дүүргүүдийн удирдлагууд, холбогдох байгууллагуудыг эрсдэлт байршлуудын мэдээллийг гаргахыг үүрэг болголоо. 

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 2025/05/09
Ялалтын уухайтай өдрүүд 2025/05/09
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06