“Монголын үнэн” БНХАУ, БНСУ-ын өдөр тутмын сонинуудтай хамтын ажиллагааны гэрээ байгууллаа


Монгол Улсын анхны тогтмол хэвлэл “Монголын үнэн” сонин дэлхийн мэдээл­лийн агентлагууд, хэвлэлтэй албан ёсоор хамтран ажиллаж, мэдээ мэдээлэл солилцож ирсэн. Сүүлийн жилүүдэд манай сонин гадаад хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж байна. Ерөн­хий сайд Л.Оюун-Эрдэнийн БНХАУ-д хийсэн айлчлалаар “Монголын үнэн” сонин Хятадын “Ардын өдөр тутмын сонин”-той хамтын ажил­лагааны харил­цан ойлголцлын санамж бичгийг байгуулсан. Санамж бичигт МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар, “Ардын өдөр тутмын сонин”-ы ерөнхий эрлэгч Туо Жэнь нар өнгөрсөн сарын 28-нд гарын үсэг зурсан юм. Монгол ардын намын төв хэвлэл “Монголын үнэн” сонин 1920 оны арваннэгдүгээр сарын 10-нд анхны дугаа­раа хэвлүүлсэн. Монголын XX, XXI зууны түүх, монголчуудын амьдрал тэмцэл, алдаа оноог сонины шаргал хуудаснаа тэмдэглэн архив болон хадгалагдаж байна. Монголчуудын 100 гаруй жилийн өдрийн тэмдэглэл болсон манай сониноос нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, эрдэмтэн мэргэд төрөн гарсан билээ. 

БНХАУ-ын Коммунист намын төв хэвлэл “Ардын өдөр тутмын сонин”-ыг 1948 оноос хэвлэж эхэлжээ. Тус сонины редакцын нийтлэлүүд нь улс төр, эдийн засгийн сэдвийг голлон хөнддөг. “Монголын үнэн” сонинтой 1950-аад оноос хамтын ажиллагааг эхлүүлж, сэтгүүлч, сурвалжлагч солилцож байв. Энэ удаа санамж бичигт гарын үсэг зурснаар хамтын ажиллагаагаа гүнз­гийрүүлж, мэдээ мэдээлэл солилцох боломж бүрдлээ.


Түүнчлэн манай сонин БНСУ-ын “Кённам” өдөр тутмын сонинтой энэ сарын 4-нд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа. Гэрээнд “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг, “Кённам” сонины захирал Жун Чанг Хун нар гарын үсэг зурлаа. Энэ үеэр “Монголын үнэн” сонины ерөнхий эрхлэгч Б.Цоожчулуунцэцэг “Манай сонин 103 жилийн түүхтэй Монгол Улсын ууган хэвлэл. Ардын хувьсгал, Ардчилсан хувьсгалыг эхлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн, ард түмний амьдрал тэмцлийг, Монгол Улсын 103 жилийн түүхийг манай сониноос уншиж болно. Бид гадаадын олон сонин, хэвлэл мэдээллийн байгуулагатай хамтран ажилладаг. Өнөөдөр БНСУ-ын “Кённам” өдөр тутмын сонинтой хамтын ажиллагаагаа эхлүүлж байна. Хоёр сонины хувьд харилцан мэдээ мэдээлэл солилцохоос гадна хоёр улсын иргэдийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, найрсаг харилцааг бэхжүүлэхэд анхаарч ажиллах болно” хэмээлээ. “Кённам” сонины захирал Жун Чанг Хун “Монголын нийгмийн өөрчлөлтийг бичилцэж, хамгийн ойроос ажиглаж ирсэн 103 жилийн түүхтэй хэвлэлтэй хамтран ажиллах нь манай сонинд нэр төрийн хэрэг. 

Цаашид боломжит олон ажлыг хамтдаа санаачлан хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Манай хотод 3000 гаруй монгол хүн ажиллаж, амьдардаг. Манай уншигчдын дунд Монгол Улсын тухай мэдэх хүмүүс байхад мэдэхгүй, мэдээлэлгүй нэгэн ч бий. Хэвлэл мэдээлэл ард түмнийг холбох хамгийн чухал хэрэгсэл. Тиймээс бид хоёр улсын иргэдийг мэдээллээр хангах цонх болохын төлөө анхаарч ажиллахыг хүсэж байна. Сонин бол мэдээллийн гол эх сурвалж. Цаасан хэвлэл улам бүр хязгаарлагдмал болж буй энэ үед хэвлэмэл сониныг авч үлдэх нь сэтгүүлч бидний үндсэн даалгавар. Энэ чиглэлд хамтдаа хөгжиж, туршлага хуримтлуулцгаая” гэсэн юм. Бусан хотын тэргүүлэх хэвлэлүүдийн нэг “Кённам” өдөр тутмын сонин нь 24 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна. Тус сонины редакцад 38 сэтгүүлч ажилладаг. Өмнөд Солонгос улсын хэмжээнд 420 сонин хэвлэгдэн гардгаас “Кённам” энэ жил чансаагаараа 28 дугаарт эрэмбэлэгдсэн байна.

 Х.Эрдэнэзаяа

Эх сурвалж: Монголын үнэн сонин №025/24556/

 


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 2025/05/09
Ялалтын уухайтай өдрүүд 2025/05/09
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06