Нийслэлийн 19 байршилд дулааны шугам сүлжээг шинэчилнэ


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо.  Тус хуралдааныг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав. Өнгөрсөн удаагийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон юм. Энэ хүрээнд 25 байгууллага 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс хэрэгжилт 60 хувьтай байгаа аж. Улс, нийслэлийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх бөгөөд энэ ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна. Мөн “Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа юм. Энэ жил 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар болсон бөгөөд 10-ынх нь зураг төслийг хийсэн, 30 байршлын архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ. Түүнчлэн уг хуралдааны үеэр  Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт хамгийн тулгамдсан асуудал нь хүний нөөц болоод байгааг  Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр онцоллоо. Тэрбээр  “Их засварын ажил 64, урсгал засварын ажил 44 хувьтай байна. Он гарснаас хойш 307 мэргэжилтэн, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь хамгийн их тулгамдаж байгаа асуудал. Нийслэлд хувийн орон сууцны 68 контор үйл ажиллагаа явуулж байгаа. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын орон сууц 49, хувийн орон сууцууд 51 хувийг эзэлж байна. Таван орон сууцны контор буюу 10 мянга гаруй өрх манай газарт шилжин ирж байгаа. Эдгээрийн олонх нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцууд байгаа тул цаашид энэ чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байна” гэлээ. Хотын дарга нийтийн аж ахуйн салбараа орхигдуулж болохгүй, энэ чиглэлд анхаарал хандуулах, хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг онцоллоо.

 М.Өлзий


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 5 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 6 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 8 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 8 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 8 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21