С.Чулуун: Хан Тайшир уулын аймгийнхан Монгол Улсын тусгаар тогтнолд онцгой үүрэг гүйцэтгэсэн


“Хан Тайшир уулын аймаг 100 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурлын үндсэн илтгэлийг “Чингис хаан”  музейн захирал, академич, түүхийн түүхийн шинжлэх ухааны доктор, профессор С.Чулуун тавилаа.  Тэрбээр  илтгэлийнхээ хүрээнд  одоогийн Говь-Алтай аймгийнхан  Монголын тусгаар тогтнолд ямар үүрэг гүйцэтгэсэн талаар  дэлгэрэнгүй тайлбар, мэдээлэл өгсөн юм. 

Тэрбээр энэ тухайд  “Засагт Хан аймгаас Хан Тайшир уулын аймаг байгуулах хүртэлх түүхэн үйл явдлуудын талаар  өгүүлсэн илтгэл тавилаа. Засагт Хан аймаг бол 16-р зууны сүүл үед байгуулагдаж, 20-р зууны эхэн үед 1923 он  хүртэл Засагт  Хан аймаг гэж нэрлэгдэж явсан. Энэ хугацаандаа Засагт  Хан аймаг өмнө талдаа Манж чин улстай, хойд талдаа Хаант орос улстай хил залгаж, өргөн уудам нутгийг хамран оршдог байлаа. Нэгэн цагт Засагт Хан аймгийн нутаг, одоогийн ОХУ-ын Красноярскын хязгаар, Енисей мөрний сав нутаг хүртэл өргөжиж байсан. Хойд зүгийн Засагт Ханы ноёд Оросын эзэн хаадтай эн тэнцүү харилцаж, дипломат бодлогоор Орос улсыг Тагна Тувагийн нуруу, Хөвсгөл, Увс нуурыг эзлэхээс хамгаалан сууж байсан. 

Мөн Засагт Ханыхан өмнө талдаа Манж чин улстай эн тэнцүү харилцахыг хүсэж, 1691 онд халхын Хан-ууд Долон нуурт чуулахад Засагт Ханы Гэндэн хунтайж тэргүүтэй хүмүүс дөрвөн жил  Сэлэнгийн сав нутагт суусан байх жишээтэй. Ингээд Засагт Ханыхан Монголын түүхэнд, тусгаар тогтнолд онцгой түүхэн үүрэг гүйцэтгэсэн.  Товчхондоо, Засагт  Хан аймаг 16-р зууны сүүлд байгуулагдах үзэс 20-р зууны эхэнд Хан Тайшир уулын аймаг байгуулагдах хүртлээ Монголын түүхэнд тэр дундаа улсын дотоод эв нэгдэл, гадаад ертөнцөд онцгой үүрэг гүйцэтгэсэн түүхтэй. 

Тэгэхээр Засагт Хан аймгийн голомт бол Хан Тайшир уулын аймаг. 1912 онд Хан  Тайшир уулын аймаг гэж нэрлэгдэж байсан түүхтэй”хэмээн тайлбарлалаа.

М.Өнөр


0
angry
0
care
0
haha
10
liked
6
love
3
sad
2
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 6 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 8 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 9 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 10 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 10 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21