Нарны илч чангарч, наадмын дуулиан тасраагүй 7 хоног


Дугаараас дугаарын хооронд

Аймаг, сумдын 100 жилийн ойн баяр наадам шил шилээ даран үргэлжилж, найр наад­мын дуулиан, нарны халуун хоёрт мансуурсан долоо хоног өнгөрч байна. Архангай, Хэнтий, Төв, Завхан аймгийн 100 жилийн ойн баяр наадмын араас Говь-Алтай аймгийн баяр наадам сүр дуулиантайгаар залгаж, ёстой л хөлтэй нь хөлхөж, хөлгүй нь мөлхөж наадамлав. Амралт зугаалгын үе, айраг цагаа дэлгэрсэн цагаар хотол монголчууд наадаж, хүн бүр л хөдөө орон нутгийг зорин, хот суурин газрууд бараг л эзгүйрч үлдсэн гэхэд хилсдэхгүй. Гэхдээ Архангай, Говь-Алтайн наадам “Зохион байгуулалт сайтай, үр өгөөжтэй, үлдэх юмтай боллоо” хэмээн олон нийт ам дүүрэн байна. Харин Хэнтий аймгийн 100 жилийн баяр наадмын үеэр бөх, морьтой холбоотой багагүй маргаан сошиал орчинд дэгдсэн. Энэ маргаан, түүнийг тойрсон хэл ам Ерөнхий сайдыг ч багагүй бухимдуулсан бололтой. Тэрбээр аймгийн Засаг дарга нарт найр наадмаа цэгцэлж, намрын ажлын бэлтгэлдээ орохыг үүрэг болгожээ. Бас 100 жилээ тэмдэглэсэн аймгуудын наадмаар гарсан маргаан дагуулсан асууд­луудыг нягталж, хариуцлага тооцохыг холбогдох албаны хүмүүст даалгасан байна.

Энэ сарын эхээр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрисын урилгаар тус улсад албан ёсны айлчлал хийхээр өргөн баг бүрэлдэхүүнтэйгээр мордсон. Наймдугаар сарын 2-ны өдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харристай Цагаан ордонд албан ёсны хэлэлцээ хийв. Хэлэлцээ­рийн өмнө Монгол, Америкийн Стратегийн түншлэлийн өнөө­гийн байдал, харилцаа, хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэлийн талаар хоёр орны Засгийн газрын түвшинд анх удаа мэдэгдэл хийлээ. Энэ удаа Ерөнхий сайд АНУ-д айлчилснаар гурав дахь хөршийн бодлогоо тодорхойлж, хоёр улсын харилцаа шинэ шатанд гарч байгаагаараа онцлогтой юм. Мөн Ерөнхий сайдын айлчлалын үеэр тохирсон нэг асуудал нь 2024 оны хоёрдугаар улирлаас Монгол-АНУ-ын хооронд шууд нислэг үйлдэхээр болжээ. Үүнээс гадна англи хэлийг хоёрдогч хэл болгосонтой холбоотой 1000 багшийг АНУ-д сургахаар болсон байна. Америкийн талаас аялал жуулчлал болон батлан хамгаалах салбарт дэмжлэг үзүүлэхээ илэр­хийлжээ. Ерөнхий сайдын АНУ-д хийж байгаа энэ удаагийн айлчлал гаднын хэвлэлүүдийн анхаарлыг зүй ёсоор татаж, Монгол Улсын талаарх мэдээллүүд дэлхийн олон орны хэвлэлүүдэд нийтлэгдэж байна. 

Тухайлбал, Америкийн хэв­лэлүүд “БНХАУ болон АНУ-ын эдийн засгийн өрсөлдөөн нэмэгдэж буй энэ үед Монгол Улс Америктай харилцаагаа бэхжүүлэхийг эрмэлзэж байна” хэмээн бичиж байгаа бол “Financial Times”-ийн сэтгүүлч Эдвард Уайт “Монгол Улс ашигт малтмалын үүцээ нээх үү” хэмээн гарчигласан нийтлэлдээ “Далайд гарцгүй тус улс барууны хөрөнгө оруулагчдыг байлдан дагуулж, Хятад, Оросоос хамааралгүй болохын тулд өргөн хүрээтэй шинэчлэл хийж байна” хэмээн онцолжээ. Ерөнхий сайд энэ удаагийнхаа айлчлалаар газрын ховор элемент, ураны баялгийнхаа талаар америк ноёдод дуулгах нь гарцаагүй. Монгол Улсын хувьд дан ганц нүүрс бус газрын ховор элемент уранаа зарах, гэхдээ эцсийн бүтээгдэхүүн болгож борлуулах хүсэл эрмэлзэлтэй байгаагаа дэлхийн олон улсад танилцуулж байгаа. Энэ удаа Монголд цахилгаан машины сэлбэг, хэрэгсэл, зай үйлдвэрлэх, томоохон компаниудын салбарыг нээх гэрээ хэлцэл байгуулахыг зорьж байгаа.

Өнгөрсөн өдрүүдэд ихэнх нутгаар хэт халж, зарим газар 43 хэм хүрч, хүүхэд хөгшдийг багагүй сандаргав. Мөн үер усны гай гамшиг хол биш байгааг сануулан үе үе аадар бороо орж, зам гүүр эвдэрч, эрдэнэт хүний амь нас эрсэдсэн таагүй мэдээллүүд хөвөрлөө.

Харин хамгийн таатай мэдээг аялал жуулчлалын салбарынхан дуулгав. Эхний хагас жилийн байдлаар Монгол Улсад 226 мянган жуулчин аялж, зугаа­лахаар иржээ. Энэ жуулчдын буянаар ам.долларын худалдааны эргэлт гурав дахин нэмэгдсэн байна. Үүнээс гадна Тавантолгой-Зүүнбаян чиг­лэлийн төмөр замыг байнгын ашиглалтад оруулжээ. Өөрөөр хэлбэл, туршилтын хугацаа дуусаж, Улсын комисс бүрэн хүлээж авсан байна. Энэхүү төмөр замыг байнгын ашиг­лалтад оруулс­наар Эрдэнэс Таван­толгойн уурхайн экспортын хэмжээг нэмэг­дүүлэх, гурав­дагч зах зээлд хүргэ­хийн зэрэгцээ төмөр замын трассын дагуух бүс нутагт байрлаж буй уул уурхайн бусад экс­портыг дэмжиж, уул уурхайгаас олдог орлого нэмэгдэх нь дамжиггүй.

“Наадмын маргааш намар” гэсэн үг бий. Үер усанд эвдэрсэн зам гүүрийг Зас­­гийн газрын нөөц хөрөнгөөр сэл­бэж засах, сургууль цэцэрлэгийн бэлт­­гэлд анхаарч, барилгын ажлуу­даа дуус­гах, ургац хураалтад бэлтгэх Ерөн­­хий сайдын албан даалгавар гарчээ. Иймээс сайд нар дор бүрнээ ажил­тай наймдугаар сарыг угтаж байна. 

Улаан­баатар­чуудын хувьд нэг том асуу­дал бол хүүхдийн цэцэрлэг. Нийс­­лэлд 142.7 мянган цэцэрлэгийн насны хүүхэд бий. Үүний 33 мянга нь шинээр цэцэрлэгт орох хоёр настнууд байгаа юм. Тэрбээр хүүхдийг цэцэрлэгт хуваарилах бүртгэл энэ сарын 1-нээс “E-MONGOLIA” систем дээр эхэллээ. 

 Найр наадмын хөлд дарагдаад байсан “Нүүрсний” гэх тодотголтой хэр­гүү­дийн сураг гарч эхэллээ. Тухайлбал, “Нүүрсний” гэх то­дотгол­той хэрэгт яллагдагчаар татагд­сан УИХ-ын гишүүн асан, Хө­дөлмөр, нийг­мийн хамгааллын сайд асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Таван­толгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хянаж дуу­саад өнгөрсөн долоо хоногт шүүхэд шил­жүүлсэн байна. Улмаар тэдэнд холбогдох хэрэгт худал мэдүүлэг өгөх, гэрчид хууль бусаар нөлөөлөх гэсэн зүйл анги нэмсэн талаар АТГ-аас мэдэгдсэн нь багагүй дуулиан тарьж байна.

Ирэх онд болох УИХ-ын сонгуу­лийн чимээ  намуудын идэвхийг илт сэргээж, АН-ынхан тамга тэмдгийн хэрүүлээ эцэслэж, сандал суудлаа олох гэж хичээж байна. Сүүлийн үед “Ирц бүрдэхгүй байна” гэдэг шалтгаанаар удаа дараа хойшилсон Үндэсний бодлогын хорооны хурлыг энэ сарын сүүлээр зарлалаа. АН-ынхан уг хурлаараа Ерөнхий нарийн бичгийн дарга болон дэд дарга нараа сонгох юм байна. Тэгвэл ХҮН-ынхан нэр дэвших хүсэл сонирхолтой залуучуудыг бүртгэнэ гэсэн зар тарааж, хөдөө орон нутгаар явж байгаа сурагтай. Шинэ намын хувьд хамгийн түрүүнд амлалт өгч ШИНЭ намаас дэвшүүлж буй эдийн засаг, улс төрийн 18 хувьсгалыг хамтдаа хийвэл гадаад дахь сайхан амьдралыг Монголдоо бий болгож чадна хэмээн уриалж, сурталчилгааны ажилдаа орчихсон байна.

Б.Нүүдэл

Эх сурвалж: Монголын үнэн сонин №028/24559/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 6 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 8 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 10 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 10 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 10 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 2025/04/22
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 2025/04/22
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 2025/04/22
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 2025/04/22
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21