Ази, Номхон далайн орнуудын парламентчид дэлхийн эрүүл мэндийн асуудлаар Монголд чууллаа

unen
14 цагийн өмнө

 Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулган “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор Монгол Улсад болж өндөрлөлөө.  Тус чуулганд манай улсаас УИХ-ын дарга Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг болон холбогдох байнгын хороодын дарга нар, УИХ-ын гишүүдийн төлөөлөл оролцсон юм.  УИХ-ын дарга Г.Занданшатар  чуулганыг нээж үг хэлсэн. Тэрбээр “Аливаа улс орны хөгжлийн зорилго нь хүн амын ахуй амьдралыг дээшлүүлэх, эрүүл мэндийг хамгаалахад оршдог.  Сорилт, бэрхшээлүүд нь урьд байгаагүй цар хүрээтэй, улам бүр нарийн төвөгтэй болж байна. Дэлхий нийтийг хамарсан дараагийн цар тахал гарах эрсдэл бол зөвхөн цаг хугацааны асуудал гэж эрдэмтэн, судлаачид хэлж байна. Ийм учраас эдгээрийг шийдвэрлэхэд улс төрийн манлайлал, инновац, нийгмийн бүхий л салбарын түншлэл нэн чухал. Эрүүл мэндийн зардлын өсөлтийг хязгаарлах, иргэдийг эрүүл мэндтэй холбоотой санхүүгийн эрсдэлээс хамгаалах, хүн амын эрүүл дундаж наслалтыг нэмэгдүүлэхийн тулд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зохион байгуулалт, санхүүжилт, нөөцийн хуваарилалтыг төгөлдөржүүлэх, улам шинэчлэн боловсронгуй болгох шаардлагатай байна” хэмээн тодотгоод эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ нь хүн амын орлого багатай хэсэгт зориулсан тусламж үйлчилгээний хямд багц байх бус, харин хөрөнгө оруулалт, нийгмийн бүх салбарын оролцоонд тулгуурлах ёстой гэдгийг хүлээн зөвшөөрч, эрүүл мэндийн салбарын бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг чиглүүлэх нь парламентчид бидний үүрэг. Энэ ч үүднээс УИХ эрүүл мэндийн салбарын шинэчлэлийг дэмжих, тусламж үйлчилгээний санхүүжилтийг нэмэгдүүлэх, бүх салбарын бодлогод эрүүл мэндийн асуудлыг тусган, салбар хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэхийг чухалчлан ажилладаг гэдгийг  тодотгосон юм. 

УИХ, ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хамтран зохион байгуулсан уг чуулган гурван өдрийн турш үргэлжилсэн бөгөөд 15 орны парламентын гишүүн, дарга, эрүүл мэндийн сайд болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 70 гаруй төлөөлөгч оролцсон юм. Чуулганаар “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ яагаад чухал вэ?”, “Бүсийн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ: Бид хаана байна вэ, шинэчлэлийг хаанаас хэрхэн эхлэх вэ”, “Эрүүл мэндийн инновацаар дамжуулан ЭМАШТҮ-ний шинэчлэлийг эрчимжүүлэх нь”, “Парламентын үйл ажиллагаагаар дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэх, шинэчлэлийн арга зам”, “Бүс нутгийн хэмжээнд дэлхийн эрүүл мэндийн асуудалд парламентын гишүүдийн оролцоог онцлох нь” сэдэвт  салбар хуралдаанаар үргэлжилсэн. Уг чуулганаар “Номхон далайн баруун бүс дэх эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний ирээдүй" стратегийн баримт бичгийн хүрээнд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний цаашдын бодлогыг бэхжүүлэх, орчин үеийн шинжлэх ухааны судалгаанд үндэслэсэн шийдвэрлэх арга замыг тодорхойлох.  Орон нутгийн боломжуудыг ашиглаж, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний шинэчлэлийг манлайлан дэмжих асуудлаар улс орнуудын парламентын туршлагаас хуваалцах, технологи, санхүүжилтийн загварууд болон эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд тулгарч буй бэрхшээлийг түншлэлээр хэрхэн шийдэх. 

Инновацыг танилцуулж, санал солилцох парламентчдын зүгээс эрүүл мэндийн салбар цаашлаад дэлхий дахин, бүс нутаг, үндэсний болон орон нутгийн түвшинд түншлэлээр дамжуулан эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг дэмжих талаар анхаарч ажиллах боломжийг хуваалцах зэрэг асуудлыг хөндөж, тогтвортой хөгжлийн зорилтуудад хүрэх гарц, шийдлийг  эрэлхийлснээрээ онцлогтой байлаа.  Чуулганд  оролцогчид Төв аймгийн Алтанбулаг, Сэргэлэн суманд ажиллаж, эрүүл мэндийн анхан шатны цогц тусламж үйлчилгээ, санхүүжилтийн загвар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн үйл ажиллагаатай танилцсан. “Ирээдүйн төлөө анхан шатны тусламж үйлчилгээг бүтээе” сэдвийн дор чуулсан Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганы үр дүн болгон “Улаанбаатарын тунхаг”-ийг батлав. ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирлын үүрэг гүйцэтгэгч Др.Жужанна Якаб чуулганыг хааж хэлсэн үгэндээ, Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Их Хурал, Улсын Их Хурлын даргыг манлайлан оролцсонд талархал илэрхийлээд хүн ам цөөн, тархмал суурьшсан Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээ нь өөрийн гэсэн тогтолцоотой болсныг цохон тэмдэглэв.

Тэрбээр Монгол Улсын эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний уг тогтолцоог олон улсын түвшинд танилцуулахаар төлөвлөж байна. Улс орнууд эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг зардал гэж харахаас илүүтэй улс орны хөгжлийн суурь гэж үзэхийн чухлыг тодотгосон.  Мөн Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх VII чуулганаар баталсан “Улаанбаатарын тунхаг”-т эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний хүчирхэг, тогтвортой тогтолцоог бүрдүүлэхэд чиглэсэн суурь арга хэмжээг тусгасныг онцлон тэмдэглээд парламентчдыг энэхүү тунхгаа бодит ажил хэрэг болгоход хүчин чармайлт гарган ажиллахыг хүслээ. УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин хэлсэн үгэндээ, “Энэхүү форум нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд анхан шатны тусламж үйлчилгээний ач холбогдлыг чухалчлан, санхүүжилтийн тогтвортой байдлыг хангах, шинэ инновацыг нэвтрүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд парламентчид бидний үүрэг оролцоо, улс төрийн манлайллын талаар харилцан санал бодлоо солилцож улс орон бүр өөрийн туршлагаа хуваалцсан нээлттэй байдалд болж өнгөрлөө. Бид форумаас гарсан дүгнэлт, санал, зөвлөмжийг хүлээн авч улс орон бүр өөрийн орны онцлогт тохируулан төрийн бодлогод тусган хэрэгжүүлэх, үр дүнг тооцон   ажиллах томоохон үүрэг, хариуцлагыг хүлээж байна” хэмээн  дүгнэсэн. Түүнчлэн тэрбээр УИХ-аас эрүүл мэндийн салбарт хийж байгаа бодлого, эрх зүйн орчны шинэчлэлийг бүх талаар дэмжихийн зэрэгцээ санхүүжилтийг нэмэгдүүлэн ДНБ-д эзлэх эрүүл мэндийн зардлыг тав,  улсын нэгдсэн төсөвт эзлэх эрүүл мэндийн зардлыг дор хаяж 10 хувьд хүргэхийн төлөө манлайлал үзүүлж ажиллах болно. Түүнчлэн эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх шинэ технологи, инновацыг бүрэн дэмжиж салбарын нөөцийн хуваарилалтыг оновчтой болгон нийгэм, эдийн засаг, жендэр, соёл, уламжлалын хүчин зүйлийг харгалзсан “хүн” төвтэй тусламж үйлчилгээг хөгжүүлэхэд анхаарч ажиллана” гээд парламентын зүгээс дээрх үүрэг хариуцлагыг хэрэгжүүлэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллахаа илэрхийлэв. 

Ази, Номхон далайн орнуудын парламентчдын дэлхийн эрүүл мэндийн асуудлаарх форумын ерөнхийлөгчийн төлөөлөгч, БНСУ-ын Үндэсний Ассамблейн Эрүүл мэнд, халамжийн хорооны дарга Донкун Шин, эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний санхүүжилтийн тогтолцоог үр ашигтай болгоход парламентчдын үүрэг, оролцоо чухлыг онцлоод салбар дундын хамтын ажиллагааг уялдуулах, инновац, технологийн дэвшлийг ашиглан хүртээмжийг нэмэгдүүлэх, зардлыг бууруулах бүрэн боломжтойг дурдлаа. Чуулганаас баталсан “Улаанбаатарын тунхаг” нь хүний сайн сайхан, тэгш байдлыг илүүтэй эрхэмлэж хүний эрхийг баталгаажуулсан эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг улам бэхжүүлэхэд бүс нутгийн хэмжээнд төдийгүй олон улсын түвшинд ч чухал ач холбогдолтой болохыг чуулганы оролцогчид санал нэгтэйгээр тэмдэглээд эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний тогтолцооны шинэчлэлд хувь нэмрээ оруулахаа илэрхийлцгээв.

Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №031/24562/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 1 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 4 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 4 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 4 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 4 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 4 цагийн өмнө
SDY Calling you... 4 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 4 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 5 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 5 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 5 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22