УИХ-ын дэд дарга Л. Мөнхбаатар Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзав


Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар өнөөдөр (2023.08.28) Бүгд Найрамдах Хятад Ард Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Цай Вэньруйг бүрэн эрхийн хугацаа дуусаж байгаатай нь холбогдуулан хүлээн авч уулзлаа.

Элчин сайд Цай Вэньруй уулзалтын эхэнд манай хоёр улсын өндөр дээд хэмжээний айлчлалын давтамж сүүлийн жилүүдэд хадгалагдаж, хоёр улсын парламентын хоорондын харилцаа тогтвортой хөгжиж буйг онцлон тэмдэглэв. Цаашид БНХАУ, Монгол Улс хоорондын найрамдалт харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, өндөр дээд хэмжээний айлчлалын давтамжийг хадгалах талаар хичээн ажиллах болно гэдгээ илэрхийллээ.

Улсын Их Хурлын  дэд дарга Л.Мөнхбаатар, Элчин сайд Цай Вэньруйг Монгол Улсад ажиллах хугацаанд Монгол Улс, БНХАУ-ын хороонд байгуулсан Иж бүрэн стратегийн түншлэлийн хэлэлцээр амжилттай хэрэгжиж буйд талархаж буйгаа илэрхийлээд, дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үед хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлж, иргэд хоорондын харилцааг идэвхжүүлэн, өндөр дээд хэмжээний айлчлалуудын давтамжийг хадгалахад идэвх зүтгэл гарган ажилласанд нь талархал илэрхийллээ.

 Талууд хоёр улсын парламент хоорондын байнгын уулзалтын механизмын тавдугаар уулзалтыг зохион байгуулах болон худалдаа, эдийн засаг, хил гааль, боомтын үйл ажиллагаа, ачаа тээвэр, төмөр замын эргэлт, түүний дэд бүтцийн бүтээн байгуулалтын талаар санал солилцон, хамтын ажиллагааныхаа талаар ярилцлаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 1 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 3 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 5 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 5 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 5 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21