"Пап Францисын Монгол Улсад хийх айлчлал" сэдэвт марк гаргажээ


“ПАП ФРАНЦИСЫН МОНГОЛ УЛС ДАХЬ АЙЛЧЛАЛ” сэдэвт марк, анхны өдрийн дугтуй нээх ёслол боллоо.

Монголын Улсын гадаад харилцааны хосгүй үнэт дурсгал болсон захидал бичгүүд дэлхийн хэд хэдэн оронд хадгалагдаж байна. Эдгээрийн дунд Ватикан улсын нууц архивт хадгалагдаж буй Эзэнт гүрний болон Ил хаант улсын хаадын захидал бичгүүд онцгой байр эзэлдэг.

Ромын Пап IV Инноцентээс Гүюг хаанд ирүүлсэн захидал /1245 онд/, Ромын Пап IV Урбанаас Ил хан Хүлэгүд ирүүлсэн захидал /1263 онд/, Ил хан Абагаас IV Клеменцэд илгээсэн захидал /1268 онд/, Ромын пап III Николасаас Ил хан Абагад ирүүлсэн захидал /1278 онд/, Ил хан Абагаас Ромын католик шашны элчид олгосон аян замын баталгаа үнэмлэх бичиг /1279 онд/, Ромын пап IV Николасаас Ил хан Аргунд ирүүлсэн 2 захидал /1288, 1289 онд/, Ил хан Аргунаас Ромын пап IV Николаст илгээсэн захидал /1290 онд/-ууд зүй ёсоор орно.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар 2023 оны наймдугаар сарын 31-нээс есдүгээр сарын 4-ний өдрүүдэд хийх Пап Францисын айлчлал нь Монгол - Ватиканы харилцаанд шинэ хуудас нээсэн онцгой үйл явдал юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 1 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 3 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 4 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 4 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 5 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21