Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга тэргүүтэй төлөөлөгчид УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхав


Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, тус зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга, хатагтай Эва Эрнст-Жиеджич тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр  (2023.08.31) Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт бараалхлаа. 

Европ дахь гуравдагч хөрш Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүдтэй уулзаж байгаадаа баяртай байна гээд бид өнгөрсөн 60 жилийн хугацаанд ардчилал, хүний эрхийг дэмжих зэрэг олон асуудлаар нэгдмэл байр суурьтай байж, улс төр, хамтын ажиллагааны өндөр итгэлцлийг бий болгосон гэж Улсын Их Хурлын дарга уулзалтын эхэнд тэмдэглэв.

Австри-Монголын найрамдлын бүлгийн дарга, хатагтай Эва Эрнст-Жиеджич Улсын Их Хурлын даргыг цаг зав гарган хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Австри-Монголын найрамдлын бүлгийн түвшин дэх энэхүү анхны айлчлал нь манай хоёр улс дипломат харилцаа тогтоосны түүхт 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж байгаад туйлын баяртай байна гэлээ. Тэрбээр, Улсын Их Хурлын даргыг хоёр жилийн өмнө Бүгд Найрамдах Австри Улсад айлчлах үеэр Австри Улсын Үндэсний Зөвлөл (парламент)-ийн Ерөнхийлөгч В.Соботкатай уулзаж байсныг дурдан, манай хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд энэ удаагийн айлчлал зохион байгуулагдаж байна хэмээгээд төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулав.   

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хэлэхдээ, Европын Холбооны гишүүн орнуудаас Австри Улс манай улстай дипломат харилцаа тогтоосон хоёр дахь улс юм. Хоёр жилийн өмнө дэлхийн 110 гаруй орны Парламентын дарга нар Вена хотноо хуран цугларч, Парламентын дарга нарын Дэлхийн V Бага хурлыг хийсэн. Энэ үеэр Австри Улсын Үндэсний Зөвлөл (парламент)-ийн Ерөнхийлөгч Вольфганг Соботкатай уулзаж, олон талт хамтын ажиллагааны талаар санал солилцсон гээд Ерөнхийлөгч В.Соботкаг Монгол Улсад зочлохыг урьсан урилгаа дахин нотлоод мэндчилгээ дэвшүүлж буйг уламжлахыг хүсэв. Тэрбээр, Монгол Улс Европын Ногоон санаачилгын нэг хэсэг болох ойг хамгаалах, сэргээх, ой ашиглалт, ойн тогтвортой менежментийг эдийн засгийн үр ашигтай хэлбэрээр хөгжүүлэх зорилго бүхий “Ойн түншлэл” хөтөлбөрт нэгдсэн Ази тивийн анхны улс болсон. Австри Улс ногоон хөгжил, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, эрчим хүчний цэвэр эх үүсвэр нэвтрүүлэх чиглэлээр арвин туршлагатай. Ойн түншлэлийн хүрээнд бид эрчим хүч, ногоон хөгжлийн салбарт хамтран ажиллах өргөн боломжтой гэж харж байна гэв.

Талууд ногоон хөгжил, эрчим хүч, боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах боломжийн талаар санал солилцов. Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австрийн парламентын бүлгийн дарга Э.Бат-Амгалан, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн гишүүн Б.Саранчимэг, Бүгд Найрамдах Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүн, тус зөвлөл дэх Австри-Монголын найрамдлын бүлгийн гишүүн Коринна Шарценбергер, Ханнес Амесбауэр, Мартин Күнсберг-Сарре нар болон албаны бусад хүмүүс байлцав. Уулзалтын дараа Австри Улсын Үндэсний зөвлөлийн гишүүд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааны танхимтай танилцав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий Нарийн Бичгийн даргын зөвлөх Б.Жавзандорж иргэдтэй уулзав 1 цагийн өмнө
E-Mongolia хэрэглэгчийн тоо хоёр саяд хүрлээ 2 цагийн өмнө
Өөрийн болон орчныхоо аюулгүй байдлыг хянаж, холбогдох арга хэмжээг хэ… 4 цагийн өмнө
БЗД-ийн 61 дүгээр цэцэрлэгийн их засварын ажил дууслаа 4 цагийн өмнө
Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Ж.Золжаргал их сургуулиу… 4 цагийн өмнө
Гашуунсухайт-Ганцмодны төмөр замын бүтээн байгуулалт ирэх сарын 14-нд … Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… Өчигдөр
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв Өчигдөр
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж Өчигдөр
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа Өчигдөр
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… Өчигдөр
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… Өчигдөр
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 2025/04/22
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 2025/04/22
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 2025/04/22
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 2025/04/22
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо 2025/04/21
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна 2025/04/21
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө 2025/04/21
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… 2025/04/21