ДБЭТ-ын 60 жилийн ойн арга хэмжээ “Сонгодог Жаран” гала тоглолтоор эхэлнэ


ДБЭТ-ын хамт олон түүхт 60 жилийн ойн арга хэмжээ “Сонгодог Жаран” гала концертоор эхэлнэ. Уг тоглолт маргааш 20:00 цагаас Сүхбаатарын талбайд болохоороо онцлог юм. Театрын байшингаасаа гарч сонгодог урлагийг ард түмэндээ сонсгохоор шийдсэн тэд энэ талаараа хэвлэлийхэнд мэдээлэл өгсөн юм. Мэдээллийн эхэнд ДБЭТ-ын захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Сарантуяа ярихдаа  “Монголын сонгодог урлагийн өргөө болсон ДБЭТ-ын хамт олон түүхт 60 жилийн ойтойгоо золгож байна. Анх 1963 оны тавдугаар сарын 10-нд Хөгжимт драмын театраас Улсын дуурь, бүжгийн театр өрх тусгаарлан, өндөр үүдээ нээсэн түүхтэй. ДБЭТ 1963 оны тавдугаар сарын 15-нд П.И.Чайковскийн “Евгений Онегин” дууриар бие даасан театрынхаа нээлтийг хийж, 60 жилийн түүхээ бичих замналаа нээсэн юм. Театр маань өнгөрсөн 60 жилийн хугацаанд 120 гаруй дэлхийн томоохон сонгодог бүтээлийг тайзнаа тоглосон байна. Театрынхаа тайзнаа өөрийнхөө залуу нас, авьяас билгийг зориулсан ахмад үеийнхэн болон дунд, залуу үеийнхэн нэгдэж, жаран жилийн түүхийг бичилцэж байна. Бид нэгэн жарны түүхийг агуулсан “Сонгодог жаран” хүндэтгэлийн тоглолтууд, түүхэн баримтат кино, сэтгүүл зэрэг томоохон арга хэмжээ  хийхээр төлөвлөсөн. Мөн ойн арга хэмжээгээ “Сонгодог жаран” гала концертоор эхлүүлэх гэж байна. Энэ тоглолтоороо театрын сор болсон томоохон уран бүтээлүүдийн дээжсээс үзэгчдэдээ нээлттэйгээр сонордуулах болно. Тоглолтод театрын дунд болон залуу үеийн уран бүтээлчид оролцохоор бэлтгэл хангасан” гэв. Нэгэн жарныг ардаа орхисон ДБЭТ-аас Хөдөлмөрийн баатар тав, Ардын жүжигчин 29, Гавьяат цолтон 93, Чингисийн одонт нэг, Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналтан дөрөв, Төрийн хошой шагналтан хоёр, Төрийн шагналтан 18 төрөн гарсан байх юм. Маргааш гала тоглолтоор эхлэх 60 жилийн ойн арга хэмжээний хаалт ирэх сарын 15-нд болно. Дууриас театраас төрсөн алдартнуудын нэг Ардын жүжигчин А.Долгор “Театрынхаа уран бүтээлчдэд түүхт 60 жилийн ойн баярын мэндийг хүргэе. Миний хувьд 1984 оноос хойш театртаа 28 жил ажилласан. Ингээд бодохоор 60 жилийн талыг нь хуваалцжээ. Би гоцлол дуучдын гурав дахь үеийн дуучин. Театр маань хүнд цаг үед ч үүд хаалгаа хааж байгаагүй. Үе үеийн нэрт уран бүтээлчдийг өлгийдөн авч, овоглосон ягаан театраараа үргэлж бахархаж явдаг. Монголын маань маш сайхан театрын нэг. Уран бүтээлч миний хувьд маш их баяртай байна. Одоо театр маань шинэ залуу мэргэжлийн уран бүтээлчдээр цусаа сэлбэж, эрч хүчтэйгээр ажиллаж байна. Цаашдын уран бүтээлд нь улам их амжилтыг хүсэн ерөөе” гэв. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
З.Даваасүрэн: Эмэгтэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн ш… Өчигдөр
ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин Монгол Улсад албан ёсны айлчлал … Өчигдөр
Д.Амарбаясгалан: Ю.Цэдэнбал шинэчлэлт, их бүтээн байгуулалт хийж чадса… Өчигдөр
Багануур дүүргийн МАН-ын хорооны дэргэдэх төрийн бус байгууллагын дарг… Өчигдөр
С.Даваасүрэн: Багануур дүүрэг нэг хүнд ногдох ногоон байгууламжийн хэм… Өчигдөр
Т.Отгонболд: Намын хорооны үнэт зүйл нь гишүүд дэмжигчид байдаг Өчигдөр
​ Ц.Сандаг-Очир: Бид хөгжлийн шинэ шатаа зүүн бүсийн тулгуур хот гэж х… Өчигдөр
Өрсөлдөх чадвар, амьдралын чанарыг чухалчилдаг Багануур дүүргийн МАН Өчигдөр
​ Сайн бас саар мэдээ дагуулсан долоо хоног Өчигдөр
Улаанбаатарт 19 хэм дулаан байна Өчигдөр
Их хүмүүнтэй уулзахад сайн Өчигдөр
Нэг ангийн сурагчид бөөлжиж, суулгасан зовууртайгаар эмнэлгийн тусламж… Өчигдөр
Согтуу жолооч гарцаар гарч явсан хоёр хүүхдийг дайрч, нэг нь газар дээ… Өчигдөр
Бумбатын рашааны 44.1 га газрыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа Өчигдөр
Б.Энх-Амгалан тэргүүтэй төлөөлөгчид БНТУ-д айлчилж байна Өчигдөр
Эрсдэлийг бууруулахад хэнийг ч орхигдуулалгүй хамруулахыг НҮБ чухалчла… Өчигдөр
Улаанбаатар, Тяньжин хотын хамтын ажиллагааг өргөжүүлнэ Өчигдөр
“Хөгжлийн бодлого төлөвлөлт, тайлагналт” сэдэвт сургалт боллоо Өчигдөр
Баянхонгор аймагт ингэний 30-40 ферм байгуулахад Ерөнхий сайдаас дэмжл… Өчигдөр
Өвөлжилтийн бэлтгэл 87 хувьтай байна Өчигдөр