Эх хэлний гарамгай эрдэмтнийг дурсахуй


Цэвэгийн Бат-Очир Ардын хувьсгалын өмнө Богд хаант Монгол Улсын шашин төрд туслах яам, хууль цаазын бичиг зохиох газарт бичгийн түшмэлийн алба хашиж явсан. Ардын засаг тогтсоноос хойш Гадаад яаманд туслах түшмэл, түшмэл, Судар бичгийн хүрээлэнгийн жинхэнэ гишүүн зэрэг хүндтэй албыг гүйцэлдүүлж явсан юм. Монгол судлаач Чулуун овогт Ц.Бат-Очир шадар 1873 онд хуучин Цэцэн хан аймгийн Өндөрхан уулын хошууны Хэрээ хөхөл сумынх, өдгөөгийн Хэнтий аймгийн Баянмөнх сумын нутагт төрсөн байна. Богд хаант Монгол Улс болон Ардын засгийн эхэн үед Пүрэв гүн, Жамьян гүн, Дашням гүн, Дандаа Чянсан хэмээх Ч.Дэмчигдорж тэргүүтэн монгол хэл  бичгийн  гаргууд боловсролтой цөөвтөр сэхээтэн төрийн бичиг номын үйл хэрэгт хоёргүй сэтгэлээр зүтгэж, түшмэлийн алба хашсан тэд манж, төвөд  хэлний толь бичгийг хянан болгоож, толь бичиг шинээр зохиох, манж хэл дээрх бүтээлийг монголчлох ажлыг санаачлан хийж байв.

Онход овогт С.Жамьян авгай буриад эрдэмтэн профессор Ж.Цэвээн, Ц.Бат-Очир шадар зэрэг журмын нөхөдтэйгөө  Судар бичгийн хүрээлэнгийн /СБХ-ийн/ дүрэм болох 15 зүйл бүхий дүрмийг гардан зохиожээ. Энэхүү гардан зохиолцсон дүрмийн эн тэргүүн зүйлд гадаад улсын хэлнээс монгол хэлэнд зүйл бүрийн ухааны болоод улс төрд хэрэглэгдэх судар тэргүүтнийг орчуулж дэлгэрүүлэх явдлыг дэлгэрүүлбэл зохилтой хэмээхүхүй.

Судалгаа шинжилгээний ажлын үндсэн суурь болсон улсын нийтийн номын санг үүсгэн байгуулах ашдын буянт үйл хэрэгт О.Жамьян оройлон тухайн үеийн бичгийн мэргэд Ж.Цэвээн, Ц.Бат-Очир шадар, Х.Дашням гүн, хичээнгүй сайд Б.Цэрэндорж зэрэг бичиг номын нөхөдтэйгөө хувийн номын сангаасаа нэгэн санаагаар номоо нийлүүлсэн нь эх түүх, монгол хэл бичгийн хамаарал бүхий 2000 орчим ном байжээ.  Эдгээр ном өнөөгийн Монгол Улсын Үндэсний номын сангийн эх үүсвэрийг баяжуулсан охь дээж нь болсон юм. Ц.Бат-Очир анхны Үндсэн хууль боловсруулах комиссын бүрэлдэхүүнд Шүүх яамны сайд Н.Мягмаржав, профессор Ж.Цэвээн нарын хамт ажиллаж байв. Уул комисс нь Англи, Швед, Бельги, Голланд, Япон зэрэг улсын Үндсэн хуулийн акт, тэдгээрт холбогдох бичиг баримтыг орчуулж, үлгэр загвар авч болохыг судалж байлаа.

СБХ-ийн гишүүд салбар бүхий нэр томьёоны комисс хуралдаж нэгдсэн комиссыг байгуулсан юм. Энэхүү нэгдсэн комиссын гуравт нь Ц.Бат-Очир шадар томилогдон ажилласныг цохон тэмдэглэлтэй. Хожим академич Б.Ринчен, О.Жамьян гүн, Ц.Бат-Очир  шадар, Сутай уулын Мишиг манжич нар чин үнэнч сэтгэл гарган нэн ховордсон ном судар толь бичиг олж хуримтлуулснаа  СБХ-д өгч байжээ гэж тэмдэглэхийн сацуу тэд хулсан үзгийн бичиг бол хулсан үзгээр нь, бийрийн бичигтэй бол тэр байдлаар нь хувилж сийрүүлж тэр үед гэрэл зураг авах, ховор ном зургийг буулгаж авах, мэргэжлийн хүн олдохуйяа бэрх байсан тул хэт алсаа бодож хичээнгүйлэн хуулан бичих арга хэрэглэж байсныг дурдан бичсэн байдаг.  Чухам тэдний хичээж сийрүүлсэн ховор бичиг нь сонирхон танилцагчдын гарт элэгдэж хуучирсан ажээ.

 

Шигтгээ:

Энэ өгүүллийн ташрамд хэлэхэд, судалгааны хүмүүс өнөө цагт хувилан, буулгаж, эхийг нандигнан хадгалж, гэрэл зургийг нь үзэгчдэд олговол зохистой цаг болжээ гэж хэлэхэд илүүдэх юун.

Бичгийн хүн гэх нэр алдрыг нэгэнтээ хүлээх энэ хүн Шинжлэх ухааны хүрээлэнгийн Дуун ухааны тасгийн тайлбар толийн комисст ажиллаж байв. Тэрбээр  зургаан бүлэг “Холбоо найруулга” хэмээх номыг бичжээ. Бичгийн их хүн Ц.Бат-Очир 1927 онд “Мандах нарны туяа” сургаалын бүтээлээ гар бичмэлээр бичсэн нь  анхан суралцах хөвгүүд охидын оюуны зулыг нээсээр ирсэн бөгөөд хожуу 1992 онд А.Шагдар, Б.Осор нар орчин цагийн монгол хэлэнд хөрвүүлжихүй.

Энэхүү сургаалын зохиолын “Бичгийн сургууль” хэмээх зүйлд сургууль гэдэг нь хүнийг эрдмээр хүмүүжүүлэн мунхгийг арилгаж, сайнд удирдан, хэв хуулийг нь дагуулбал зохино. Тахимдуу ёсоор ах дүүчлэх, эрдэм чадлыг урьтал болговол зохино хэмээжихүй.

Түүхч Ц.Бат-Очир 1928 онд “Монгол Улсын эртээс уламжлан ирснийг товчлон тэмдэглэсэн бичиг” хэмээх бичигтээ: Эртний үеэс Юань улсын үе хүртэлх түүхийг бичихдээ. “Нэвтэрхий толь” “Ганму” бичгийг түлхүү ашиглаж,  хойших үеийн түүхийг бичихдээ  зарлигаар тогтоосон Монголын ван гүнгүүдийн илтгэл, шастирыг ашигласан байж. Түүхч Ц.Бат-Очир туурвил бүтээлдээ тулгуурлан монголын 4000 гаруй жилийн түүхийг бичсэн нь амаргүй ажил болно. Тэрбээр олон талын мэргэжил боловсролтой тэргүүний сэхээтэн нийтлэгч, түүхч, эх хэлний гаргамгай эрдэмтэн байсан юм.

 

Ж.Гун-Аасүрэн

/Хэл бичгийн ухааны доктор/


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 15 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 18 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 18 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 18 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 18 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 18 цагийн өмнө
SDY Calling you... 18 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 18 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 19 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 19 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 19 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22