З.Даваасүрэн: Эмэгтэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн шийдвэр амьдралд илүү ойртдог


Анхан нэгжээс нь эхлэн шатлан дэвшиж, амжилттай ажиллаж буй эмэгтэйг сониныхоо энэ дугаарын “Эмэгтэйчүүд” буланд урьж, ярилцлаа. Түүнийг Зүнзэндоржийн Даваасүрэн гэдэг. 18 настайгаасаа намын хорооныхоо оюутан, залуучууд, эмэгтэйчүүдийн байгууллагын салбар зөвлөлийн даргаар ажилласан туршлагатай. Чингэлтэй дүүргийн Намын хорооны улс төрийн ажилтнаар ажилласан түүний ажил амьдралын 25 жил МАН-тай салшгүй холбоотой юм. З.Даваасүрэн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 10-аад жил ажиллаж чамгүй амжилттай яваа эмэгтэй бөгөөд Чингэлтэй дүүргийн Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажлаа аваад удаагүй байхад нь бидний ярилцлага өрнөлөө.

-Их ажлын хажуугаар ярил­цах цаг гаргасанд баярлалаа.

-Зуун гурван жилийн түүхтэй “Монголын үнэн” сонинд ярилц­лага өгч байгаадаа баяртай байна.

-Юуны түрүүнд та манай сонины уншигчдад өөрийн­хөө тухай болон намын бай­гуул­лагатай хэрхэн холбогд­сон талаараа товчхон танил­цуулаач?           

-Би Дорнод аймагт төрж, өссөн. 1998 онд Улаанбаатар хотод оюутан болж ирээд Чингэлтэй дүүргийнхээ МАН /тухайн үеийн МАХН/-ын байрыг хайж олоод намд элссэн юм. Энэ тухайгаа найзууддаа ярихаар намайг  “Их хэнхэг хүн шүү” гэж шоолдог /инээв/. 

Гэхдээ МАН-ын гишүүн болсон нь миний хувьд тохиолдлын хэрэг биш. Яагаад гэвэл, аав маань аймагтаа олон жил намын даргаар ажилласан хариуцлагатай хүн. Хүүхэд байхдаа ааваасаа үлгэр дуурайл авч үйл хэргийг нь үргэлжлүүлнэ гэж боддог байв. Тэгээд л ийм сонголтыг 18 настайдаа хийсэн хэрэг. 

-Таныг сүүлийн жилүүдэд боловсролын байгууллагад ажилласныг сонссон. На­мынхаа байгууллагатай уялдаа холбоотой байсан уу?

-Арван жил сургуулийн өмнөх боловсролын байгууллагад ажилласан. Энэ салбарт ихэвч­лэн эмэгтэйчүүд  ажилладаг.  Би олон сайхан охид бүсгүйчүүдтэй ажиллаж тэднээсээ суралцаж хамтдаа хөгжсөн. Миний ажлын зарчим бол дарга хийж удирдан чиглүүлэхээс илүүтэй өөрөө үлгэрлэн манлайлах, хамтдаа хөгжих дуртай.  Эмэгтэйчүүд байгаа газар эмх цэгц тогтдог, эмэгтэйчүүд байгаа газар уур амьсгал эерэг зөөлөн байдаг юм билээ. 

Ийм хамт олныг бүрдүүлэхийг хүссэн, хүссэндээ ч хүрсэн.  Хувийн салбарт ажилласан энэ хугацаанд намынхаа үйл ажиллагааг дэмжиж бүх л үйл ажиллагаанд идэвхтэй оролцож ирсэн. Заримдаа ч шүүмжлэгчийн байр сууринаас оролцож явлаа. 2019 онд намын нөхөд маань ажиллах санал тавьснаар би ч эргэлт буцалтгүйгээр намынхаа ажилд ханцуй шамлан орсон.

-Дүүргийнхээ эмэгтэйчүүдийн байгууллагын талаар танил­цуулаач?

-Чингэлтэй дүүрэг 24 хороотой, хороо бүрийн салбар зөвлөлийн дарга нар маш идэвхтэй ажил­ладаг. Манай СДМЭХ 5000 гаруй гишүүнтэй. Мөн дэмжигч гишүүн олон бий.

-Энэ өнөр хамт олныг чиглэ­сэн, тэдний амьдрал ахуйд шаардлагатай ямар ажлуудыг хамгийн түрүүнд хийж хэрэг­жүүлье гэж бодож байна вэ?

-Бид зөвхөн намын эмэгтэй гишүүдээр үйл ажиллагаагаа хязгаарлахгүй. Намын залуу гишүүдийн идэвх оролцоо, ман­лай­лалд анхаарлаа хан­дуулна. Залууст намын хатуу гишүүнчлэлтэй болох хүсэл зориг бага байдаг. Тиймээс намын залуучуудын болон анхан шатны байгууллагуудтайгаа уялдаа холбоотой ажиллаж, жижиг гэлтгүй хүнд хүрсэн ажлуудыг хийх ёстой гэж бодож байна.

Ялангуяа бодлогын томоохон шийдэл гэхээсээ илүү хувь хүнд чиглэсэн нөлөөллийн ажлыг хийж, хувь хүний харилцаа хандлагад илүү анхаарах ёстой юм болов уу гэж хардаг даа. Би ажиллаж буй байгууллагадаа хамт олны уур амьсгалыг эерэг сайхан болгохыг эрхэмлэдэг. 

Тиймдээ ч наймдугаар сараас эхлэн бүх хороонд “Эртэч бүсгүйчүүд” уулзалтыг хийж эхлүүлээд байна. Уулзалтад ирсэн оролцогчид ч сэтгэл хангалуун байгаа гэдэгт итгэлтэй байна. Бид “Эртэч бүсгүйчүүд” уулзалтдаа эмэгтэйчүүдээс гадна эрэгтэйчүүдээ хамруулж байгаа.

-Танай холбоо ойрын хуга­цаанд ямар ажил хийхээр тө­лөвлөсөн бэ?

-Бүх эмэгтэйчүүд удирдагч болох албагүй ч эмэгтэй хүн гэдгээрээ нийгмийн идэвхтэй байж өөрийн гэсэн хобби, хүсэл сонирхолтой байх ёстой гэж боддог. Бид эмэгтэйчүүдийнхээ нуугдмал авьяас чадварыг нээж, хамтдаа хөгжих, найзалж нөхөрлөхөд нь тусалж, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох алхмыг хамтдаа хийхээр ойрын хугацаанд хоёр ажил төлөвлөсөн. Урлаг, соёлын арга хэмжээгээ 24 хорооны дунд зохион байгуулахаар ярилцаж байна.

-Та боловсролын салбарт багагүй хугацаанд ажил­ласан. Энэ салбарынхаа улс төрийн оролцооны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Өнөөдөр Монголын бо­ловс­ролын салбарын нийт ажиллагсдын 70 гаруй хувь, эрүүл мэндийн салбарын нийт ажиллагсдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Улс орны хоёр чухал салбарт эмэгтэйчүүд ажиллаж байна. Гэвч гол шийдвэрийг ихэнхдээ эрчүүд гаргадаг. Хэдий олон эмэгтэй удирдах түвшинд ажиллах тусам хүний төлөө нийгмийг бүтээдэг юм байна гэж ойлгодог.

Энэ салбарын асуудлыг төрийн түвшинд гаргаж ший­дэхийн тулд эдгээр эмэг­тэйчүүд  улс төрийн сонгуульд нэр дэвших, анхан шатны нэгжид эмэгтэйчүүдийн тө­лөөл­лийг нэмэгдүүлэх боломж бололцоо нээж өгөх хэрэг­тэй. Боловсрол ч гэлтгүй эмэг­тэйчүүд байгаа газар арга билиг зохицолдож, төрийн шийдвэр амьдралд илүү ойртдог шүү дээ.

-Ингэж ажиллахад  анхан, дунд, дээд шатныхны хамтын ажиллагаа чухал. Хамтаараа, нийтээрээ зүтгэхгүй бол урагш алхахад хэцүү.

-Би амьдралынхаа 25 жи­лийг анхан шатнаас эх­лээд нам болон төр олон ний­тийн байгууллагад ажил­ласан учраас харилцаа хол­бооны хувьд асуудалгүй, ойлголцоход дөхөмтэй гэж бодож байна.

Хүн урмаар тэжээгдэж, цаашид ажиллах эрч хүч авдаг.  Социал демократ Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд маань ч намайг дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. МАН-ын дэргэдэх СДМЭХ-ны Ерөнхийлөгч болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар “25 жилийн туршлагатай эмэгтэй Чингэлтэй дүүргийг манлайлахаар боллоо” гэж намайг тодорхойлсон нь их урам, итгэл өгсөн.

Чингэлтэй дүүргийн МАН-ын хорооны дарга, УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд Ж.Сүхбаатар надад итгэл үзүүлж сонгож дэмжиж хамтран ажиллах шийдвэрийг гаргасан. Чин­гэлтэйн эмэгтэйчүүд маань ч чуулганаараа албан ёсоор сонгосон. Тэгэхээр миний хувьд чадахаасаа эхлээд чадахгүйгээ хүртэл зүтгэнэ гэсэн бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

Б.Сэлэнгэ

Эх сурвалж: 035/24566/


0
angry
8
care
2
haha
13
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22