Өвөлжилтийн бэлтгэл 95 хувьтай байна


Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар удирдан явуулав. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга найман чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны түүхт 384 жилийн ойг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах үүрэг өгсөн юм. Энэ хүрээнд 68 байгууллага 120 ажил, арга хэмжээ зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн өвөлжилтийн бэлтгэл 95 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Түүнчлэн хот, нийтийн аж ахуйн тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмж нийлүүлэх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгосон. Энэ дагуу УБЗАА-наас БНХАУ-ын хөрөнгө оруулалт, “Хас” банктай хамтран тусгай зориулалтын машин, тоног төхөөрөмжийг хөнгөлөлттэй нөхцөлөөр нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Эмнэлгүүдийн хүүхдийн орны хүчин чадлыг үе шаттай нэмэгдүүлнэ

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хүүхдийн тусламж, үйлчилгээ үзүүлж буй бүх шатны эрүүл мэндийн байгууллагууд бэлтгэл ажлаа сайтар хангах, эмнэлгийн тусламж, үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй үзүүлж ажиллах үүрэг өгсөн. Энэ дагуу “Томуугаас сэргийлье” аяныг төрийн өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад эхлүүлжээ. Мөн нийслэлийн хэмжээнд хүүхдийн үндсэн 815 ор байгааг гурван үе шаттайгаар нэмэгдүүлэн, 1450-д хүргэх юм.   

2759 тонн бодис, 4145 тонн давс нөөцлөөд байна

Хотын дарга нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын удирдлагаас цаг үеийн нөхцөл байдлын талаар тодруулав.

Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа өвөлжилтийн бэлтгэл ажлыг танилцууллаа. Тэрбээр “Холбогдох байгууллагуудад 26 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Нийт 658 төсөл, арга хэмжээг төлөвлөн хэрэгжүүлсэн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна. Харин Нийслэлийн Нийтийн тээврийн газрын өвөлжилтийн бэлтгэл 80, Геодези, усны барилга, байгууламжийн газрынх 84 хувийн биелэлттэй байгаа. Энэ онд 5504 тонн давс, 7258 тонн буюу өнгөрсөн жилийнхээс хоёр дахин их бодис нөөцлөхөөр төлөвлөж байна. Одоогийн байдлаар 2759 тонн бодис, 4145 тонн давс нөөцлөөд буй. Ойрын хугацаанд 1300 тонн бодис орж ирнэ. Зам талбайн цэвэрлэгээний 24 байгууллага 846 үйлчлэгч, тусгай зориулалтын 312 машинтай ажиллаж байна" гэлээ.

Өнгөрсөн жил машин, тоног төхөөрөмж 256 байсныг энэ жил 312 болгож нэмэгдүүлжээ. Тэрбээр мөн гудамжны цэвэрлэгээ, үйлчилгээний давтамжийг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг хэлж байлаа. Учир нь өдгөө нэг гудамжинд долоо хоногт 1-2 удаа цэвэрлэгээ, үйлчилгээ хийж байгаа юм.

Залилах гэмт хэргээс сэрэмжлээрэй

Гэмт хэргийн нөхцөл байдлын талаар Цагдаагийн ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дарга, цагдаагийн хурандаа О.Ганбат:

-Нийслэлийн хэмжээнд он гарснаас хойш 154 мянган гомдол, мэдээлэл хүлээн авсан. Үүнээс 64 хувь нь зөрчлийн шинжтэй бол 36 хувь нь гэмт хэргийн шинжтэй байна. Мөн гурван төрлийн гэмт хэрэг зонхилон бүртгэгдэж буй. Тодруулбал, залилах гэмт хэрэг 42.7, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг 20.4, хулгайлах гэмт хэрэг 17.4 хувийг эзэлж байгаа юм гэлээ. Тэрбээр мөн залилангийн гэмт хэрэг ихэвчлэн цахимаар үйлдэгдэж байгаа тул иргэдийг анхаарал болгоомжтой байх хэрэгтэйг дурдлаа.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар үүрэг даалгавар өгч, удирдах албан тушаалтнуудыг ажлаа хариуцлагатай хийх хэрэгтэйг санууллаа. Мөн 30 гаруй хуулиас бүрдэх Улаанбаатар хотын багц хуулийг боловсруулж байгаа тул саналаа тусгахыг онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 4 цагийн өмнө
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 20 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно Өчигдөр
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … Өчигдөр
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12