Энэтхэгийн хяналтад байдаг Кашмир нутагт жуулчдыг буудсан хэрэг гарч, олон хүний амь нас хохирчээ. Үүний дараа хоёр улс харилцан хатуу арга хэмжээ авч, нөхцөл байдал хурцадсан. Пакистан, Энэтхэгийн тал аюулгүй байдлын асуудлаар буулт хийхгүй гэж хатуу мэдэгдэл хийсээр байна. Пакистаны Ерөнхийлөгч А.Зардари, Ерөнхий сайд Ш.Шарифтай өнөөгийн аюулгүй байдлын асуудлаар хэлэлцэхдээ бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, үндэсний чухал ашиг сонирхлоо хамгаалахаа илэрхийлжээ. Исламабадын эрх баригчид жуулчид амь насаа алдсанд харуусал илэрхийлээд, террорист халдлагад ямар ч холбоогүй хэмээлээ. Пакистаны Засгийн газар Энэтхэгтэй гал зогсоохоос эхлээд олон улсын худалдаа хүртэл талуудын харилцааг зохицуулсан бүх гэрээг түдгэлзүүлэхээр шийджээ. Энэтхэгийн тал пакистанчуудын визийг цуцлан, албадан гаргахаа зарлав. Энэтхэгийн эрх баригчдын энэхүү эрс шийдвэр нь Пакистаны удирдлагуудыг эгдүүцүүлсэн. Тэд энэ үйлдлийг дайны ажиллагаа гэж үзэж цэргийн мөргөлдөөнд бэлэн байхыг иргэддээ санууллаа.
Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна