Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниулахад онцгой анхаарах шаардлагатай

unen
5 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд “Сувилагч тандаа баярлалаа-2025” улсын зөвлөгөөн болж байна.

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ёслолд оролцож, сувилагч, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид болон зочид, төлөөлөгчдөд талархал илэрхийлж, Олон улсын сувилагчдын баярын мэнд хүргэлээ.

Ерөнхийлөгч, хүн амын эрүүл мэндийг сахин хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эдгээн илаарьшуулах, сэргээн засахад сувилагчдын  хувь нэмэр, үүрэг, хариуцлага нэн чухал гэдгийг тэмдэглэлээ.

Төр, засгаас сувилахуйн шинжлэх ухааныг хөгжүүлэх, сувилагчдыг бэлтгэх чиглэлээр багагүй анхаарч, сувилагчийн цалинг 2019 онтой харьцуулахад 1.7-2 дахин нэмж, 2024 оноос орон нутаг, онцгой нөхцөлийн нэмэгдлийг олгож эхэлснийг онцоллоо.

Мөн сувилагч мэргэжлээр суралцагчдад тэтгэлэг олгож, Архангай аймагт энэ намраас Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний төв ажиллаж эхлэхийг дурдлаа.

Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчийн санаачилгаар сувилагчийг мэргэшүүлэх, тасралтгүй хөгжүүлэх, эрдэм шинжилгээний ажил хийх боломж, нөхцөлийг бүрдүүлэх зорилготой АШУҮИС-ийн “Сувилахуйн сургалт, судалгааны төв”-ийн бүтээн байгуулалт өнөөдөр эхэлж байгааг дуулгалаа.

Цаашид сувилагчдын тоог нэмэгдүүлэх, нарийн мэргэшил эзэмшүүлэх, сувилагч мэргэжлийн үнэ цэнийг сурталчлан таниулахад онцгой анхаарах шаардлагатайг хэллээ.

Сувилагчдын ажиллах орчин нөхцөлийг сайжруулах, цалин хөлс, нийгмийн баталгааг хангах, тогтвортой ажиллах нөхцөл бүрдүүлж, эмнэлгийн тусламж, үйлчилгээг чанартай, хүртээмжтэй болгоход төрийн бодлого, үйл ажиллагаа чиглэх учиртайг тэмдэглэв.

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг үр дүнд хүргэхэд эрүүл мэндийн салбарын нийт хамт олны хүчин зүтгэл, хамтын ажиллагаа нэн чухал гэдгийг төрийн тэргүүн хэллээ.

Манай улс 15 мянга гаруй сувилагчтай бөгөөд энэ нь эрүүл мэндийн салбарын нийт хүний нөөцийн 22 хувь юм. 1,000 хүнд ногдох сувилагчийн тоо 4.2 байгаа нь олон улсын дунджаас 2.4 дахин цөөн гэсэн үг. Мөн манай улсад сүүлийн 4 жилд бэлтгэсэн нийт сувилагчдын 47 хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэсэн статистик судалгаа гарчээ.

“Сувилагч тандаа баярлалаа-2025” арга хэмжээний үеэр эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлж буй бодлого, хувь хүний хөгжлийн илтгэл болон “Эдийн засаг, нийгмийн хөгжилд сувилагч бидний оролцоо” сэдэвт нэгдсэн хэлэлцүүлэг болох юм.

Энэ жил Олон улсын сувилагчдын өдрийг “Сувилагчдаа дэмжиж эдийн засгаа бэхжүүлье” уриан дор 30 дахь жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна.

www.president.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 5 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 5 цагийн өмнө
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 5 цагийн өмнө
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 7 цагийн өмнө
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 7 цагийн өмнө
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 7 цагийн өмнө
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 7 цагийн өмнө
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 8 цагийн өмнө
Ази, Европыг холбосон алтан коридор 8 цагийн өмнө
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 8 цагийн өмнө
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 8 цагийн өмнө
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 8 цагийн өмнө
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 8 цагийн өмнө
Эх орон -Эх дуудаж байна 8 цагийн өмнө
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 8 цагийн өмнө
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ 8 цагийн өмнө
Төгрөгийн тухай зарим тоо 8 цагийн өмнө
​ Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд олон улсын шагнал о… 9 цагийн өмнө
Монгол төрийн цаасан мөнгөн тэмдэгтийн хэрэглээ 9 цагийн өмнө