Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов

unen
7 цагийн өмнө


Аугаа их ялалтын 80 жилийн ойд зориулсан ёслолд 29 улсын төр, засгийн  тэргүүн оролцохоор болсныг ОХУ-ын Ерөнхийлөгчийн гадаад бодлого хариуцсан туслах Юрий Ушаков мэдэгдсэн.  Тодруулбал, БНХАУ-ын дарга  Ши Жиньпин, Венесуэлийн Ерөнхийлөгч  Николас Мадуро, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бразилын Ерөнхийлөгч  Луис Инасио Лула да Силва, Сербийн Ерөнхийлөгч  Александр Вучич, Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Азербайжаны Ерөнхийлөгч Илхам Алиев, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн төрийн тэргүүн Садыр Жапаров , Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Тажикистаны удирдагч Эмомали Рахмон нар оролцоно. Баярын жагсаалд АНУ, Израил, Армен, Монгол Улсын ахмад дайчид оролцож буйгаараа онцлог болж байна.  Улаан талбайд болох цэргийн сүрт жагсаал өнөөдөр  Москвагийн цагаар 10.00 цагт эхэлнэ. Батлан хамгаалахын сайд Андрей Белоусовын хэлснээр найрсаг харилцаатай 19 орны цэргийн алба хаагчид урилгаар оролцох юм. Сүрт жагсаалын үеэр Оросын армийн зэвсэг техникийг олон нийтэд үзүүлдэг уламжлалтай.  “РИА Новости” агентлагийн мэдээлснээр, энэ жилийн парадад нийт 10 мянга орчим цэргийн албан хаагч оролцох аж. Зэвсэг, техник хэрэгслийн тэргүүн эгнээ “Дайны домог” гэгддэг Т-34 танкийн  цуваагаар эхлэх юм. Мөн  S-400 агаарын довтолгооноос хамгаалах пуужингийн систем, "Искандер" тактикийн пуужин, "Ярс" тив алгасах баллистик пуужин, "Geranium-2" нисэгчгүй онгоцыг танилцуулна. Энэ жилийн хамгийн хүлээлттэй зэвсэг техник нь Улаан талбайд анх удаа үзүүлэх "Geranium-2" нисгэгчгүй онгоц. Энэ төрлийн нисгэгчгүй онгоц 2.5 метрийн далавчтай, 60 метрээс 4000 метрийн өндөрт нисэн, 2500 километрийн ачаалалгүй нислэг үйлдэх боломжтой гэнэ.  Түүнчлэн ОХУ-ын Зэвсэгт хүчний ерөнхий командлагч, Ерөнхийлөгч Владимир Путин баярын өдрүүдэд гал зогсоохоор шийдвэрлэсэн. Энэ бол цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш гурав дахь удаагийн түр эвлэрэл юм.

В.Путин, Ши Жиньпин нар “Сибирийн хүч 2”-ыг онцоллоо

Москва хотноо айлчилж буй БНХАУ-ын дарга Ши Жиньпин ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй Кремльд уулзлаа.  Талууд энэ удаад ажил хэрэгч хамтын ажиллагаа, харилцан анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн  асуудлаар  ярилцаж, БНХАУ ОХУ-ын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлэхээр тохиролцсон. Эх сурвалжуудад бичсэнээр эдийн засаг,  эрчим хүчний сэдвийг тусгайлан онцолжээ.  Тухайлбал, “Сибирийн хүч 2” байгалийн хийн хоолойн төсөл, Украины асуудлыг зохицуулах, олон талт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх талаар хэлэлцсэн байна. Баруун Сибирь болон Монгол Улсаар дамжих уг хоолой нь Ямалын хийн ордыг БНХАУ-ын Шинжаан Уйгурын Өөртөө засах оронтой холбох чухал ач холбогдолтой төсөл.  Уг хоолойг “Газпром” болон Хятадын CNPC компани барьж байна. Мөн БНХАУ-д өндөр үнэтэй LNG импортыг орлох боломж юм. Орос байгалийн хий, газрын тосоо худалдах шаардлагатай байна. Тиймээс “Сибирийн хүч-2” төсөл сөхөгдсөн.  Энэ бол Москвагийн хувьд чухал төсөл. Өнөөдөр “Газпром” Хятад улс руу ганцхан хоолойгоор байгалийн хий нийлүүлж байгаа.   Хэрэв “Сибирийн хүч-2” ашиглалтад орвол 2035 он гэхэд Хятадын байгалийн хийн зах зээл дэх Оросын эзлэх хувь 15-20 хувьд хүрч, хамгийн том импортлогч болно. “Блүүмберг”  агентлагийн мэдээлснээр Бээжин өөр хувилбартай учраас энэ төсөл сүүлийн жилүүдэд тодорхойгүй байдалд орсон. Тодорхойгүй хүчин зүйлсийн нэг нь АНУ-ын байр суурь  аж. Хятад улсын даргын Москвад хийж буй  айлчлалын зорилгыг олон улсын шинжээчид тал бүрээр харж, тайлбарлаж байна. Бээжингийн хувьд айлчлал нь жирийн нэг үйл явдал биш. Бэлгэдлийн чанартай айлчлал гэж  дутуу үнэлж болохгүй.  Цэргийн сүрт жагсаалд  Хятадын армийн алба хаагчид оролцохоор болсон. Энэ нь авлигын дуулианд холбогдсон Батлан хамгаалах яамны нэр хүндийг ард түмний дунд сэргээх  чухал шийдвэр.  Ши Жиньпин ОХУ-ыг шууд дэмжсэн үг хэлдэггүй. Тухайлбал,  “Российская газета”-д хэвлүүлсэн нийтлэлдээ улс төр, эдийн засгийн нөхцөл байдал, түүхэн хэтийн төлөвийг онцолсон байна. Хятад улсын дарга айлчлалынхаа хүрээнд хэвлүүлсэн илтгэлдээ “БНХАУ ОХУ хоёр бол холдохын аргагүй найрсаг хөрш, сайн түнш юм. Иж бүрэн стратегийн хамтын ажиллагаатай, харилцан ашигтай хамтран ажиллаж, шинэ эриний үзэл санааг хамтдаа бүтээж байна. Энэ жил  фашизмын эсрэг дайны ялалтын 80 жил, НҮБ-ыг байгуулсны  80 жилийн ой тохиож байна. Дэлхий дахины хурдацтай өөрчлөлт, олон улсын ээдрээтэй нөхцөл байдалд, манай хоёр улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн орнуудын хувьд дэлхийн хоёрдугаар дайны ялалтын үр дүнг хамтдаа хамгаалж, НҮБ-аар гол төв болгосон олон улсын тогтолцоо, олон улсын эрх зүйд тулгуурлан олон улсын дэг журмыг тууштай хамгаалж, дээрэнгүй үзэл, хүчний улс төрийг эрс эсэргүүцэж, олон талт үзлийг хэрэгжүүлэн, илүү шударга, үндэслэлтэй дэлхийн засаглалын тогтолцоог бүрдүүлэхийг дэмжинэ” хэмээжээ.

Х.Эрдэнэзаяа

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 5 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 5 цагийн өмнө
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 5 цагийн өмнө
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 7 цагийн өмнө
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 7 цагийн өмнө
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 7 цагийн өмнө
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 7 цагийн өмнө
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 7 цагийн өмнө
Ази, Европыг холбосон алтан коридор 7 цагийн өмнө
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 8 цагийн өмнө
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 8 цагийн өмнө
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 8 цагийн өмнө
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 8 цагийн өмнө
Эх орон -Эх дуудаж байна 8 цагийн өмнө
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 8 цагийн өмнө
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ 8 цагийн өмнө
Төгрөгийн тухай зарим тоо 8 цагийн өмнө
​ Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд олон улсын шагнал о… 8 цагийн өмнө
Монгол төрийн цаасан мөнгөн тэмдэгтийн хэрэглээ 8 цагийн өмнө