Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно

unen
8 цагийн өмнө

Ирэх зургадугаар сарын 1-ээс  зарим төрлийн хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд урамшуулал олгохоор болжээ. “Тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнд мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журам”-ын 1.3-т “Хүнсний ногооны урамшууллыг тухайн бүтээгдэхүүний хүнсний хангамжийн зорилтот түвшинд хүрсэн тохиолдолд үргэлжлүүлэн олгохгүй бөгөөд төрөөс олгож буй дэмжлэг, урамшууллын үр дүн, үр нөлөөнд үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр салбарын дунд болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан, урамшуулал олгох зайлшгүй шаардлагатай хүнсний ногооны нэр төрлийг жил бүр тариалангийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага тогтооно” гэж заасан байдаг. Хуулийн заалтыг хэрэгжүүлэх үүднээс  байцаа, сонгино, саримс, чинжүү, улаан лооль, өргөст хэмх, навчит ногоо, шар лууван, хүрэн манжингийн тариалан эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох юм байна.

Дээрх төрлийн хүнсний ногооны тариалан эрхлэгч журамд заасны дагуу мөнгөн урамшуулалд хамрагдах аж. Үүний тулд тариалан эрхлэгч нь өөрийн өмчлөлийн, эзэмшлийн болон түрээсийн газарт тариалалт эрхэлдэг, тухайн газар нь газрын мэдээллийн нэгдсэн систем (e-gazar.gov.mn)-д бүртгэлтэй байх шаардлагатай. Мөн ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмын дагуу тариалалт, талбайн арчилгаа, пестицид болон бордооны зарцуулалт, ургац хураалт, бэлтгэсэн уриншийн мэдээг Тариалангийн үйлдвэрлэлийн мэдээллийн сан (plant.mofa.gov.mn)-д тогтмол оруулан хөтөлж бүртгэсэн, гарал үүслийн цахим гэрчилгээ авсан байх юм. Түүнчлэн татварын цахим төлбөрийн баримтын систем (e-barimt.mn)-д өөрийн нэр, регистрийн дугаараар бүртгэгдсэн байх ба бүтээгдэхүүн худалдах тухай бүрт энэ журмын хүснэгт-1-ийн дагуу урамшуулалд хамрагдах бүтээгдэхүүний кодоор и-баримтыг үүсгэж, худалдан авсан, худалдсан хоёр тал төлбөрийн баримтыг баталгаажуулжих шаардлагатай юм байна.

Дээрх журмын шаардлагыг хангаж холбогдох мэдээллийг цаг тухайд нь бүртгүүлж, урамшуулалд хамрагдах хүсэлтээ uramshuulal.gov.mn-д цахимаар илгээж урамшуулалд хамрагдах ажээ.

Ж.Энхбаяр Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт ажиллалаа

Хүнс, хөдөө аж ахуйн, хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаяр тэргүүтэй яамны удирдлагууд Дархан-Уул аймгийн Хонгор суманд үйл ажиллагаа явуулж байгаа Малын удмын сангийн үндэсний төвийн цогцолборт энэ сарын 6-нд ажиллалаа.  

Тус цогцолборт Малын удмын сангийн үндэсний төв, Хөдөө аж ахуйн “Халх гол” үндэсний бүтээн байгуулалтын бүсийн захиргаа, Төвийн бүсийн хүнс, хөнгөн үйлдвэрлэл технологийн цогцолбор, Аймаг дундын отрын бэлчээр ашиглалтын захиргаа гэсэн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа байгууллагууд нэг дор үйл ажиллагаа байгаа юм.

Энэ үеэр харьяа байгууллагуудын удирдлагууд 2025 онд хэрэгжүүлэх ажлын талаар мэдээлэл өгсөн бөгөөд тулгамдаж буй асуудлаа танилцууллаа.

Байгууллагуудын мэдээлэлтэй холбогдуулан салбарын сайд дараах чиглэлд анхаарч ажиллахыг үүрэг болгов. Үүнд, мах сүүний үхрийг төрөлжүүлэн хөгжүүлэх, үржил селекцийн ажлыг бүртгэл мэдээлэлд суурилан шинжлэх ухааны үндэслэлтэй зохион байгуулах, малын бүртгэл мэдээллийн ажил үйлчилгээг эрчимжүүлэх,  малын удмын сангийн үндэсний төвийн харьяа орон нутаг дахь цөм сүргийн аж ахуй нэгжийн асуудлыг шийдвэрлэх саналаа боловсруулах,  2025 онд зохион байгуулахаар төлөвлөсөн зохиомол хээлтүүлгийн ажил үйлчилгээг үр дүнтэй зохион байгуулах аж.

Мөн өндөр ашиг шимт малаас дотоод үр үйлдвэрлэлийн ажлыг эрчимжүүлэх, хүний нөөцийг чадавхжуулах Шинэ хөдөө болон төсөл хөтөлбөрийн хүрээнд түрээсээр олгогдсон малын эргэн төлөлтийн гэрээг цэгцлэх зэрэг асуудлыг үүрэг болгожээ.

Н.Энхлэн 

 Эх сурвалж: Монголын үнэн сонины №017/24644/ дахь дугаарыг ЭНД-ээс уншаарай. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 5 цагийн өмнө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 5 цагийн өмнө
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 5 цагийн өмнө
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 5 цагийн өмнө
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 7 цагийн өмнө
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 7 цагийн өмнө
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 8 цагийн өмнө
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 8 цагийн өмнө
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 8 цагийн өмнө
Ази, Европыг холбосон алтан коридор 8 цагийн өмнө
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 8 цагийн өмнө
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 8 цагийн өмнө
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 8 цагийн өмнө
М.Мандхай: Хүнсний аюулгүй байдалд бие даасан агентлаг хяналт тавьдаг … 8 цагийн өмнө
Эх орон -Эх дуудаж байна 8 цагийн өмнө
​ Мөнгөн тэмдэгтийн зохистой хэрэглээг хэвшүүлье 8 цагийн өмнө
Мөнгөн тэмдэгтийн аппликэйшныг хэрэглээнд шинээр нэвтрүүллээ 8 цагийн өмнө
Төгрөгийн тухай зарим тоо 9 цагийн өмнө
​ Монгол Улсын 20.000 төгрөгийн мөнгөн дэвсгэртэд олон улсын шагнал о… 9 цагийн өмнө
Монгол төрийн цаасан мөнгөн тэмдэгтийн хэрэглээ 9 цагийн өмнө