ДАРХАН: Дөрвөн залуу хос гал голомтоо бадраалаа


Дархан хотын 62 жилийн ойн баяр /2023.10.17/ Дашням Балжинням давхцан тохиож буй билэгт гаригийн энэ өдөр “Гэрлэх ёслолын ордон”-д 4 залуу хосууд гэрлэлтээ батлуулан хуримлалаа.

1984 оны 6 дугаар 17-нд анх ашиглалтад орж 2001 онд өмч хувьчлалаар хувьд шилжиж байсан тус ордныг төр буцаан авснаар үйл ажиллагаа нь өнгөрсөн оноос эхлэн хэвийн үргэлжилж байгаа юм.
Гэрлэх ёслолын ордны барилгыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр худалдан авч гадна орчны тохижилтын ажлыг бүрэн хийж дуусгасан.

Үүнээс хойш 1 жилийн хугацаанд 62 хос айл гэр болж голомтоо бадраажээ.

Баярын энэ өдөр хуучны түүхтэй хуримын ордондоо тулганы галаа бадраасан залуу хосуудын гэрлэх ёслолын үйл ажиллагаанд хүндэтгэл үзүүлэн аймгийн Засаг дарга Б.Азжаргал хуримлагч хосуудад аз жаргал хүслээ.

Жилд хоёр удаа тохиодог намрын дунд сарын "Балжинням, Дашням" давхацсан билэгт сайн өдөр тохиож байгаатай холбогдуулан иргэдийн хурим, найр хийх хүсэлтийг үндэслэн согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлтэй ААН-дэд дээрх төрлийн худалдаа, үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрөх шийдвэрийг аймгийн засаг дарга гаргаад байгаа юм.


ДАРХАН: Дөрвөн залуу хос гал голомтоо бадраалаа
ДАРХАН: Дөрвөн залуу хос гал голомтоо бадраалаа
ДАРХАН: Дөрвөн залуу хос гал голомтоо бадраалаа
ДАРХАН: Дөрвөн залуу хос гал голомтоо бадраалаа

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 2 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 3 цагийн өмнө
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 19 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно Өчигдөр
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … Өчигдөр
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12