Манай сонины сэтгүүлч С.Юмсүрэнгийн нийтлэл тэргүүн байр эзэллээ


Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл (МСНЭ)-ээс санаачлан зохион байгуулсан нийтлэл, нэвтрүүлгийн уралдаанд манай сонины Улс төр, эдийн засгийн албаны сэтгүүлч С.Юмсүрэн “Амьдрал бэлэглэгч хөтөлбөр” нийтлэлээрээ тэргүүн байр эзэлж өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Түүнчлэн “Малчин телевиз”-ийн “Эрүүл мэнд-Эрт илрүүлэг” мэдээний булан, Гэр бүлийн радиогийн эрт илрүүлэг хамтын цуврал бүтээл, Орхон аймгийн “Шинэ мэдээ” сонины сэтгүүлч Г.Хашбаатарын нийтлэлийг шилдгээр тодруулан шагнаж урамшуулжээ. Энэхүү нийтлэл, нэвтрүүлгийн уралдааныг хэвлэмэл ба цахим, телевиз радио, видео контент зэрэг төрлөөр эрт илрүүлэг, үзлэг оношилгоо сэдвийн хүрээнд зохион байгуулсан байна. Уралдаанд нийтдээ 100 гаруй нийтлэл, нэвтрүүлэг ирүүлсэн бөгөөд бүтээлүүдийг гурван байр эзлүүлж, тусгай байрт хоёр сэтгүүлчийн нийтлэлийг нэрлэжээ. Хүн амын дунд зонхилон тохиолдож буй халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг оношилгооны ач холбогдлыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор энэхүү уралдааныг зохион байгуулжээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №039/24570/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 4 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 4 цагийн өмнө
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 20 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно Өчигдөр
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … Өчигдөр
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12