215 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн худалдаалж, 309 сая төгрөгийн борлуулалт хийлээ


Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөн, Монгол Улсын Засгийн газрын “Хүнс үйлдвэрлэгч, экспортлогч орон болох” зорилтыг хангах гол түшиц аймгуудын нэг нь Төв аймаг. Тус аймаг  Улаанбаатар хотын хүн амыг хүнсний бүтээгдэхүүнээр, үйлдвэрүүдийг түүхий эдээр хангадаг "Нийлүүлэгч аймаг"-аас "Үйлдвэрлэгч аймаг" болох зорилт дэвшүүлжээ. Тиймээс өнгөрсөн хугацаанд аймгийнхаа хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн стратеги төлөвлөлтөд тулгуурлан малчид, тариаланчдын хоршоодыг байгуулах, хамтын хөдөлмөрийг эрчимжүүлэх, сайн туршлагыг нэвтрүүлэх, зээлийн дэмжлэг үзүүлэх, үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний борлуулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалт татах олон боломж, шийдэл гаргаж иржээ. Үүний үр дүнд орон нутагт боловсруулах үйлдвэр, цехүүд шинээр байгуулагдаж, аймгийн аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 214.8 тэрбум төгрөг хүрсэн нь өмнөх оноос 103.7 тэрбум төгрөгөөр буюу 93.4 хувиар өсөж, үүнээс боловсруулах үйлдвэрлэл 106.2 тэрбум төгрөгт хүрчээ. Зөвхөн аж үйлдвэрлэлийн салбарын 50 хувийг боловсруулах салбар эзэлж байгаа нь тус аймгийг зорилтдоо хүрэх боломжтойг харууллаа.
Төв аймаг 2005 оноос хойш жил бүрийн намар “Нэг сум, нэг бүтээгдэхүүн” үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, үйлдвэрлэгч ААН байгууллага, иргэд, хоршоодоо дэмждэг аж. Энэ оны уламжлалт үзэсгэлэн худалдаа “Хөдөөгийн сэргэлт”- Нээлттэй Төв аймаг форумтай зэрэгцэн нээгдэж, аймгийн 27 сумын 249 иргэн, аж ахуйн нэгж 215 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээ Зуунмод хотод авчирсан байв.
Гарал үүсэл нь тодорхой, эрүүл органик бүтээгдэхүүнийг аймаг, нийслэлийн иргэд үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд худалдан авдаг бол үзэсгэлэн худалдааны хаалтын арга хэмжээний үеэр аймгийн ЗДТГ шилдэг сум, аж ахуйн нэгж, байгууллага, иргэнийг шалгаруулж, шагнаж урамшуулдаг аж. Хоёр өдөр зохион байгуулсан үзэсгэлэн худалдааны үеэр бүтээгдэхүүнээ танил­цуулсан ААН, байгууллага, ЖДҮ эрхлэгчид болон иргэдийн 309.417.000 төгрөгийн борлуулалт хийсэн байна.


Аймгийн шилдэг үйлдвэрлэгчид 

Экологийн цэвэр органик бүтээгдэхүүн: Батсүмбэр сум, Т.Наранцацралын “Зөгийн бал” 
Хүнсний шилдэг бүтээгдэхүүн: Борнуур сум, "Бадрангуй трейд" ХХК-ийн “Бяслаг”
Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн: Баянхангай сум, Энх-Амгалангийн “Монгол үндэсний хувцас”
Гар урлалын шилдэг бүтээгдэхүүн: Алтанбулаг сум, Ж.Ариунаагийн “Ширмэл бүтээгдэхүүн”
“Мөнгөн богц” шилдэг сав, баглаа, боодол, шошготой бүтээгдэхүүн: Баянжаргалан сум Б.Ундрахын “Ингэний хоормог” 
Шилдэг хоршоо: Баян сум, “Баян-Од” хоршоо
Хэрэглэгчийн баталгаат бүтээгдэхүүн: Баянчандмань сум, А.Мягмаржав “Доргоны тос”, Баяндэлгэр сумын "Гялалзах таван од" хоршооны “Эсгий гутал”
Зээлжих эрхийн батламж: 
-Аргалант сум н.Цэцэгмаа
-Баянцогт сум Б.Цогзолмааа
-Баянчандмань сум Ц.Цэрмаа
-Цээл сум н.Мөнхөө
-Баянцагаан сум С.Болдсайхан
-Баян-Өнжүүл сум Д.Хашхүү 
Шилдэг зохион байгуулалттай сум: 
I байр Борнуур сум
II байр Зуунмод сум
III байр Аргалант сум тус тус шалгарлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 3 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 4 цагийн өмнө
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав 19 цагийн өмнө
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно Өчигдөр
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … Өчигдөр
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12