Их хотын хойморт сүндэрлэсэн эко цогцолбор



Нийслэлчүүдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрүүлэх хэрэгцээг бүрэн хангаж буй “Хайрхан хөгжлийн төв”-ийг энэ удаагийн дугаарт онцолж байна. 1.5 сая хүн амтай, метрополис хотын иргэд бид бетонон ширэнгэн дунд амьдрах болсон нь нууц биш. Ерөөсөө Улаанбаатарчуудад хамгийн их дутагдалтай зүйл бол цэвэр агаар, ногоон байгууламж. Гэрээсээ гараад л шороо тоос, автомашины түгжрэл, их хотын чимээ шуугиан, стрессттэй нүүр тулдаг хотын иргэдэд чөлөөт цагаа өнгөрүүлэх эрүүл, эко орчин өнөөдөр ч дутагдсан хэвээр. Энэ тухайд Чингэлтэй дүүргийнхэн нийгмийн хариуцлагаа хэрхэн ухамсарладгийг илтгэх соёл, спорт, амралтын цогцолборын талаар багц мэдээлэл бэлтгэлээ. Чингэлтэй хайрхны өвөрт амралт, зугаалгын цогцолбор байгуулах саналыг анх 2017 онд гаргасан бөгөөд тэр цаг үеэс бүтээн байгуулалтын ажлыг эхүүлсэн байдаг. Ингэснээр 2018 онд “Хайрхан хөгжлийн төв” нэртэйгээр Олон нийтийн өмчит төсөвт үйлдвэрийн газрын /ОНӨТҮГ/ байрыг ашиглалтад оруулжээ. Үүнээс хойш 1500 хүний хүчин чадал бүхий олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбайг барьж байгуулах ажлыг эхлүүлсэн бөгөөд бусад тохижилтын ажлыг ч зэрэгцүүлэн хийсэн байна. 2020 онд “Хайрхан хөгжлийн төв”-ийн үйл ажиллагааг эхүүлсэн ч дэлхий нийтэд тархсан ковид цар тахлын улмаас уг төвийг төдийлөн ашиглах боломжгүй байсаар 2022 онтой золгосон билээ. Харин тэр цаг үеэс өнөөдрийг хүртэлх хугацаанд Хайрхан хөгжлийн төвөөр 40 орчим мянган хүн үйлчлүүлсэн тоон мэдээлэл гарсан байна. Үүнээс үзвэл амралт, зугаалга, аялал жуулчлал, спортын цогцолборын хэрэгцээ, шаардлага хэр их байсныг дээрх тоон үзүүлэлт хангалттай илтгэх биз ээ. Ингэж чингэлтэйчүүд дүүргийнхээ төдийгүй нийслэлийн иргэдийн цэвэр агаарт амарч зугаалах, эрүүл мэнддээ анхаарал хандуулж, спортоор хичээллэх хэрэгцээнд үнэтэй хувь нэмэр оруулжээ. 

Чингэлтэй дүүргийн XIX хороо, Салхитын дээд аманд байрлалтай “Хайрхан хөгжлийн төв”-ийн бүтээн байгуулалтыг нийслэлийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан юм байна. Түүнээс хойших ашиглалтыг дүүрэг бүрэн хариуцаж байгаа бөгөөд ОНӨТҮГ-ынхан иргэдийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан хөгжүүлж, үйл ажиллагаагаа өргөжүүлсээр байгаа ажээ. Чингэлтэй уулын өвөр бэлд, байгалийн тогтцод тулгуурлан байгуулсан учраас жинхэнэ эко орчин энд бүрдсэн гэхэд болно. Иргэдээ нэгэнт эрүүл, цэвэр агаарт амар тайван зугаалуулах орчин бүрдүүлэхийг зорьсон учраас ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлэн мод тарих ажлыг нэн тэргүүнд тавьжээ. Үүний хүчинд өнөөдөр “Хайрхан хөгжлийн төв”-ийн талбайд 18 нэр төрлийн 70 гаруй мянган мод тарьж ургуулан, 80 га газарт ногоон орчин бүрдүүлээд байгаа аж. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд бодит хувь нэмэр оруулж буй “Хайрхан хөгжлийн төв”-ийнхөн цаашид мод бутныхаа тоо, төрлийг нэмэгдүүлэхэд онцгой ач холбогдол өгч ажиллахаар зорьж буй юм байна. Тийм ч учраас ирэх оныхоо төсөвт ойн мэргэжилтний орон тоог нэмж тусгуулсан гэдгийг Б.Дэлгэрбат дарга онцолсон. Ингэснээр мод тарих нэрээр булаад орхих бус арчлалт, хамгаалалтыг эзэнжүүлэхийн зэрэгцээ үхэжсэн, шарласан моддыг цаг тухайд нь усалж тордох буюу мэргэжлийн түвшинд мод тарьж, ойжуулах ажлыг хийж байгаа нь онцлууштай. Ингэж тэд дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, ой, усны нөөцийг хамгаалах, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хангахад бодит хувь нэмэр оруулж байна. 

 Энэ төв Чингэлтэй дүүргийн XVIII-XXIV хорооны иргэдэд үнэ төлбөргүй үйлчилдэг. Ингэхдээ ажлын өдрүүдэд тодорхой хуваарийн дагуу бүх насныхан ирж үйлчлүүлэн, заал, талбайд тоглодог байна. Түүнчлэн дүүргийн хэмжээний олон нийтийг хамарсан аливаа арга хэжмээг энд мөн үнэ төлбөргүйгээр зохион байгуулдаг. Үүний зэрэгцээ дүүргийн төсөв бүрдүүлэгч байгууллага учраас заал, талбайг түрээслэх, зураг авалт хийлгэх зэргээр орлого олдог юм байна. Мөн спортын арга хэмжээнээс гадна аливаа сургалт, семинар зохион байгуулах бүрэн боломж бүхий техник хэрэгслээр тоноглогдсон заал ч энд бий. Чингэлтэй дүүрэгт “Хайрхан хөгжлийн төв” нэртэй хоёр ч төв одоогоор үйл ажиллагаа явуулж буй. Цаашид энэ тоог дөрөв болгохоор эхний шатны ажлуудыг хийж эхлээд байгаа юм байна. Энэ тухайд “Хайрхан хөгжлийн төв”-ийн дарга Б.Дэлгэрбат хэлэхдээ ”Чингэлтэй дүүргийн “Орон нутгийн өмчит төсөвт үйлчилгээний газар” Хайрхан хөгжлийн төв-1” гэж явдаг. Энэ нэрний дор манай дүүрэгт спорт хороодыг байгуулж эхэлсэн учраас бид дугаарласан хэрэг. Тодруулбал, 2020 ондоо VII хорооны нутаг дэвсгэрт “Хайрхан хөгжлийн төв-2” нэртэйгээр яг адилхан спорт заал, хөлбөмбөгийн талбай бүхий ижил стандартын байгууламжийг ашиглалтад оруулсан. Харин гурав дахь төвийг дүүргийн XIV хороонд мөн энэ зургаар буюу урлаг болон спорт заалтай барихаар ажлаа эхлүүлчихээд явж байна. “Хайрхан хөгжлийн төв 4”-ийг ирэх жилээс барихаар энэ жилийн төсөвт хөрөнгө, санхүүг нь тусгахаар ярил­цаж байна. Энэ төвийн тухайд хотын төвд буюу Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт, нийслэлийн тавдугаар сургуулийн хажууд байгуулахаар ярилцаж эхлээд байна. Энэ тухайд дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл болон ИТХ-ын дарга, дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд маань маш их идэвх зүтгэлтэй ажиллаж байгааг тодотгоё. Тиймээс дөрөв дэх төвөө бид тун удахгүй ажил хэрэг болгоно гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. 

Иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинд тав тухтай амьдрах эрэлт хэрэгцээг Чингэлтэй дүүргийн удирдлагууд соргогоор мэдэрч, шаардлагатай ажлыг цаг тухайд нь хийсээр байгааг энд тодотгох нь зүйтэй болов уу. Тийм ч учраас тэд нийслэлийн төдийгүй улсын хэмжээнд жишиг болохуйц олон ажлыг санаачлан хэрэгжүүлж байгаагийн нэг нь өнгөрсөн дугаарт бидний онцолсон “Камерын нэгдсэн төв” байсан бол энэ удаад соёл, спорт, амралт жуулчлалын цогцолборыг нь онцлон хүргэлээ. Иргэдийн талархлыг хүлээсэн, амьдралын тав тухыг нь хангасан энэ төрлийн ажлыг хэрхэн хийх тухайд бусад дүүргийн удирдлагууд Чингэлтэйнхнээс туршлага судалж, үлгэр жишээ авахыг энд тодотгоход буруудахгүй болов уу.


 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/


0
angry
0
care
0
haha
6
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 7 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 10 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 10 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 10 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 10 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 10 цагийн өмнө
SDY Calling you... 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 11 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 11 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 11 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22