​ “Шинэ Хархорум” хот тэнцвэртэй хөгжлийг хангана


Өнгөрөгч пүрэв гаригт буюу 2023.10.26-ны өдөр “Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргаа”-ны байранд “Шинэ Хархорум” хотын үзэл баримтлалын төсөл, макет танилцуулах уулзалт боллоо. “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалт хариуцсан Захиргааны дарга Н.Нацагдорж сэтгүүлчдэд төслийн талаар танилцуулсан юм.

Монгол Улсын ерөнхийлөгч 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эртний төрт улсуудын ариун гал голомт, хүн төрөлхтний соёлын өв Орхоны хөндийд Хархорум хотыг сэргээн байгуулах тухай зарлиг  гаргасан. Уг зарлиг хэрэгжвэл Улаанбаатар хотын өнөөгийн тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхэд нэн тустай юм. Монгол улсын нийт газар нутгийн 0,3% эзэлдэг Улаанбаатар хотод хүн амын 50% амьдарч, дотоодын нийт бүтээгдэхүүний 66%, эрүүл мэндийн байгууллагын 61%, их дээд сургууль, коллежийн 96% төвлөрч байгаа. Энэ нь цаашид ч өсөн нэмэгдэх төлөвтэй. Эдгээр асуудлууд шинэ хот байгуулах зайлшгүй шаардлагыг бий болгож байна. “Хархорум” хотыг сэргээн байгуулах газар нь Улаанбаатар хотоос 360 км зайтай Өвөрхангай аймгийн  Хархорин  сум,  Архангай аймгийн Өгийнуур, Хашаат сумын нутаг дэвсгэр Орхоны хөндийд байрлана.

 Дэлхийд 52 улс нийслэлээ шилжүүлсэн бол зургаан улсад нийслэлээ шилжүүлэх үйл явц явагдаж байна. Ойрын жишээнээс дурдвал Солонгос улс Сөүл хотоос засаг захиргааны Сэжон хот руу, Индонез улс Жакарта хотоос Нусантара хот руу шинэ бүтээн байгуулалтууд эхлүүлжээ.

 “Хархорум” хотын төлөвлөлтийг боловсруулахдаа эртний түүхэн хотуудын туурийг сэргээн засварлаж, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хотын суурьшлын бүсийн газар нутгийн 50% нь ногоон байгууламж байх, гадаргын ус, саарал усыг дахин ашиглах, хог хаягдлыг дахин боловсруулж эрчим хүч үйлдвэрлэх, сэргээгдэх эрчим хүчний олон төрлийг ашиглах, байгаль орчинд ээлтэй, хүн амьдрахад таатай, явган алхалт, унадаг дугуй, нийтийн тээврийн хэрэглээг дэмжсэн, эдийн засгийн хувьд бие даан хөгжих боломжтой тогтвортой хот байгуулахаар төлөвлөлтийн концепцыг боловсруулж байна.

 “Хархорум” хотын төлөвлөлтөд иргэд, олон нийт, мэргэжлийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачдын санал, зөвлөмжийг авах үйл ажиллагааг үе шаттайгаар явуулж байна. Мөн Орхоны хөндийд хийгдсэн түүх, археологи, ус, хөрс, ургамлын судалгаа, газар олголт зэрэг суурь судалгааны материалуудыг нэгтгэж 10 ангиллын 105201 мэдээлэлтэй хот байгуулалтын мэдээллийн нэгдсэн санг бий болгоод байна.

 “Хархорум” хот дэлхийн соёл иргэншлийн төв байсан

 Эзэн Чингис хаан их ор суусны XV он, цагаан луу жил буюу 1220 онд Их Монгол Улсын нийслэл “Хархорум” хотыг Монгол түмний ариун гал голомт, Орхон голын уудам хөндийд байгуулах зарлиг буулгаж их хот байгуулах ажлыг эхлүүлсэн. Хархорум хотыг цогцлоон хөгжүүлэх үйл хэргийг Өгэдэй хаан нэр төртэй үргэлжлүүлж, Гүюг, Мөнх хааны үед хотын суу алдар дэлхий даяар түгэн манджээ. Хархорум хот нь олон газрын эрдэмтэн мэргэд, уран бүтээлчид, гар урчууд, худалдаачид, орон орны хаад язгууртны элч төлөөлөгч нар аж төрж, морилон саатдаг дэлхийн улс төр, эдийн засаг, соёл иргэншлийн төв байсан юм.

 Эзэн Чингис хаан болон түүний залгамжлагчид Евроазийн өргөн уудам нутагт өрнө дорнын олон үндэстэн хоорондын дайн тулаан, зөрчил тэмцэлдээнийг зогсоож, дэлхий ертөнцөд “Монголын их амар амгалан”-г тогтоосон төдийгүй Хархорум хотод Ислам, Христос, Будда зэрэг олон шашинтан нэг дор зэрэгцэн амьдарч, өөр хоорондоо ойлголцон, зөрчил тэмцэлгүй амар амгалан аж төрж байсан нь хүн төрөлхтний “Энх тайвны бэлгэ тэмдэг” хот байсныг тухайн үед зочлон ирж байсан гадны илч төлөөлөгчид, худалдаачдын тэмдэглэл, түүхэн судар, бичиг, археологийн малтлага, хайгуул зэрэг эх сурвалжид тэмдэглэн үлдээжээ.


Н.Энхцэцэг


0
angry
0
care
0
haha
4
liked
1
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 7 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 9 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 9 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 9 цагийн өмнө
SDY Calling you... 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 10 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22