Оршихуйг түгээсэн долоо хоног


Дэлхийн улс орнууд жил бүрийн аравдугаар сард “Human Dignity Week”-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг. Тодруулбал, 2006 оноос хойш тэмдэглэх болжээ. Хүнийг үндэс угсаа, яс үндэс, бэлгийн чиг баримжаа, хүйс, шашин шүтлэг, бие бялдрын чадавх зэргийг үл харгалзан хүндэтгэх, байгаагаар нь хүлээж авах, амьдралын бүхий л салбарт тэгш эрх, адил боломж олгохыг уриалах, залуу үедээ таниулах зорилготой юм. Хүн бүр оршихуйдаа үнэ цэнтэй. Бусдын оршихуйг хүндэтгэснээр өөрийнхөө үнэ цэнийг ухамсар­лаж, нийгэмд ямар байр суурь эзлэхээс үл шалтгаалан бие биедээ хүндэтгэлтэй хандах, адил тэгш харилцах баталгаатай болдог. Иймээс Политкоммс болон Хүний эрх, дэвшилтэт бодлогын хүрээлэн хамтран уг өдрийг орон даяар анх удаа тэмдэглэн өнгөрүүлж байна. Зөвхөн Монгол Улсын бус дэлхийн иргэн байх, хүний нийгмийн шинэ хэв маягийг ойлгох, хүлээн зөвшөөрөх, өнөөдрийн биш ирээдүйн төлөө хүлээх хариуцлагыг нийтээрээ ухамсарлахад чиглэсэн зан суртахууны хэм хэмжээнд хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх зорилготой нөлөөллийн ажил гэдгийг дурдах нь зүйтэй. Энэ өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулах зорилготой байгаа аж.

 

Өдөр бүр өөр үйл явдалтай хөтөлбөр

 

Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомж, өдөр тутмын үг хэллэгт “Human Dignity”-ийг олон янзаар хэрэглэдэг, нэгдсэн ойлголтод хараахан хүрээгүй билээ. Энэ ойлголтын утга, хэрэглээ, үзэл санааг харьцуулж, хэлэлцэх, нэгдсэн ойлголтод хүрэх, олон нийтэд түгээх зорилготой долоо хоногийн хөтөлбөр боловсруул­жээ. Насанд хүрсэн иргэнд чиг­лэсэн хүний эрхийн боловсролыг системтэй, нэгдсэн байдлаар олгохоор бусдын ялгаатай байдлыг хүлцэн тэвчих соёлыг түгээжээ. Бусдын оронд өөрийгөө тавих, зөрчлийг шийдвэрлэх эв нэгдлийн мэдрэмжийг түгээх, Би үүнийг мэднэ, миний мэдэж байгааг тэр мэднэ, тэр мэднэ гэдгийг би мэднэ буюу хүн бүрийн нийтлэг хүлээн зөвшөөрсөн хүний эрхийн ойлголтыг иргэдээр тодорхойлуулах, Хүний нэр төр, алдар хүнд гэсэн ойлголтыг илүү өргөжүүлэх, зөвхөн “шагнал, урамшууллаар тодорхойлдог ойлголт биш” гэдгийг түгээх замаар хүний төрөлх байдлаар нь хүлээн зөвшөөрөхөд “Human dignity”-ийн хөтөлбөр чиглэжээ.

“Understanding Human Dignity”: МҮОНРТ-ийн “Нээлттэй хором” шууд нэвтрүүлэгт арга хэмжээг санаачлагчид, хууль эрх зүй, хүний эрх, философи, социологи, боловсрол, сэтгэл судлал, олны танил залуусын төлөөллүүдээс цуглан энэхүү сэдвийн дагуу хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. 

“Кино өдөрлөг”: Сонгино­хайрхан дүүргийн 148 дугаар сургууль, Баянзүрх дүүргийн 124 дүгээр сургууль дээр кино өдөрлөгийг өнгөрсөн мягмар гарагт зохион байгуулжээ. Энэ үеэр ахлах ангийн сурагчдад “Хүний оршихуйг хүндэтгэх” тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн байна. 

Эсээ бичлэгийн уралдаан: “Human Dignity-Миний нүдээр” эсээ бичлэгийн уралдаанаар багш, ахлах ангийн суралцагчдын хүний оршихуйн талаарх ойлголтыг нэ­мэг­дүүлэх, цаашид зөв ойлголтыг түгээх, амьдралын хэвшил, дадал бол­гоход зорьжээ. Уралдаанд нийслэл, орон нутгийн сурагчид идэвх­тэй оролцсон байна. Эхний гурван байрт шалгарсан сурагчдыг өн­гөрсөн лхагва гарагт зарласан юм.

Сошиал давлагаа: “Ublife” сайтын “Та яг одоо юу сонсож байна вэ” контенттэй хамтран энэ ойлголтыг залуучуудад хүргэх, түгээх ажлыг өнгөрсөн пүрэв гарагт хийжээ.

“Human Dignity Celebration party”: Хөтөлбөрийн зорилгыг олон хүнд хүргэх, нийтээрээ мэддэг болох, түгээх, тэмдэглэлт өдөр болгож хэвшүүлэх үдэшлэгийг өнөөдөр зохион байгуулна.

Олон улсын мэдээний сайтаар цацах: Ажлын таван өдөр зохион байгуулсан арга хэмжээнүүдийг дүгнэж олон улсын мэдээллийн сайтаар түгээх гэж байна. Энэ нь эх орондоо төдийгүй олон улсад таниулж, Монгол Улсын “Хүний оршихуйг хүндэтгэх өдөр-2023”-ыг дэлхийн иргэдэд түгээхэд оршино.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №040/24571/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 7 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 9 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 9 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 9 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 10 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 10 цагийн өмнө
SDY Calling you... 10 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 10 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 10 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 10 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 10 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22