Хэний ч мэдэхгүй Мао


...Шаошаньд жаахан хүүхэд байхдаа ядуу тариачдад талтай гэж сэжиглэгдэн баривчлагдсан талаараа Мао хожим нь ярьсан байдаг. Гэтэл үүнийг нотлох юу ч байдаггүй. 

Мао 1925 оны сүүлээр, коммунист болсныхоо хойно таван жилийн дараа өөрийн зартай бүтээл, ярилцлагадаа тариачдыг хэд хэд дурдсан байна. 1917 оны наймдугаар сард бичсэн захидалдаа тариачдыг дурдсан боловч тэднийг найршаасан үнэр ч байддаггүй байв. Мао тариачдыг дурдах болоход сэтгэлийн хөдөлгөөнгүй байдаг бол оюутны талаар ярихдаа дуу нь нэлээд өндөрсдөгийг тэмдэглүүштэй агаад оюутны амьдралыг тэрбээр "Гаслангийн далай" гэж нэрлэсэн юм. 
Шаошаньд залуу байхдаа өлсгөлөн хүмүүсийн талаар санаа тавьж байсан гэж тэр олон жилийн дараа ярьжээ. Гэтэл энэ тухай баримт нотолгоо байхгүй. 1921 онд өлсгөлөн гаарч байхад Мао Чаншад байсан. Түүний найз нь тэмдэглэлийнхээ дэвтэрт "Энд гуйлгачин зөндөө. Өдөрт л зуу гаруйгаар бий болж байх шиг... Олонх нь араг ясан дээр нь шар арьс тохсон мэт харагдана. Салхи ялимгүй сэвэлзэхэд л шургачиж унахаар санагдана", "Өөрсдийнх нь мужид гарч байгаа өлсгөлөнгөөс аврагдах гэж энд ирэгсэд үхээд, (авс хийх) банз өгч байсан хүмүүс нь... тэгж чадахаа байжээ" гэжээ. Маогийн тэр үеийн тэмдэглэлд өлсгөлөнгийн тухай дурссан зүйл байхгүй, ер нь тэр тухай бодож байсан шинж огт үгүй ажээ.
Мао тариачин гаралтай ч Хятадын тариачдын амьжиргааг сайжруулах талаар огтоос бодсонгүй. 
Арван найман настайдаа анх уншиж байгаа сониноос шинэ амьсгалыг дор нь мэдэрч, насан туршдаа сонин унших болсон байна. 
Сургуулийнхаа олон оюутны адил Мао манжийн уламжлалаар эзэн хааны харьяат гэдгийн бэлгэ тэмдэг болсон гэзгээ тайрч хаяв. Найзтайгаа нийлэн хэдэн арван хүний гэзгийг тайрч, заримыг нь хүчээр хайчилж байжээ.
* * *
1913 оны хавар юмсанж. Мао арван есөн нас хүрэв. Сургуульд тэр үеийн байдлаар олон үзэл бодол уралдаж байв. Тэр ч байтугай сургуулийн барилгыг барууны маягаар роман хийцийн нуман хаалгатай, олон баганат жигүүртэйгээр барьжээ. Иймээс сургуулийн барилгыг янлоу буюу гадаад барилга гэж нэрлэдэг байлаа. Хичээлийн анги танхим нь модон шал, шилэн цонхтой. Оюутнуудад шинэ бүхэн нээлттэй байсан бөгөөд сургуульд чөлөөт сэтгэлгээг сайшааж, оюутнууд сургалтын бүлэг байгуулж болдог байв. Тэд анархизм, үндсэрхэг үзэл, марксизмын тухай өгүүлэл гаргаж байлаа. 
Мао «социализм» гэдэг үгийг сониноос олж уншсан байлаа. Одоо анх удаагаа «коммунизм» гэдэг үгтэй тулгарав.
Энэ нь Үнэхээр "Зуун цэцэг дэлгэртүгэй" гэж байсан үе байлаа. Энэ өгүүлбэрийг Мао нэлээд хожим засгийн эрхэнд гарсан хойноо хэлэхдээ залуудаа эдэлж байсан эрх чөлөөнийхөө өчүүхнийг нь ч олгоогүй юм.
* * *
Мао нийтэч байв. Даян дэлхийн бүх оюутны адил нөхөдтэйгөө хамт тэрбээр удтал ширүүн маргадаг байв. Сургууль нь Хунаний хамгийн том Сян мөрний эрэг дээр оршдог. Сян мөрөнд сэлж байсандаа урамшиж 1917 онд ихээ тансаг шүлэг бичсэн байна. Оройдоо найз нар мөрний эрэг даган удтал зугаалж, жүржийн модны цэцэрлэгтэй арлын хажуугаар хөвөн яваа онгоцны гоё сайхнаар нүд хужирлан явдаг байлаа. 
1917-1918 оны өвөл оюутныхаа ширээнээс хараахан босоогүй хорин дөрвөн настай Мао XIX зууны сүүл үеийн нэр багатайхан герман философич Фридрих Паульсений "Ёсзүйн тогтолцоо" номд дэлгэрэнгүй тайлбар бичжээ. Түүний амьдралын жар гаруй жилийн туршид өөрчлөгдөөгүй, түүний засаглалыг тодорхойлсон гол зан араншин нь уг тэмдэглэлд туссан байв.
"Би өнгөрсний тухай мэдэхгүй, ирээдүйг ч бас огт мэдэхгүй. Энэ хоёр миний өөрийн байгаа байдлаас ондоо юм" гэж Мао бичжээ.
* * *
Мао сэтгэл догдлуулсан үйл явдлын тухай унших, эх толгойгүй эргэлтийн үед аж төрөх хоёрын заагийг гаргадаггүй, олонх хүний хувьд дайн нь зовлон болдгийг тоодоггүй байлаа.
Үхлийн талаарх бодлоо увайгүйеэ илэрхийлэхдээ "Хүн гэдэг уулын сониуч. Үхэлд бид яагаад өөрөөр хандах учиртай юм бэ? Бид энэ хачин юмыг өөр дээрээ туршихыг хүсдэггүй биш үү? Үхэх гэдэг бидний амьд байхдаа бие дээрээ хэзээ ч туршдаггүй хамгийн жигтэй эд... Өөрчлөлт дэндүү түргэн болдог тул зарим нь үхэхээсээ айдаг. Гэвч миний бодоход энэ нь хамгийн гайхамшигтай эд. Бид ийм гайхамшигтай, эрс өөрчлөлтийг дэлхийн  хаанаас олж чадах юм бэ" гэжээ.
* * *
Хорин дөрвөн насандаа Маогийн илэрхийлж байсан үзэл нь түүний насан туршийнх нь ертөнцийг үзэх үзлийн уг чанар болсон юм.  Түүний багш, профессор Ян Чанзи 1915 оны дөрөвдүгээр сарын 5-нд тэмдэглэлийнхээ дэвтэрт бичихдээ,
«Миний шавь Мао Зэдун эцгийгээ... тариачин байгаад одоо худалдаачин болсон гэж хэллээ... Хэдий тийм боловч тэр (Мао) гайхамшигтай хүн юм. Түүнийг анзаарахгүй байхын аргагүй... Тариачны орчноос ер бусын авьяаслаг хүн төрөн гарах нь элбэг, би түүнийг дэмжихийг хичээж байлаа..." гэжээ. Гэвч Мао оройлж манлайлах чанараа ил гаргадаггүй байв. Өөр нэг багш нь хожим хэлэхдээ, "Сургуульд байхдаа Маогийн удирдан тэргүүлэх онцгой авьяас харагдаагүй" гэжээ. 
* * *
1918 оны зургадугаар сард багшийн сургууль төгссөнийхөө дараа Мао ажил олох гэж зүдэрчээ. Тэр үед залуу төгсөгчид хилийн чанадад үргэлжлүүлэн сурахаар тэмүүлж байв. Мао шиг санхүүгийн дэмжлэг ар гэрээсээ авч чадахгүй хүмүүс суралцахын хажуугаар ажил хийх хөтөлбөртэйгөөр Франц явж болох байв. Дэлхийн нэгдүгээр дайнд хамаг залуучуудаа алдсан Франц улсад ажиллах хүчин хэрэгтэй байсан юм.
Маогийн нөхдийн зарим нь Франц явав. Мао тэднийг дуурайсангүй. Биеийн хөдөлмөр хийнэ гэхээс тэр халширч байлаа. Франц хэл сурах гэдэг нэг хэцүү юм ч энд үүрэг гүйцэтгэсэн байж мэднэ. Мао хэлд авьяасгүй, насаараа өөрийнхөө тосгоны аялгуугаар ярьж, өөрийнх нь дэглэмээс албан ёсны зэрэгт аваачиж тавьсан путунхуа («нийтийн хэл»)- гаар ч ярьдаггүй байжээ.  Өөрийн үзлийн эрс үзэлтэн, түүний дотор Хятадын коммунист удирдагчдаас ялгаатай нь гэвэл Мао Францад ч, Орост ч очиж байсангүй.
* * *
Бээжинд Мао хүн танихгүй. Хэсэг хугацаанд туслах номын санчийн ажил олж, сард найман юань олох болсон нь амь зууж болохоор байв. Сонин уншихаар ирэгсдийн нэрийг бүртгэж авах нь түүний хийх нэг ажил байжээ. Тэдгээр хүмүүсийн дотор гарамгай сэтгэгчид байсан боловч тэд Маог өрөөсөн нүдээр үл харна. Нийслэлд ирснээсээ хойш зургаан сар бололгүйгээр буцахаас өөр аргагүй болж, харих замын зардал зээлэн, 1919 оны дөрөвдүгээр сард Шанхайгаар дайрч тэндээс Франц одож байгаа нөхдөө гаргаж өгөөд Чаншад эргэж ирэв. Тэрбээр их хотуудын оюуны болон улс төрийн амьдралыг хөндлөнгөөс харж мэдээд, өөрийн төрөлх мужийн бага сургуульд түүхийн багш тал цалингаар хийх даруухан албатайгаа эвлэрэхээс өөр аргагүй болов.
* * *
Мао Чаншад түүхийн шийдвэрлэх үед эргэж иржээ. Тэр үед Хятадын дотор бусад гүрний эзэмшил болчихсон хэд хэдэн газар байлаа. Эдгээр нь Хятадын хууль ёсонд захирагддаггүй, гадаадын байлдааны хөлөг онгоц цагаачдаа хамгаалан ойролцоо нь байдаг байв. Хятадын сэрсэн олон нийт бяцхан колони хэрэг дээрээ болж байсан эдгээр газрыг улс орондоо эргүүлж авахыг шаардав. Дэлхийн нэгдүгээр дайны дараа энхийн гэрээ байгуулахаар зарлан хуралдуулсан, Хятадын төлөөлөгчдийн оролцсон Парисын Энх тайвны бага хурал дайны үеэр Германаас япончуудын булаан авсан Шаньдун мужид Японыг үлдэхийг зөвшөөрчээ. Энэ шийдвэр хятадуудын үндсэрхэг үзлийг дэвэргэв. 1919 оны тавдугаар сарын 4-нд Хятадын түүхэнд анх удаагаа Бээжинд том жагсаал болж, оролцогчид нь засгийн газрыг "худалдагдсан" гэж буруутгаж, Хятадад япончууд байхыг эсэргүүцлээ. Эсэргүүцлийн хөдөлгөөн улс орон даяар болов. 
Гадаадынхны ашиг сонирхол маш их байсан, Япон, АНУ, Британийн Консулын газраа байгуулсан Чаншад оюутны цэрэгжсэн холбоо байгуулагдаж, түүнд багш нар нь орж байлаа. Мао "Сян мөрөн" сэтгүүлийн эрхлэгчийн хувиар уг холбооны ажилд идэвхтэй оролцов. 
* * *
Мао бусад сэтгүүлд ч тодорхой сэдэвтэй өгүүлэл бичсээр байлаа. Эдгээрийн дотор эмэгтэйчүүд, гэр бүлийн асуудалд зориулсан арван өгүүлэл байв. Мао эмэгтэйчүүд эрх чөлөөтэй байх, нөхрөө өөрөө сонгож гэрлэх, эрэгтэйчүүдтэй эрх тэгш байх гээд эрс үзэлтнүүдийн дунд дэлгэрсэн үзлийг хамгаалж байлаа. Чингэж цээжин доторхоо уудалсан нь 1919 оны аравдугаар сарын 5-нд хайртай ээжийнх нь нас барсантай холбоотой болов уу. Тэрбээр ээждээ сахуу гэсэн өвчний онош, эм тарилга явуулж, Чаншад авчран эмчлүүлэхээр хөөцөлджээ. Тэр оны хавар тавин хоёр настай эх нь гурван хүүтэйгээ ганц удаа зургаа авхуулсан нь дотор амирлахуйн дүр болж үлджээ. 
* * *
Эхийнхээ нас барсны дараахнаар 1919 оны арваннэгдүгээр сарын 21-нд бичсэн эмэгтэйчүүдийн бие даасан байдлын тухай өгүүлэлдээ "Эмэгтэйчүүд эрчүүдтэй адил биеийн хөдөлмөр эрхэлж чадна. Гэхдээ хүүхэд тээж явахдаа ийм ажил хийхгүй байх нь шударга юм" гэж мэдэгджээ. Тийнхүү зориулсан арван өгүүлэл байв. Мао эмэгтэйчүүд эрх чөлөөтэй байх, нөхрөө өөрөө сонгож гэрлэх, эрэгтэйчүүдтэй эрх тэгш байх гээд эрс үзэлтнүүдийн дунд дэлгэрсэн үзлийг хамгаалж байлаа. Чингэж цээжин доторхоо уудалсан нь 1919 оны аравдугаар сарын 5-нд хайртай ээжийнх нь нас барсантай холбоотой болов уу.
1919 оны сүүлээр Хунанид эрс санаа бодолтой оюутан багш нар мужийн захирагч Жан Циньяог огцруулах ажил өрнүүлэв. Мао төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд орж, төв засгийн газарт нөлөөлөхөөр Бээжин явав. Төлөөлөгчид зорьсондоо хүрч чадаагүй боловч Мао Хунаний зонхилох эрс үзэлтний хувиар зарим нэртэй хүмүүс, тэдний дотор гайхамшигт эрс үзэлтэн Ху Ши, нэрт марксист Ли Дажао нартай уулзаж чадав.
* * *
Шанхайгаар дайран буцахдаа Мао нэг хүнтэй уулзсан нь түүний амьдралыг өөрчлөх учиртай байжээ. 1920 оны зургадугаар сард Мао тэр үеийн нэртэй марксист сэтгэгч, Хятадын Коммунист Нам (ХКН)-ыг байгуулахад идэвхтэй оролцогч профессор Чэнь Дусютай уулзав. Мао Чэнь Дусюг "Оюуны ертөнц дэх хурц од" гэж нэрлэсэн урт өгүүлэл бичсэн байна. 


Р.Буянжаргал
 /ШУА-ийн Судалгааны хүрээлэнгийн профессор, судлаач/ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 5 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 8 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 8 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 8 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 8 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 8 цагийн өмнө
SDY Calling you... 8 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 8 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 9 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 9 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 9 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22