Боловсролын ялгааг арилгаж, хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна


Дүүргийн зүгээс боловсролын салбарт хийж, хэрэгжүүлж буй онцлох ажлуудыг хүргэж байна.

 

Монгол Улсад тэр дундаа Чингэлтэй дүүрэгт олон улсад хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажилласан нь үр дүнгээ өгч эхэлжээ. Дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагыг дэмжих, бага насны хүүхдийн танин мэдэхүй, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх чиглэлээр дүүргийн цэцэрлэгүүдийг олон улсын Монтессори, I’m break Steam хөтөлбөрт хамруулах ажлыг амжилттай хэрэгжүүлж байна.

 

Цахим сургуулийн тоог нэмэгдүүлэх зорилтын хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдэд 85.685.600 төгрөгийн үнэ бүхий 29 ширхэг компьютер, 13 ширхэг принтер, таван ширхэг нөөтбүүкийг нийт 14 цэцэрлэг, таван сургуульд хүлээлгэн өгчээ. Мөн ЕБС-ийн багш бүрийг компьютержуулах ажлыг үе шаттай эхлүүлж эхний ээлжид 400 багшид зөөврийн комьпютер хүлээлгэн өгөөд байна. 

 

Багш, ажилчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх, амьдрах орчныг сайжруулах зорилгоор ерөнхий боловсролын сургууль болон сургуулийн өмнөх боловсролын байгууллагын нийт 31 багшид тус бүр 10 сая төгрөгийн буцалтгүй тусламж олгосон бөгөөд  нийтдээ 320 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн байна. Энэ хичээлийн жилд 10 багшид мөн “Нийгмийн баталгаа-2024” арга хэмжээний хүрээнд дэмжлэг үзүүлэхээр болжээ. 

 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хүн амын шүд, амны хөндийг эрүүлжүүлэх нь хүний биеийн бүхий л эрхтэнд нөлөөлөх байнгын голомтод халдварыг багасган эрүүлжүүлэх чухал хүчин зүйл гэж үздэг. Тиймээс дүүргийн зүгээс амны хөндийн эрүүл ахуйг сайжруулах, олон улсын жишиг сургуулийг бий болгох зорилгоор “Жайка” олон улсын байгууллага, Япон улсын Эрүүл хотуудыг дэмжигч ашгийн бус байгууллага, Япон улсын Шүдний эмнэлгүүдийн холбоотой хамтран дүүргийн ерөнхий боловсролын 37, 50 дугаар сургуульд “Амны хөндийн эрүүл ахуй”-н төслийг 2022-2025 оныг хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, жил бүр Японы эмч нарын шүдний үзлэг оношилгоог тогтмол явуулснаар нийт 2305 хүүхдэд зөвлөгөө эмчилгээг хийж байна. 

 

Сургуулийн өмнөх байгууллагуудын анги танхимыг хивс хивсэнцэр мөн зөөлөн эдлэлээр хангах төсөл арга хэмжээний үр дүнд бүх цэцэрлэгийг 612 сая гаруй төгрөгийн ор дэрний хэрэгсэл, хөнжил хэрэглэл, 250 сая төгрөгийн өртөг бүхий 46 ширхэг хивс, 1890 метр дрожоор хангав.

 

2020-2023 онд элсэлтийн ерөнхий шалгалтдаа амжилт үзүүлсэн хамгийн өндөр буюу 800 оноог давхардсан тоогоор 47 сурагч авчээ. Түүнчлэн сурагчдаа бэлтгэсэн 27 багшийг дүүргийн Засаг даргын тамгын газраас урамшуулан, 37 сая төгрөгийн мөнгөн урамшууллыг олгов. 

 

Чингэлтэй дүүрэгт 2023-2024 оны хичээлийн жилд нэг сургууль, хоёр цэцэрлэг шинээр барьж ашиглалтад орууллаа. Ингэснээр бяцхан хүүхэд, сурагчдаа хүлээн авахад бэлэн болоод байна. 

 

Дүүргийн төсвийн хөрөнгөөр 47 төсөл арга хэмжээг долоон тэрбум 589 сая 800 мянган төгрөгийн санхүүжилтээр таван цэцэрлэг, зургаан сургуулийн урсгал засварыг шийдвэрлэжээ. Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 15 төсөл арга хэмжээг 10 тэрбум 072 сая төгрөгийн урсгал засвар, тоног төхөөрөмж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 18 төсөл арга хэмжээг 30 тэрбум 320 сая төгрөгийн сургууль, цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг боловсролын салбарт оруулаад байна.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 1 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 20 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 20 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 20 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 2025/04/21