Төөрсөн, сураггүй болсон 13 иргэнийг эсэн мэнд олж, нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна


Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас Ховд аймагт 1, Увс аймагт 1, Завхан аймагт 9, Архангай аймагт 3 буюу нийт 14 иргэн (үүнд хүүхэд 1) малдаа явж байгаад болон орон нутгийн замд автомашин, мотоциклтой зорчиж яваад төөрсөн, сураггүй болсон дуудлага Онцгой байдлын байгууллагад бүртгэгдсэн.

Дуудлагын дагуу тухайн аймгуудын Онцгой байдлын газар, нутгийн захиргааны байгууллагын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 13 иргэнийг эсэн мэнд олж, ар гэрийхэнд нь хүлээлгэн өглөө.

Архангай аймгийн Цэцэрлэг суманд малдаа явж байгаад төөрсөн нэг иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 8 цагийн өмнө
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 13 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 13 цагийн өмнө
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа Өчигдөр
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ Өчигдөр
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… Өчигдөр
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… Өчигдөр
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… Өчигдөр
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ Өчигдөр
Улаанбаатарт 30 хэм дулаан байна Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр 2025/05/26
Истанбулын тохиролцоо 2025/05/26
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав 2025/05/26
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам 2025/05/26
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… 2025/05/26