НИТХ-ын VIII тойргийн 2023 оны онцлох бүтээн байгуулалтууд


Нийслэлийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид өнгөрсөн хугацаанд тойрогтоо ямар ажил санаачилж, хэрэгжүүлэв. Түүнээс хэд нь ажил хэрэг болж, иргэдийн аюулгүй, тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бий болгоод байна вэ. Эдгээр асуултад хариулт авахаар Баянзүрх дүүргийг зорилоо. Энэ дугаартаа НИТХ-ын VIII тойргоос сонгогдсон Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нарын энэ онд хийж хэрэгжүүлээд байгаа ажилтай танилцахаар болов. 

 Нийслэлийн 2023 төсвөөр гүйцэтгэхээр төлөвлөсөн томоохон бүтээн байгуулалтад нийтийн тээврийн парк шинэчлэл, тойрог замын бүтээн байгуулалт, дөрвөн байршлын 10.2 км гол гудамж, зам, 930 метр урттай гүүрний барилга, есөн байршлын 12.3 км туслах зам, 30 метр урттай гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх ажил багтсан байна. Баянзүрх дүүргийн хувьд энэ жил улс, нийслэл, орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар нийт 27 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлж буй.

Мөн Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр 2023 онд 66 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээс авто зам, замын байгууламж шинээр барих болон шинэчлэх ажилд 43 тэрбум төгрөг, авто зам, замын байгууламжийн засвар, арчлалтад 21 тэрбум төгрөгийг тус тус зарцуулахаар төлөвлөжээ.

Гүүр, авто замын ажлын гүйцэтгэл өндөр хувьтай байна

 

Баянзүрх дүүргийн НИТХ-ын VIII тойргийн хувьд 2023 онд 19, 24, 31, 32, 40 дүгээр хороонд авто зам, явган хүний зам, ээлжит болон их засвар, шинэчлэлийн ажлуудыг хийж гүйцэтгэжээ. Энэ хүрээнд Улиастайн голын 9.7 метр гүүр, 4.5 км замын үргэлжлэл болгож холбоос замуудыг тавьж байна. Жишээлбэл, 24 дүгээр хороонд 2.5 км, 19 дүгээр хороонд 1.6 км, 32 дугаар хороонд 600 метр, 31 дүгээр хороонд 1.5 км авто замын ажлыг хийж, гүйцэтгэсэн байна. Овоот хүртэлх авто замыг төсөвт суулгасан бөгөөд тендер шалгаруулалтын ажил үргэлжилж байгаа ажээ. Түүнчлэн Баянзүрх  дүүргийн 22 дугаар хорооны урд талын явган хүний замын ажлын тендерийг зарлаад байгаа юм байна. 

 

2023 онд нийслэлийн төсөв болон Нийслэлийн орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж дууссан авто зам болон явган хүний замын ажлуудаас дурдвал:

Баянзүрх дүүргийн 5, 19, 22, 24 дүгээр хороо бүрэн гэрэлтүүлэгтэй болжээ

Орон сууц, гэр хорооллын бүсээс үл шалтгаалан иргэдийн эрүүл мэнд, аюулгүй байдлаа хангахад чухал нөлөөтэй зүйлүүдийн нэг нь гэрэлтүүлэг байдаг. Ялангуяа хүүхэд залуус зорчдог ахмад настан олонтой хороо, хэсгийн хамгийн чухал асуудлын нэг нь гэрэлтүүлэг, камержуулалтын ажил юм. Үүнийг Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нар анхааралдаа авч өнгөрсөн хугацаанд багагүй ажлын ард гараад байна. Тэд сонгогдсон цагаасаа гэрэлтүүлэг, камержуулалтын ажилд онцгой анхаарч энэ жил гэхэд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5, 19, 22, 24 дүгээр хорооны гэрэлтүүлгийн ажлыг бүрэн хийж дуусгажээ. Үүнээс гадна

•Баянзүрх дүүргийн 5,16,19,32,40 дүгээр хорооны дараах 10 байршилд хүүхдийн тоглоомын талбайд шинээр тоглоом суурилуулах ажлыг хийж гүйцэтгүүлжээ.

-“Магнай трейд” ШТС-ын хойно хийдийн ард байрлах "Офицер таун" хотхон

-72 дугаар хотхон, нэгдүгээр байр

-77А, Б байр “Инээмсэглэл” хотхон

-“Хаппи таун” хотхон

-85А,Б байр

-“Саруул тэнгэр-1” хотхон

-Гуравдугаар байрны ард

-“Саруул тэнгэр-2” хотхоны арын талбай

-213 дугаар цэцэрлэг

-“Алтан сан” хороолол

 

Тэд эргэх холбоотой ажилладаг

Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нар тойргийнхоо иргэд, сонгогчдын санал хүсэлтийг сонсдог,  бас хийсэн ажлынхаа талаар танилцуулдаг уламжлалтай болжээ. Энэ жил ч гэсэн тойргийнхоо иргэдтэй уулзаж, тайлангаа тавьсан байна. Тэдний уулзалт өнгөрсөн хоёрдугаар сараас эхэлжээ. Төлөөлөгчид өнгөрсөн хоёрдугаар сарын 5-20-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн 5,16,19,22,24,31,32,40,41 дүгээр хорооны ахмад настан, иргэд сонгогчидтой уулзсан байна. Энэ үеэр 2022 онд НИТХ-ын төлөөлөгчийн хувиар хийж хэрэгжүүлсэн ажлын тайлангаа танилцуулж, цаг үеийн нөхцөл байдал болон иргэдийн дунд хүлээлттэй байгаа сэдвүүдээр тайлбар, мэдээлэл өгч ажиллажээ. Түүнчлэн Олон улсын ахмадын өдрөөр тойргийнхоо ахмадуудтай уулзаж, ажлын тайлангаа танилцуулан цаашид хийж, хэрэгжүүлэх ажлын санал авсан байна.

 

Тогтмол хяналт тавих нь гүйцэтгэлд эергээр нөлөөлнө

 

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд барилгын компаниуд иргэдээс орон сууцны захиалга авч, хугацаандаа ашиглалтад оруулахгүй хохироодог. Энэ асуудлын хүрээнд Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нар тойргийнхоо иргэдээс мэдээлэл авч зарим барилгын ажлын гүйцэтгэлийн талбарт нь очиж уулзалтууд хийжээ. Энэ нь барилгын ажлын гүйцэтгэлд эергээр нөлөөлөхөөс гадна захиалга өгсөн иргэдийн цагийг хэмнэсэн ажил болсон байна. Энэ мэтчилэн НИТХ-ын VIII тойргоос сонгогдсон төлөөлөгчид нийслэл, ОНХС-гийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэлд тогтмол хяналт тавьж ажилладаг байна.

 

“Баян зүрхтэй, зүтгэлтэй 100 төгсөгч” хөтөлбөрийг хэрэгжүүлэв

 

Ийм нэгэн хөтөлбөрийг Б.Сүхбаатар, Б.Пүрэвдагва нар Баянзүрх дүүрэгт амжилттай хэрэгжүүлжээ. Хөтөлбөрийн хүрээнд нийт долоон сургуулийн 100 сурагч ЭЕШ-ын сонгогдсон дөрвөн хичээлээр хоёр сарын хугацаанд эрчимжүүлсэн сургалтад хамрагдсан байна. “Баян зүрхтэй, зүтгэлтэй 100 төгсөгч” хөтөлбөр ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдад зориулсан элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх эрчимжүүлсэн сургалтад хамрагдах боломжийг бүрдүүлжээ. Түүнчлэн ЭЕШ-д өндөр оноо авсан сурагчдын уулзалт зөвлөгөө, гадаад дотоодын шилдэг их, дээд сургуулиудын танилцуулга, тэтгэлгийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх нь энэхүү  хөтөлбөрийн зорилго байсан юм.

 

"SDGS - OUR SOLUTIONS"-ийг хийхэд хамтран ажиллажээ

 

НИТХ-ын VIII тойргоос сонгогдсон төлөөлөгчид нийслэлийн ерөнхий боловсрольн лаборатори 44 дүгээр сургуулийн нэрэмжит "SDGS - OUR SOLUTIONS" 2023 тэмцээнийг ивээн тэтгэж, хамтран ажиллалаа. Тэмцээний хүрээнд сурагчид Тогтвортой хөгжлийн 17 зорилгын  ач холбогдлыг сурталчлан таниулсан байна. Монгол Улсад эдгээр зорилгыг хэрхэн биелүүлэх талаар шинэ санаа, шинжлэх ухаанч шийдэл дэвшүүлж, англи хэлээр илтгэл хэлэлцүүлжээ.

 

Үерт өртсөн айл өрх, аж ахуйн нэгжүүдэд тусаллаа

 

Нийслэлд орсон усархаг борооны улмаас Баянзүрх дүүргийн 5, 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчим үерт автсан. Байгалийн гамшгийн үеэр 246 айл өрх, 12 аж ахуйн нэгж усанд автаж, есөн айл өрхийн гэр, автомашин, хашаа нурж, урссан. Гамшигт хохирсон, хүнд байдалд байгаа айл өрх, иргэдэд сэтгэл санаа, эд материалын дэмжлэг үзүүлэх “Тусламжийн аян”-ыг энэ үеэр зохион байгуулжээ. Аяны хүрээнд 500 айл өрхөд хүнсний багц, 1000 гутал, хүүхдийн хувцас хэрэглэл зэргийг хандивласан байна.

Б.Сийлэн

Эх сурвалж: Монголын үнэн сонин №041/24572/


0
angry
1
care
0
haha
8
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Улс тунхагласны баярыг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль х… 5 цагийн өмнө
Монголоор дүүрэн малчинтай “Монгол философич” 8 цагийн өмнө
​ Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэхгүй 8 цагийн өмнө
Томуу, томуу төст өвчний оргил үе эхэллээ 8 цагийн өмнө
Үнэт бүтээлүүд өргөөндөө заларч, дахин “амиллаа” 8 цагийн өмнө
Ертөнцийн мисс жилийн 250 мянган ам.долларын цалинтай 8 цагийн өмнө
SDY Calling you... 8 цагийн өмнө
Нийслэлийн ИТХ-ын Зөвлөл, Хороодыг байгуулан, Засаг даргын мөрийн хөт… 8 цагийн өмнө
Т.Гантигмаа: Монголчууд брэнд бүтээлээрээ дэлхийд гарах боломжтой 9 цагийн өмнө
Хөгжлийг чөдөрлөх санаачилга 9 цагийн өмнө
“Хөх чононууд” Хятадын шигшээ багийг эх орондоо хүлээн авна 9 цагийн өмнө
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22