Мэндчилгээ


Сүхбаатарын хошой одонт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт “Монголын үнэн” сонины үе үеийн уншигчид, сэтгүүлчид ээ,
Одоогоос 103 жилийн тэртээ 1920 оны арваннэг­дүгээр сарын 10-ны өдөр “Монголын үнэн” сонины анхны дугаар “Газар бүрийн ардууд нэгдэгтүн!” уриатайгаар хэвлэгдэж, Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал алдагдсан хүнд цаг үед эх орноосоо харийн түрэмгийлэгчдийг хөөн зайлуулж, үндэсний тусгаар тогтнолоо сэргээх эх орончдын тэмцлийн дуу хоолой, ард түмнээ нэгтгэх уриа болж, Монгол Ардын Нам байгуулагдаж, Ардын хувьсгал ялалтад хүрэх үндэс болж чадсан билээ.
“Монголын үнэн” сонин анхны дугаартаа “Ард олны чөлөө эрх дэлхий дахинаа наран мэт бадран Монгол Улсын язгуур үндэс, эрдэм соёл нь дэлгэрэн мандах болтугай” хэмээн тунхагласан тэргүүн зорилгынхоо манлайлагч нь байв.
“Монголын үнэн” сонин нь 1921 оны Ардын хувьсгал, 1939 оны Халхын голын дайн, 1945 оны Чөлөөлөх дайн, 1959-1963 онд өрнөсөн Соёлын довтолгоон, 1960-1990 онд хэрэгжсэн Аж үйлдвэржүүлэлт, 1988-1990 онд Өөрчлөн байгуулалт, Ардчилсан хувьсгал ялалтад хүрэхэд түүхэн үүрэг гүйцэтгэж, тусгаар тогтнол, соён гэгээрэл, хөгжил дэвшил, өөрчлөлт шинэчлэлтийн төлөөх хүсэл тэмүүлэл, хөдөлмөр тэмцлийн дуудлага болж байлаа.
Тус сонинд Д.Сүхбаатар, Д.Бодоо, Д.Лосол, Д.Нацагдорж, С.Буяннэмэх, Б.Ринчен, Ц.Дамдинсүрэн, Ц.Намсрай, Л.Түдэв тэргүүтэй үе үеийн эх орончид, соён гэгээрүүлэгчид, шилдэг сэхээтнүүд ажиллаж, Монголын сэтгүүлзүйн салбарын шанг татаж, үнэний дуу хоолой болж чадсан юм.
Өнгөрсөн 100 жилд эх орныхоо эрх чөлөө, тусгаар тогтнолыг сэргээн мандуулах зорилтоо бүрэн биелүүлж чадсан эх орончдынхоо их үйлсийг залгамжилсан Монгол Ардын Нам цар тахлыг даван туулж, системийн авлигын эсрэг тэмцэж, эдийн засгийн тусгаар тогтнол, бие даасан байдлыг хангах “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг хэрэгжүүлж, орлогын тэгш бус байдлыг залруулж, парламентын ардчиллыг төгөлдөржүүлэхээр тууштай тэмцэж байна.
Үнэний дуу хоолой, үнэний индэр хамгаас хүчтэй, хамгаас шударга байдаг бөгөөд ямагт ялдаг.
“Монголын үнэн” сонин өнгөрсөн зууны шилдэг уламжлалаа залгамжлан үргэлжлүүлж, шинэ зуунд шударга үнэний дуу хоолой, үнэний индэр байх үүргээ нэр төртэй гүйцэтгэнэ гэдэгт бүрэн итгэлтэй байна. 
Ардчиллын тулгуур зарчим, иргэдийн язгуур эрх, эрүүл нийгмийн баталгаа болсон үнэн бодит мэдээлэлд тулгуурласан хэвлэлийн салбарыг хөгжүүлэх үйлсэд Та бүхний үг нь үнэн, үзэг нь хурц, үйлс нь ариун байх болтугай!

Монгол Улсын Ерөнхий сайд, Монгол Ардын Намын дарга Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 1 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 19 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 19 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 20 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 2025/04/21