ШУУД: Зэвсэгт хүчний 326 дугаар ангид алба хааж байсан цэрэг амиа алдсан талаар мэдээлэл хийж байна




Зэвсэгт хүчний 326 дугаар цэргийн ангид  цэрэгт татагдсан 21 настай залуу шөнө унтаад сэрээгүй гэх шалтгаанаар энэ сарын 13-ны өдөр амиа алдсан нь харамсалтай хэрэг гарлаа.  Эрүүл саруул өсгөж, хүмүүжүүлсэн, их сургуулиа төгсөх байсан хүү нь цэргийн албанд татагдаад 20 хоноогүй нас барсан мэдээнд эцэг эхийг нь  уй гашууд автуулж,  үхлийн шалтгааныг тодруулахаар цэргийн ангийн гадна хоносон нь олон нийтийг цочирдуулав. 

Үүнтэй холбоотой прокурорын газраас мэдээлэл хийж байна. Мөрдөн байцаах албаны дарга Мишигдорж: 

-Прокурорын зөвшөөрлийн дагуу мэдээлэл хийнэ. Талийгаачийн үхлийн шалтгааныг тогтоохоор тухайн ангид мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Тухайн цэргийн ангийн ундны уснаас шинжилгээ авч байна. Талийгаач өмнөх өдөр өглөөний жагсаалт, биеийн тамир, оройн хоолондоо орсон байдаг. Энэ сарын 13-ны өглөө 06:00 цагт өглөөний бослогодоо босоогүй, амь насаа алдсан байдаг. 

Цогцост шүүх шинжилгээ хийсэн. Одоогооор шинжилгээний хариу гараагүй байна. Цэргийн байрлалд байгаа камерийн бичлэгүүдийг ар гэрийн хүсэлтийн дагуу үзүүлэхээ мэдэгдсэн гэв.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 7 цагийн өмнө
Ялалтын уухайтай өдрүүд 8 цагийн өмнө
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 8 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … Өчигдөр
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… Өчигдөр
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06