Хүний эрхийн үндэсний комисстой хамтарч шалгах Ажлын хэсэг байгууллаа



Засгийн газрын ээлжит хуралдаан 2023 оны арваннэгдүгээр сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
 

Зэвсэгт хүчний ... дугаар ангид алба хаагч амиа алдсан асуудлаар Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын мэдээллийг сонслоо. Ерөнхий сайд Зэвсэгт хүчний анги салбарт удаа дараа харамсалтай үйл явдал гарч байгаа учраас Хүний эрхийн үндэсний комисстой хамтран хяналт, шалгалт хийх Ажлын хэсэг байгуулж, шалгалтын дүнгээ Засгийн газарт танилцуулахыг үүрэг болголоо. Тус Ажлын хэсгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр ахална.
 
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулна
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ээлжит өглөөний уулзалтаа төрийн үйлчилгээний нэгдсэн системийн баг хамт олонтой хийсэн. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цахим шилжилтийн талаар баримтлах бодлого, хэрэгжүүлж буй ажлын явц болон “И-Монгол академи” улсын төсөвт үйлдвэрийн газрын үйл ажиллагаа, тулгамдаж буй асуудал, цаашид авах арга хэмжээний талаар хэлэлцлээ.
Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулах, Төрийн үйлчилгээний нэгдсэн систем (И-Монгол)-д түшиглэн төрийн байгууллагын нэгдсэн цахим хуудсыг хөгжүүлэх талаар судалж, танилцуулах, цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд салбар хоорондын уялдааг хангах, мэдээллийн системийн ашиглалт үйлчилгээг тасралтгүй явуулах нөхцөлийг бүрдүүлэх, тус системийн хэвийн, тасралтгүй үйл ажиллагааг хангахад шаардлагатай техник, тоног төхөөрөмжийг батлагдсан төсөвт багтаан шийдвэрлэхийг холбогдох хүмүүст үүрэг болголоо. Мөн бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх арга хэмжээг батлагдсан төсөвт багтаан улсын хэмжээнд зохион байгуулах, Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг хариуцан ажиллахыг даалгалаа.
 
Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100, хүнсний ногооны 85 хувийг дотоодын ургацаас хангана
Хөдөө аж ахуйн салбарын 2023-2024 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажил болон 2023 оны ургац хураалтын урьдчилсан дүнгийн талаар Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун Засгийн газрын хуралдаанд танилцуулга хийлээ.
Мал, махны экспорт, баруун аймгуудын малын тэжээлийн импортод дэмжлэг үзүүлэх, дотоодын махны нөөц бэлтгэл, борлуулалтыг нэмэгдүүлэх зорилгоор нэгдсэн худалдаа зохион байгуулах, зам даваа хаагдахаас урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх,  эрсдэлийг үнэлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний шийдвэрийг боловсруулан танилцуулахыг даалгалаа.
Мөн хүнсний болон тэжээлийн улаанбуудайн борлуулалтыг эрчимжүүлэх, ирэх оны тариалалтад хүрэлцэхүйц хэмжээний чанар сайтай үрийн нөөц бүрдүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах, Байгалийн эрсдэлд өртсөн тариаланчдын зээл төлөлтийг хойшлуулах ажлыг шуурхай зохион байгуулахыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуунд даалгав.
Ургац хураалтын урьдчилсан дүнгээр 456.0 мянган  тонн үр тариа, үүнээс 434.0 мянган тонн улаанбуудай, 175.0 мянган тонн төмс, 183.0 мянган тонн хүнсний ногоо, 253.0 мянган тонн тэжээлийн ургамал, 50.0 мянган тонн тосны ургамал хураан аваад байна.
Улаанбуудай, төмсний хэрэгцээг 100 хувь, хүнсний ногооны 85.0 хувийг дотоодын ургацаас хангах боломж бүрдэж байна. Улаанбуудайн үйлдвэрлэл өнгөрсөн оноос 32.0 мянган тонн буюу 8.0  хувиар, хүнсний ногооны үйлдвэрлэл 35.0 мянган тонн буюу 23.0 хувиар, малын тэжээл 82.0 мянган тонн буюу 45 хувиар тус тус өсжээ.
Засгийн газраас гаргасан тодорхой шийдвэрүүдийн үр дүнд хүнсний ногооны тариалалт нэмэгдэж энэ жил түүхэндээ хамгийн их ургац хураан авлаа гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун мэдээллээ.
 
Товч мэдээ
·      Жендерийн эрх тэгш байдлыг хангах үйл ажиллагааны хэрэгжилт, үр дүнгийн талаарх Засгийн газрын тайланг хэлэлцэн дэмжээд УИХ-д хүргүүлэхээр тогтлоо.
·      Түншлэлийн төсөл хөгжүүлэх сан байгуулж, журмыг баталлаа. Журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарт даалгав.
·      Төрийн болон орон нутгийн өмчийн музейн сан хөмрөгт соёлын үнэт зүйл худалдан авах журмыг баталлаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Европын холбоо БНХАУ-тай харилцаагаа зузаатгахыг хүслээ 15 минутын өмнө
Б.Солонгоо: СДМЭХ-ноос “Реформ ба эмэгтэйчүүд” сургалтыг орон даяар зо… 27 минутын өмнө
Нотлох баримтаар далд эдийн засаг, нууц эздийг илчилсэн нүүрсний сонсг… 32 минутын өмнө
Малчид, тээвэрчид, ард, иргэдийн анхааралд! 35 минутын өмнө
Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна 37 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 40 минутын өмнө
Монгол Улс анх удаа боловсролын чанараа үнэлүүлэв 2023/12/08
Б.Анар: Эрүүл мэнд, байгаль орчны салбарт процессын дахин инженерчлэл … 2023/12/08
Ү.Төмөрхуяг: “Дулааны цахилгаан станц-4”-т эрсдэл хуримтлагдаад байна 2023/12/08
Эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хийж буй ажлууд 2023/12/08
Яагаад эрчим хүчээ хэмнэх ёстой вэ 2023/12/08
П.Товуудорж: Хэмнэлтийг дадал болгох үүднээс “Тогоо тохируулъя 17-22” … 2023/12/08
Ид ачааллын үе эхлээгүй ч “ДЦС-3” бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна 2023/12/08
М.Баярмагнай: Эрчим хүчээ хэмнэвэл оргил ачааллыг хүндрэлгүй давахад д… 2023/12/08
Э.Түвшинчулуун: Эрчим хүчний салбар 2023 онд 74 орчим тэрбумын алдагда… 2023/12/08
Эх оронч сэтгэл эрчим хүчээ хэмнэхээс эхэлнэ 2023/12/08
Шинэ жилийн баярууд, ширүүхэн маргаантай 7 хоног 2023/12/08
ШУУД: Хүний эрхийн үндэсний форум болж байна 2023/12/08
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллы… 2023/12/08
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат өндөрлөв 2023/12/08