ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзлаа


ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзлаа.  Уулзалтын эхэнд Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдаар томилогдон ажиллаж буй Шэнь Миньжюаньд баяр хүргэж, ажлын амжилт хүсэв. Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд асан Ли Көчян таалал төгссөнд Монгол Улсын Засгийн газрын зүгээс болон хувиасаа эмгэнэл илэрхийлсэн юм. Талууд дээд, өндөр түвшний айлчлалын үеэр төр, засгийн тэргүүнүүдийн түвшинд тохиролцсон асуудлуудыг ажил хэрэг болгох, хоёр орны Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа харилцан илэрхийллээ. Ирэх 2024 онд Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, Монгол, Хятадын харилцаа Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны түвшинд хүрсний 10 жилийн ой тус тус тохиох юм. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Европын холбоо БНХАУ-тай харилцаагаа зузаатгахыг хүслээ 24 минутын өмнө
Б.Солонгоо: СДМЭХ-ноос “Реформ ба эмэгтэйчүүд” сургалтыг орон даяар зо… 37 минутын өмнө
Нотлох баримтаар далд эдийн засаг, нууц эздийг илчилсэн нүүрсний сонсг… 42 минутын өмнө
Малчид, тээвэрчид, ард, иргэдийн анхааралд! 45 минутын өмнө
Улаанбаатарт 17 хэм хүйтэн байна 46 минутын өмнө
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй 49 минутын өмнө
Монгол Улс анх удаа боловсролын чанараа үнэлүүлэв 2023/12/08
Б.Анар: Эрүүл мэнд, байгаль орчны салбарт процессын дахин инженерчлэл … 2023/12/08
Ү.Төмөрхуяг: “Дулааны цахилгаан станц-4”-т эрсдэл хуримтлагдаад байна 2023/12/08
Эрчим хүчний хэмнэлтийн хүрээнд хийж буй ажлууд 2023/12/08
Яагаад эрчим хүчээ хэмнэх ёстой вэ 2023/12/08
П.Товуудорж: Хэмнэлтийг дадал болгох үүднээс “Тогоо тохируулъя 17-22” … 2023/12/08
Ид ачааллын үе эхлээгүй ч “ДЦС-3” бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна 2023/12/08
М.Баярмагнай: Эрчим хүчээ хэмнэвэл оргил ачааллыг хүндрэлгүй давахад д… 2023/12/08
Э.Түвшинчулуун: Эрчим хүчний салбар 2023 онд 74 орчим тэрбумын алдагда… 2023/12/08
Эх оронч сэтгэл эрчим хүчээ хэмнэхээс эхэлнэ 2023/12/08
Шинэ жилийн баярууд, ширүүхэн маргаантай 7 хоног 2023/12/08
ШУУД: Хүний эрхийн үндэсний форум болж байна 2023/12/08
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллы… 2023/12/08
Нотлох баримтыг шинжлэн судлах сонсголын эхний шат өндөрлөв 2023/12/08