Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна


Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Өнөөдөр Дундговийн нутаг, Өмнөговь, Дорноговийн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас орно.

Малч­ид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр говийн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна.

2023 оны 11 дүгээр сарын 21-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Говийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас, баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх нутгаар зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Нутгийн баруун хэсгээр хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 14-19 хэм, Увс нуурын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 7-12 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 2-7 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. 3-5 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. 7-9 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлшинэ. Цас орно . Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. 7-9 хэм хүйтэн  байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг УИХ-д өр… 13 цагийн өмнө
Сонгодог урлагаар сунгуулсан "Хамар" Дэмидээ 18 цагийн өмнө
Доктор Л.Түдэвийн долоон үг........ 18 цагийн өмнө
Аж ахуйн нэгжүүдийг харилцан ашигтай хамтран ажиллахыг уриаллаа Өчигдөр
ФОТО: Монголын хүүхдийн спортын VIII наадам эхэллээ Өчигдөр
Барилгын материалын логистикийн үйл ажиллагаа явуулж буй ААНБ, холбоод… Өчигдөр
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан турш… Өчигдөр
Ирэх сарын цаг агаарын ерөнхий төлөв Өчигдөр
БЗД-ийн 19 дүгээр хорооны цэцэрлэгийн барилгын ажил 85 хувьтай үргэлжи… Өчигдөр
“Хүүхдийн төлөө-миний сонголт” 30 хоногийн аян эхлүүллээ Өчигдөр
Улаанбаатарт 30 хэм дулаан байна Өчигдөр
Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай … 2025/05/26
​ Монгол, Австри Улс Хамтарсан тунхаглал гаргалаа 2025/05/26
Дэлхийн уран гулгалтын одод Монголд 2025/05/26
Төр, хувийн хэвшлийн түншлэлээр “Дулааны V цахилгаан станц” барих төсл… 2025/05/26
ОХУ-ын алдарт уран нислэгийн "СТРИЖИ" баг үзүүлбэр 2025/05/26
Истанбулын тохиролцоо 2025/05/26
ДЭМБ түүхэн хэлэлцээрээ батлав 2025/05/26
Ирэх сард хэрэгжих шийдвэр, журам 2025/05/26
Мэдээлэгчийг хамгаалж, урамшуулах зохицуулалтгүй нь авлигыг улам даамж… 2025/05/26