Монголын ноос, ноолуурын холбоо, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудтай уулзлаа


Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Татварын суурь орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэлт хийх шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд Монголын ноос, ноолуурын холбооны төлөөлөл, үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудын удирдлагуудыг хүлээн авч уулзлаа. Уг уулзалтаар татварын орлогын зонхилох хувийг бүрдүүлдэг ноос, ноолууран бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, эдийн засгийн өсөлтийг сайжруулахад татварын нэгдсэн бодлогоор хэрхэн дэмжих талаар нээлттэй хэлэлцэж, баялаг бүтээгч, үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдэд ноогдуулж буй татварын төрөл зүйл, хувь хэмжээ оновчтой эсэх асуудлаар харилцан санал солилцсон юм. Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга, ажлын хэсгийн ахлагч Г.Тэмүүлэн төрөөс хэрэгжүүлж ирсэн татварын нэгдсэн бодлого болон өмнөх онуудад санаачлан эхлүүлсэн багц өөрчлөлтийн хүрээнд мэдээлэл өгөв. Тэрбээр, татварын суурь орчныг судалж, хууль тогтоомжийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх явцад салбар бүрт тулгамдаж буй хүндрэл, ачааллыг тодорхойлохоос гадна татвар нь зөвхөн төсвийн орлого бүрдүүлээд зогсохгүй эдийн засгийг дэмжих хөшүүрэг байх учиртайг тодотголоо.


Аж ахуй нэгжүүдийн төлөөллийн хувьд, татварын бааз суурийг өргөтгөх нь чухал ач холбогдолтойг дурдаад, хууль тогтоомжийн хэрэгжилт, хоорондын уялдаа холбоог анхаарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлэв. Түүнчлэн цар тахлаас үүдэлтэй хямралыг даван туулахад татварын уян хатан бодлого, оновтой зохицуулалт шаардлагатай байгааг илэрхийлэхийн сацуу ажил олгогчийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бэлэн бүтээгдэхүүний экспортын гаалийн татвар зэрэг тухайлсан зохицуулалтуудын хүрээнд шийдэл дэвшүүлцгээсэн юм. Уулзалтад оролцогчдын зүгээс, ноос, ноолуур, сарлагийн хөөврөн бүтээгдэхүүн үйлдвэрлэл эрхлэгчдийн хувьд малчид, хоршоодоос түүхий эдээ нийлүүлдэг онцлогтой тул малдчын дунд татварын нэгдсэн систем, эрх зүйн шинэчлэл, төрөөс хэрэгжүүлж буй бодлого, шийдвэрийн ач холбогдол, хэрэглээг таниулах шаардлагатай байгааг хэлцгээлээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал, татварын шаталсан тогтолцоо, эрх зүйн орчныг сайжруулах замаар голлох салбаруудын нийт бүтээмжийг нэмэгдүүлж, олон улсын зах зээлд өрсөлдөх чадамжийг бэхжүүлэхийг зорьж, энэ мэтчилэн салбарынхны санал, шийдлийг хамтдаа хэлэлцэх нь зүйтэй хэмээв. Энэ удаагийн уулзалтад УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Ундрам нар байлцсан юм хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Гашуунсухайт-Ганц модны хил холболтын төм… 1 цагийн өмнө
Дэлхийн шатрын анхны аваргууд нь европчууд байв 2 цагийн өмнө
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 19 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 19 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 20 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 20 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… Өчигдөр
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана Өчигдөр
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… Өчигдөр
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… Өчигдөр
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна 2025/04/21
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна 2025/04/21
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… 2025/04/21