Төрийн албаны ерөнхий шалгалт эхэллээ


2023 оны дөрөвдүгээр улирлын төрийн албаны ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад орон нутагт 3652, нийслэлд 1594 хүн бүртгүүлжээ. Шалгалт арваннэгдүгээр сарын 22-24-нд гурван өдрийн турш үргэлжлэх бөгөөд нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь Нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна.

Шалгалтыг нээж Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг “Бүртгүүлсэн хүмүүсийн тооноос харахад төрийн албанд орох хүсэл сонирхол, эрмэлзэл их байгаа нь харагдаж байна. Өдгөө нийслэл Улаанбаатар хотын 1.6 сая иргэнд үйлчилгээ үзүүлдэг төрийн 600 гаруй байгууллагад 60 мянга орчим албан хаагч ажилладаг. Иймд иргэдийн төлөө гэсэн сэтгэлтэй, шударга зүтгэлтэй, ёс зүйтэй төрийн албан хаагч бол нийслэлийн баг бүрэлдэхүүний тулгуур багана юм. Төрийн алба тогтвортой, чадвартай, мэргэшсэн байснаар монгол төрийн бодлогын залгамж халааг, тогтвортой байдлыг хадгална. Энэ ч утгаараа төрийн албыг бэхжүүлэх тодорхой зорилт, стратегийг бодлогын баримт бичгүүдэд тусгасан билээ. Төрийн албаны ерөнхий шалгалт 2019 оноос хойш бүрэн цахимжсан. Ингэснээр бүх үйл явц техник технологийн шийдлийн дагуу, тухайн хүний мэдлэг чадварыг аливаа нөлөөгүй, хараат бусаар шалгах тогтолцоонд шилжсэн юм” хэмээлээ.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн дарга, тэргүүн зэргийн түшмэл Б.Баатарзориг “Эл шалгалтыг улирал бүр авдаг болсон жишгийг тогтоосон нь энэ жилийн шалгалтын онцлог. Төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцэгчдийн хувь жилээс жилд өсөж байгаа. Шалгалтыг цахимжуулж эхэлж байхад нийт тэнцэлтийн хувь найм байсан бол мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, бэлтгэл ажлыг орон даяар хийж эхэлснээр 40 хувьд хүрсэн. Үүнийг дагаад нөөцөд орсон иргэдийн төрийн албанд томилогдох хувь ч мөн өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, энэ оны байдлаар нөөцөд орсон иргэдийн 33 хувь нь төрийн албанд шинээр томилогдоод буй. Төрийн албанд орох иргэдийн хүсэл, сонирхол нэмэгдэж буй нь ажиллах нөхцөл сайжирч, цалин хангамж өсөн, хөдөө орон нутагт ажиллахад бүсийн болон орон нутгийн нэмэгдэл, орон сууц авах таатай нөхцөлийн эхлэл тавигдаж байгаатай холбоотой юм” гэв.

Төрийн албаны тухай хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу Төрийн албаны ерөнхий шалгалтыг жилд дөрвөн удаа буюу улиралд нэг удаа авахаар болсон. Ингэснээр төрийн албаны сул орон тоо илүү хурдан нөхөгдөж, шалгалт өгөхөөр хүлээж буй иргэдийн хүлээлтийн хугацаа богиносон, цаг хугацаа хэмнэх боломжтойг зохион байгуулагчид онцолж байсан юм.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 20 цагийн өмнө
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав Өчигдөр
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно Өчигдөр
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … Өчигдөр
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12