ЭЗБХ: Байнгын хорооны даргыг улируулан сонгохыг дэмжиж, УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

unen
22 цагийн өмнө

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2023.11.22) хуралдаан 14 цаг 39 минутад гишүүдийн 55.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ.

Хуралдааны эхэнд Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцсэн бөгөөд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тус Байнгын хорооны даргыг улируулан сонгох тухай саналаа танилцуулсан.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Байнгын хорооны бүрэлдэхүүн” гэсэн 26 дугаар зүйлийн 26.3-т “Байнгын хороог Улсын Их Хурлаас нэг жилийн хугацаагаар сонгосон дарга тэргүүлнэ”, 26.4-т “Байнгын хорооны даргыг Улсын Их Хуралд сонгогдон ажилласан туршлагыг нь харгалзан тухайн Байнгын хорооны гишүүдээс сонгох бөгөөд түүнийг улируулан сонгож болно” хэмээн заасан байдаг. Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс Ц.Цэрэнпунцагийг Байнгын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах санал оруулж буйг танилцуулав.


Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэрэнпунцаг нь 1988 онд Завхан аймгийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, 1997 онд ШУТИС-ийн Механик инженерийн сургуулийг тус тус төгссөн. 2013 онд АНУ-ын Домминикан их сургуульд бизнесийн удирдлагын магистрын зэрэг хамгаалсан. 1999-2020 он хүртэл хувийн хэвшил “Жем Групп”-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2020 онд Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон 2022 оноос Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа юм байна.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс гаргасан танилцуулгатай холбогдуулж асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Цэрэнпунцагийг нэр дэвшүүлэхийг дэмжих томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаан оролцсон гишүүдийн  81.8 хувь нь дэмжсэн. Иймд энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.


Дараа нь “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам ажлын хэсгийн танилцуулгыг хуралдаанд танилцуулав. Ажлын хэсэг арван нэгдүгээр сарын 20-ны өдөр хуралдаж, чуулганы нэгдсэн хуралдаанаар хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг явуулах үед хуралдаан даргалагчаас өгсөн чиглэлийн дагуу төслийн заалтыг гүйцээн боловсруулж, зарчмын зөрүүтэй саналыг бэлтгэсэн байна.



Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Т.Доржханд, М.Оюунчимэг нар асуулт асууж, хариулт авсны дараа ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулан шийдвэрлэв. “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг ийнхүү хийж, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 13 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 14 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 18 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 20 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 21 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр