Төсвийн тодотголоор он дамжин санхүүжих сургууль, цэцэрлэгийн барилгын гүйцэтгэгчидтэй уулзлаа


Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг, НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Ихбаяр болон Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхбат нар үнэт цаасны эх үүсвэрээр санхүүжихээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэгч 23 аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзлаа.

НИТХ-ын ээлжит бус XVI хуралдаанаар Хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн 2023 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай асуудлыг танилцуулсан. Нийслэлийн үнэт цаас гаргах ажил хойшилсон тул уг эх үүсвэрээс 2023 онд санхүүжүүлэхээр төлөвлөсөн сургууль, цэцэрлэгийн төсөл, арга хэмжээний бодит гүйцэтгэлийн санхүүжилтийн эх үүсвэрийг шийдвэрлэх шаардлага бий болсон юм. Иймд нийслэлийн 2023 оны төсвийн урсгал зардлаас 27.6 тэрбум төгрөг хэмнэхээр тооцож, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, инженер хангамжийн тусгай зориулалтын машин механизм авах, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө, зураг төслийн ажилд зарцуулахаар баталсан билээ.

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг:

-НИТХ-аар нийслэлийн 2023 оны төсвийн тодотголыг баталсан. Ийнхүү сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхээр хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний энэ оны гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн олгох, ирэх жилийн санхүүжилттэй холбоотой зохих шийдвэрүүдийг гаргасан. Үүнтэй уялдуулан ажлаа эрчимжүүлэх, гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдийн санал хүсэлтийг сонсон, уялдаа холбоотой, шуурхай ажиллахаар уг уулзалтыг зохион байгуулж байна. Тус төсөл, арга хэмжээнүүдийг хэрэгжүүлснээр түгжрэл, төвлөрлийг задлах, хүүхдүүдийн суралцах орчин нөхцөлийг сайжруулан, хөгжих эрхийг хангахад чухал үүрэгтэй юм. Эдгээр ажил нь хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдал, сурч хөгжих эрхтэй холбоотой тул хурдан хугацаанд, чанартай гүйцэтгэх шаардлагатай. Мөн хариуцлагыг сайжруулж, гэрээний хэрэгжилтэд ил тод хяналт тавина. Хугацаа алдаж, шалтаг тоочдог байдлыг хүлээн зөвшөөрөхгүй. Дунд шатанд гарч болзошгүй ашиг сонирхол, авлигын шинжтэй асуудлыг нийслэлийн удирдлагуудад дор бүр нь мэдэгдэх хэрэгтэй гэв.

Энэ онд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 307, төрийн бус өмчийн 360 цэцэрлэгт 130 мянган хүүхэд суралцаж байна. Харин төрийн өмчийн 162, төрийн бус өмчийн 145 сургуульд 384 мянган хүүхэд сурч буй. Ерөнхий боловсролын сургуулийн хамран сургалт 90.2 хувьтай бөгөөд бүлэг дүүргэлт дунджаар 35, хотын төвийн сургуулийн анги дүүргэлт 50-аас дээш суудалтай байна.

Төсвийн тодотголоор сургууль, цэцэрлэгийн барилгын төсөл хэрэгжүүлэгч 23 компани нийт 31 байгууламжийг ашиглалтад оруулж, 6500 орчим хүүхдийн ор, суудлын хүчин чадал нэмэгдэх юм. Тодруулбал, гурван сургууль, долоон цэцэрлэг, долоон бага сургууль, цэцэрлэгийн цогцолбор, найман цомцог гэр байгуулж, дөрвөн цэцэрлэгийн барилга худалдан авах бөгөөд цахилгаан эх үүсвэрийн хоёр ажил гүйцэтгэнэ.

Төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдийн зүгээс санхүүжилттэй холбоотой зарим асуудлыг тодруулж, төлөвлөсөн ажлаа хугацаанд нь чанартай гүйцэтгэхээ илэрхийлж байв.

Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 17 цагийн өмнө
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав Өчигдөр
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно Өчигдөр
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … Өчигдөр
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12