Монгол Улсын стратеги хөгжлийн загвар бүс-СЭЛЭНГЭ


Газар тариалангийн өлгий нутаг  болсон Сэлэнгэ аймаг Монгол Улсын төмс, хүнсний ногооны хэрэгцээг 60 гаруй жил тасралтгүй хангаж байна. 

Атар газар эзэмшсэн 64 жилийн хугацаанд үр тариа 9.3 сая тонн, төмс 1.2 сая тонн, хүнсний ногоо 869 мянган тоннын ургац хураан авч Монгол Улсын хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлсэн  амжилт, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Сүхбаатарын одонт алдар, гавьяа тариаланч сэлэнгэчүүдийнх. 

Өнөөдөр аймгийн нийт өрхийн 50 орчим хувь нь хөдөө аж ахуйн чиглэлээр өрхийн үйлдвэрлэл эрхэлж, улсын хэмжээний нийт  хэрэгцээт үр тарианы 60 орчим хувийг, төмс, хүнсний ногооны 28 хувь, хүнсний ногооны 30 орчим хувийг дангаар бэлтгэж байгаа юм.  

Сэлэнгэчүүд зөвхөн газар тариалангаар зогсохгүй Монгол Улсын аж үйлдвэрийн хөгжилд ч хувь нэмрээ оруулсаар ирсэн. Тус  аймаг улсын хэмжээний цементийн 25, шохойн 89.9, спиртийн 37.2 хувийг үйлдвэрлэдэг. 

Эдүгээ сэлэнгэчүүд хоёр дахь  жарны гараагаа Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлого дахь Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд улаанбаатарчууд хийгээд бусад аймгийн иргэдийг орон нутагтаа ажиллаж амьдрахыг уриалж, боломжийн зүйлс санал болгож, бүтээн байгуулалт өрнүүлж эхлээд байна.  Ингэхдээ Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Сэлэнгэ аймгийг 2021-2025 он хүртэл хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2021-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөртэй  уялдуулан стратеги төлөвлөгөөгөө боловсруулжээ. 


Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд төвийн бүсдээ эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, уул уурхай болон боловсруулах үйлдвэр, жижиг, дунд үйлдвэр, аялал, жуулчлал, амралт сувиллын үйлчилгээг хөгжүүлэхээр заасан байдаг.   Сэлэнгэ аймгийн хөгжлийн гол тулгуур нь хөдөө аж ахуй, уул уурхайн салбар гэж үзэж байна. 

Бүсчлэлээр дамжуулан нутаг дэвсгэрээ хөгжүүлэх стратеги төлөвлөгөөг сэлэнгэчүүд боловс­руулаад байна. Хөдөө аж ахуй, тэр дундаа эрчимжсэн мал аж ахуйг газар тариалангийн салбартай хоршин хөгжүүлэх, үржил шимт хөрс, ээлтэй ногоон технологийг бий болгох,  эко бүтээгдэхүүнийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, хөрсгүй технолиогоор нарийн ногоо тариалахаар зорьжээ.

Хөдөөгийн сэргэлтийн хүрээнд тус аймагт энэ оны есөн сарын байдлаар 1800 иргэн шилжин ирсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 50 орчим хувиар өссөн үзүүлэлттэй байна. Энэ нь тус аймагт  ажиллаж, амьдрах хүсэлтэй иргэд, аж ахуйн нэгжийн сонирхол нэмэгдсэнийг илтгэнэ.

Цаашид улсын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангах боломжийг бүрдүүлэх зорилт тавьжээ. Бугант, Мандал, Түшиг, Хүдэрт мод, модон эдлэлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг байгуулж, 300 ажлын байрыг шинээр бий болгох гэнэ.  

Монгол Улс эрчим хүч импортлогч орон. Харин өнөөдөр Сэлэнгэ аймагт  50 мВт-ын ДЦС барих томоохон бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байна. Энэ том бүтээн байгуулалт ашиг­лалтад оруулснаар, зөвхөн Сүхбаатар хотын дулааны хангамжийн хэрэгцээ  сайжирч, зөвхөн Дархан-Сэлэн­гийн бүс  ДЦС-тай  болох төдийгүй Мон­гол Улсын импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах ач холбогдол­той юм. 

Сэлэнгэчүүд барилгын мате­­риалын үйлдвэрлэлээ түлхүү хөгжүү­­лэхэд анхаарч Шохойн чулуун ордыг тү­шиглэн Шохойн чулуун болон замаск­­ны үйлдвэр, Цементийн үйлд­вэрийг түшиглэн Бетон хийцийн үйлд­вэрийг байгуулахаар төлөвлөжээ. 


Засгийн газрын дэвшүүлсэн Шинэ сэргэлтийн бодлогын нэгдүгээрт Боомтын сэргэлт багтсан. Тэгвэл Сэлэнгэ аймагт энэ шинэчлэлийн ажил өрнөж, Алтанбулаг боомтоор өдөрт нэвтрэх  зорчигчийн тоог гурав дахин, ачааны болон суудлын тээврийн хэрэгслийн тоог тус бүр дөрөв дахин  нэмэгдүүлнэ.

Цаашлаад  Алтанбулаг-Замын Үүдийн боомтыг холбосон 987 километр хурдны зам барина. Басхүү ОХУ-аас БНХАУ руу дамжин өнгөрөх байгалийн хий дамжуулах хоолой барих ажил мөн л Сэлэнгэ аймгийн газар нутгаар дайран өнгөрөхөөр байгаа. Энэ нь тус аймгийн аялал жуулчлалын салбарын хөгжилд ч эергээр нөлөөлөх юм.

Ийнхүү сэлэнгэчүүдийн стратеги төлөвлөлтийн хүрээнд ирэх жилүүдэд дэд бүтэц, хөрөнгө оруулалтын урсгал тус аймагт чиглэж байна. 

Эх орны умар хилийг хамгаалан оршдог, нарсан ойн гайхамшиг,  урсгалт олон том гол мөрөн, ээж хад, Сайханы хөтөл, Тужийн нарс гээд байгалийн үзэсгэлэнт баян бүрд бүрдсэн  Сэлэнгэ  аймаг  Монгол Улсын стратеги хөгжлийн загвар бүс болохоо зарлаж,  нутагтаа зорин ирэхийг уриалж байна. 

 Н.Энхбат

Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 14 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 14 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 14 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 19 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 21 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 21 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр