Нээлттэй Сэлэнгэ


Монгол Улсын нийт газар нутгийн 0.3 хувьд Улаанбаатар хот оршдог ч нийт хүн амын 47.6 хувь нь нийслэлд амьдарч байна. Сүүлийн 20 гаруй жилийн шилжилт хөдөлгөөний мэдээнээс харахад орон нутгаас нэг сая хүн нийслэлд шилжин ирсэн бол 2017-2021 оны хооронд 19 мянган өрх буюу 32 мянга гаруй иргэн Улаанбаатар хотоос аль нэг аймаг руу шилжин суурьшжээ. 

Нийслэлийг чиглэсэн шилжилт хөдөлгөөний гол шалтгаанаар ажлын байртай болох, амьдралын чанараа дээшлүүлэх, чанартай боловсрол олж авах зэрэг шалтгааныг нэрлэж байна. Гэвч сүүлийн жилүүдэд иргэдийн хөдөөг зорих хандлага эргэн сэргэж эхэлжээ. Агаарын бохирдол, хөрсний болон дуу чимээний бохирдол, амьжиргааны өртөг өндөр, түгжрэл, гэмт хэргийн гаралт ихэссэн гэх мэт асуудал иргэдийн төвөөс гадагшлах гол шалтгаанд тооцогдож эхэлжээ. 

Монгол Улсын Засгийн газар Боомтын сэргэлт болон Эрчим хүчний сэргэлтийн хүрээнд орон нутагт олон ажлын байр бий болгохоор ажиллаж байна. Мөн хөдөө орон нутагт шилжин суурьшиж байгаа иргэдэд зориулан Хөдөөгийн сэргэлт бодлогыг хэрэгжүүлж гурван хувийн хүүтэй ипотекийн зээл олгох, орон нутагт шилжин байрших ААН, байгууллагыг татварын хөнгөлөлтөөр дэмжих боломжуудаа зарлаад буй. Нэг үеэ бодвол хот, хөдөөгийн ялгаа багасаж, иргэд хаана амьдарч байгаагаасаа үл хамааран 800 гаруй үйлчилгээг “E-Монголиа” цахим системээс авдаг болоод байна.

Улсын хэмжээний цементийн 25 хувь, шохойн 89 хувь, спиртийн 37.2 хувийг үйлдвэрлэж, улсын төсөвт орлого бүрдүүлдэг гол зургаан аймгийн нэг Сэлэнгэд сүүлийн үед шилжин сууршигч нэмэгджээ. 2023 оны эхний есөн сарын байдлаар 1897 иргэн шилжин ирсэн нь Сэлэнгэ аймагт ажиллаж, амьдрах хүсэлтэй иргэд, ААН-үүд нэмэгдэж байгааг харуулж байна. Улсын үр тариа, төмс ногооны тариалалтын гол нурууг үүрдэг тус аймаг засаг захиргааны 17 сум, зургаан тосгонтой. Хүн амын 34.6 хувийг 15-35 насны залуучууд эзэлж байна. 


Сэлэнгийн иргэдэд олгож буй боломжууд

Улсын нийслэл Улаанбаатар хот, төвийн бүсийн аймгуудтай олон улсын төмөр зам, хатуу хучилттай авто замаар холбогдсон, гол мөрний усан замын тээвэр ашиглах уламжлалт боломжтой, дэд бүтэц давуу хөгжсөн тус аймагт Болд төмөр Ерөө гол ХХК, Зүүн хараагийн спирт бал бурам ХК, газар тариалангийн компаниуд үйл ажиллагаа явуулдаг нь тус аймаг хотоос хөдөөг чиглэх иргэдийн анхаарлын төвд оржээ. Сэлэнгэ аймаг энэ давуу талаа ашиглан 

 -           Хүний хөгжил,

-           Унаган төрхөөрөө хадгалагдаж үлдсэн байгалийн өвөрмөц тогтоц,

-           Ховор ан, амьтан ургамлын төрөл, зүйл бүхий өргөн уудам газар нутаг,

-           Газар тариалан эрхлэхэд таатай үржил шимтэй Сэлэнгийн брэнд хөрс,

-           Алт, төмөр, нүүрсний баялаг нөөц,

-           Хил залгаа ОХУ-ын зах зээлийн багтаамжийг ашиглах боломж,

-           Дэд бүтцийн хангамж, ачаа тээврийн урсгал зэргийг оновчтой зохицуулах бодлого баримтлан ажиллаж байгаа аж. 

 

1.         Сэлэнгэ аймаг нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 131 дүгээр тогтоолоор “Тариалангийн бүс нутаг”-аар тогтоогдон газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэхээр бодлого барин ажиллаж байна. Тус бодлоготой уялдуулаад хөдөө аж ахуйн чиглэлээр бизнес эрхлэх хүсэлтэй иргэдэд Алтанбулаг, Шаамар, Сүхбаатараас бусад суманд газрын асуудлыг шуурхай шийдвэрлэх тал дээр дэмжлэг үзүүлж эхэлжээ.  

 

2.         Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолын хүрээнд нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан аж ахуйн нэгжийг дэмжих зорилгоор 50 сая төгрөг хүртэлх зээлийг таван жилийн хугацаанд гурван хувийн хүүтэйгээр, ипотекийн зээлийг жилийн гурван хувийн хүүтэйгээр арилжааны банкуудаар дамжуулан олгож эхлээд байна. 

 

3.         Засгийн газрын бодлого чиглэлийн хүрээд Үр тариа тариалах газрыг 11,914 га-аар, төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тариалах газрын 1420 га-аар нэмэгдүүлж 200 өрхийн аж ахуйг шинээр бий болгоно. 

 

4.         Хилийн Алтанбулаг-Хиагт боомтын өргөт­гөл шинэчлэл 2024 онд бүрэн дуусаж, нэвт­рүүлэх хүчин чадал гурав дахин нэ­мэгд­­сэнээр хил орчмын худалдаа, ачаа эргэлт нэмэгдэх боломж нээгдлээ.

 

5.         Түшиг сумын Зэлтэр боомтын үйл ажиллагаа нээгдсэнээр тус суманд шинээр байгуулагдаж буй 300 сая тн-ын нөөцтэй нүүрсний уурхай ачаа эргэлт экспорт, импортын урсгал нэмэгдэж шинээр 250-300 ажлын байр бий болно.

 

6.         Дэлхийн хүн судлалын түүхэнд “Шаамарын хүн” гэж алдаршсан Хүннүгийн үеийн булш, хөшөө, дурсгал, археологийн нэн ховор олдвортой, Алунгоо эх, эзэн Чингис хаан, Бөртэ хатан буудалласан газар, Бурхны шашны томоохон төв “Амарбаясгалант хийд”, Монгол түмний шүтээн болсон “Ээж мод”, байгалийн төгс төгөлдрийн зохицол бүрдсэн Орхон Сэлэнгэ мөрний бэлчир “Сайханы хөтөл”, “Ерөөгийн халуун рашаан” зэрэг олон арван түүх соёлын болоод жуулчдын сонирхлыг татсан үзэсгэлэнт 127 газар бүртгэлтэй байгаа нь аялал жуулчлалын бизнес эрхлэх өргөн боломжтойг илтгэж буй.

 

7.         Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаа­чилсан "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нийлүүлэгч аймгаар оролцож байгаа бөгөөд 2022 оны байдлаар 5.7 сая ширхэг тарьц суулгац нийлүүлээд байна. 

 

Цаашид тус аймаг улсын хэмжээнд 50-100  сая ширхэг тарьц нийлүүлэхээр төлөвлөж байна.


Эх сурвалж: Монголын үнэн сонин №044/24575/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 14 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 14 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 18 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 21 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 21 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр