Сэлэнгийн өнөөдөр


Сэлэнгэ аймаг орон нутгийн иргэдийн болон шилжин ирэх иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэх, ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2023 онд улсын төсвийн 139.3 тэрбум төгрөг, орон нутгийн төсвийн 25.9 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажлуудыг хийгээд байна. 

 Аймгийн төв Сүхбаатар сумын гурван байршилд төр, хувийн хэвшлийн түншлэлээр 12 давхар 77 айлын орон сууц, долдугаар багт 12 давхар бүхий гурван блок 336 айлын орон сууц “Сүлд өргөө” хотхон, дөрөвдүгээр багт 600 айлын орон сууц “Сэлэнгэ мөрөн” орон сууцны барилгын төслийг эхлүүлсэн нь манай аймагт ажиллаж, амьдрах иргэдийг ая тухтай орон сууцаар хангагдах нөхцөл бүрдэж байна.

 

Сүхбаатар суманд 50МВТ, Мандал суманд 50МВТ-ын дулааны цахилгаан станц барьж, импортын эрчим хүчний хэрэглээг бууруулах, байгаль орчинд ээлтэй, шинэ техник технологиор цахилгаан, дулаан үйлдвэрлэж цахилгаан, дулаан хангамжийн үнийг бууруулж, шинээр 376 ажлын байр бий болгоно.

 

Засгийн газрын тогтоолоор “Дархан-Сэлэнгийн авто замаас Шаамар-Зүүнбүрэн-Цагааннуур-Түшиг-Зэлтэрийн боомт чиглэлийн 120.85 км хатуу хучилттай авто замыг барьж, ашиглалтад орууллаа. 

 

Сүхбаатар суманд дөрвөн эгнээ 0.6 км авто замыг ашиглалтад орууллаа.

 

Боомтын сэргэлтийн бодлогын хүрээнд Алтанбулаг-Замын-Үүд чиглэлийн 987 км хурдны зам барих, ОХУ-БНХАУ байгалийн хий дамжуулах хоолой барих зэрэг томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хийхээр тусгасан нь манай аймгийн зам тээвэр, аялал жуулчлалын салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулна гэсэн өөдрөг төсөөлөлтэйгөөр ажиллаж байна.

 

ОХУ, БНХАУ-ын ӨМӨЗО, Япон, АНУ, Япон, Бүгд Найрамдах Солонгос улс, Их Британи, Кувейт, Бүгд Найрамдах Энэтхэг улс, Канад улстай хамтын ажиллагаатай ажиллаж байна. 

 

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын Засгийн газартай хамтран Хиагт районы Ерөнхий боловсролын IV сургуульд 22 суралцагч үнэ төлбөргүй суралцах бүх нөхцөлөөр ханган ажиллаж байна.

 

Ерөө голыг түшиглэн 10МВТ хүчин чадалтай бага оврын усан цахилгаан станц, дулааны станц байгуулна. 

 

Беларусь улсын 541.500 мянган еврогийн трактор, тоног төхөөрөмжийг зээлээр 19 иргэн, ААН-д олгосон. Азийн хөгжлийн банкны 4.24 тэрбум төгрөг, Японы улсын 1.5 тэрбум төгрөгийн хөрөнгөөр арван ААН-д ХАА, ХДҮ-ийн чиглэлээр зээл олгосон байна.


 Сайхан сумыг баруун бүсийн сумдын тулгуур төв болгон барилгын материалын үйлдвэрлэлийг түлхүү хөгжүүлж, шохойн чулуун ордыг түшиглэн шохойн чулуу болон замаскны үйлдвэр, цементийн үйлдвэрийг түшиглэн бетон хийцийн үйлдвэрүүдийг байгуулна.

 Бүсийн төвүүд болон томоохон сумдад хүнсний ногооны 500-1000 тн багтаамжтай зоорийг барих бодлого баримтлан 2024 оны улсын төсөвт 10.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийг тусгуулаад байна. 

Цаашид улсын хүнсний ногооны хэрэгцээг 100 хувь хангах зорилго тавин ажиллаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 13 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 14 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 18 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 20 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 20 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр