“Хурдасгуур” төвийнхөн орон нутгийн төрийн албанд өргөн хүрээний судалгаа хийжээ


Шинэ сэргэлтийн бодлогын “Хурдасгуур” төвийн   зүгээс орон нутагт төрийн албаны судалгаа хийлээ. Тодруулбал,  тус төвийн “Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газар”-ын дарга Б.Азаар ахлуулсан “Төрийн албаны чанарын судалгаа”-ны багийн гишүүд  орон нутгийн баруун ба зүүн бүсээс  сонгогдсон Ховд, Баянхонгор, Сэлэнгэ, Дорнод аймгийн  нэг сумын төрийн захиргаа болон төрийн улс төр, төрийн үйлчилгээний нийт 1012 албан хаагчтай ярилцлага хийж, судалгааны ажлыг өрнүүлсэн байна. 


Уг судалгааны ажлыг    өнгөрсөн  сарын 30-наас энэ  сарын 24-ний хооронд  хийжээ.  Энэхүү судалгааг   төрийн албан хаагчдын ажиллаж буй орчин нөхцөл, ажлын байрны сэтгэл ханамжийн талаар чанарын мэдээлэл цуглуулан, шинжлэх, төрийн албан хаагч ажлаасаа гарч байгаа нийтлэг шалтгааныг тодорхойлон, тэдгээрийг арилгах арга хэмжээний санал боловсруулан, холбогдох байгууллагуудад мэдээлэх, зөвлөмж хүргүүлэх зорилготойгоор хийсэн аж.  


Мөн  орон нутагт ажиллах томилолтын үеэр  “Шинэ сэргэлтийн бодлого”, “Төрийн бүтээмжийн сэргэлт”-ийн хүрээнд орон нутгийн төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцох, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах зорилгоор  энэ сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Засаг даргын тамгын газраас “Төрийн албан хаагчдын зөвлөгөөн”-ийг Дорнод аймгийн 400 гаруй төрийн албан хаагчийг хамруулан зохион байгуулжээ.   Уг зөвлөгөөнд “Хурдасгуур” төвийн  “Ногоон, бүтээмжтэй хөгжлийн бодлогын газар”-ын дарга Б.Аз төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд “Төрийн чадамж”-тай холбоотой сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүлсэн байна.

М.Өнөр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
120 мянгат, 19 дүгээр хороолол орчимд шөнийн цагаар хэрэглээний хүйтэн… 19 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ганцмод боомтод ажиллалаа 20 цагийн өмнө
ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны яамны сайд Лю Жяньчаотай уулзав Өчигдөр
Энэ сарын 16, 17, 18-нд Үндэсний номын баяр болно Өчигдөр
Монгол, Хятадын Гашуусухайт-Ганцмод төмөр замын боомтын хил холболтын … Өчигдөр
Мега төслүүдэд дотоодын үйлдвэрлэгч компаниудтай хамтарч ажиллах талаа… 2025/05/13
Говийн бүсэд тулгамдсан дөрвөн чиглэлийн 33 төсөл, арга хэмжээ хэрэгжү… 2025/05/13
Сувилагчдын тоог нэмэх, мэргэшүүлэх, мэргэжлийнх нь үнэ цэнийг таниула… 2025/05/12
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо 2025/05/12
Ирэх сарын 1-нээс 10-аас дээш жилийн насжилттай болон экспортын өмнөх … 2025/05/12
Фото сурвалжилга: Будапешт хотын Маргарет арал дээр зохион байгуулж бу… 2025/05/12
Энэтхэг, Пакистан харилцан буулт хийхгүй гэв 2025/05/12
Ялалтын баярт 29 улсын төр, засгийн тэргүүн оролцов 2025/05/12
Хүнсний ногоо тариалан эрхлэгчдэд урамшуулал олгоно 2025/05/12
​ Монголын сэтгүүл зүй нэвтэрхий тольтой боллоо 2025/05/12
Б.Солонготуяа: Хил дээрээс зөвхөн монголчуудыг буцаадаггүй 2025/05/12
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/12
“Хасын Хүлэгүүд” хэсгээ тэргүүлж байна 2025/05/12
Чөлөөтийн тамирчдыг Улаанбаатарын олон улсын нээлттэй тэмцээн хүлээж б… 2025/05/12
В.Оюумаа: Нийслэлийн өмчийн цаасан бүртгэлийг цахимжуулан, ил тод болг… 2025/05/12