Цасан вальс: МУУГЗ Б.Чинбат Монгол вальс зохиож, үлдээх мөрөөдлөө биелүүлжээ


Их хотын гудамж талбайд сүлд мод сүндэрлэж, шинэ жилийн ая, дуу эгшиглэн баярын уур амьсгал хэдийнээ орсон энэ үед нэгэн шинэхэн уран бүтээлийг МУУГЗ хөгжмийн зохиолч Б.Чинбат өлгийдөн авлаа.

Тэрбээр Монголчууддаа монгол вальс зохиож, үлдээх мөрөөдлөө биелүүлж байгаадаа туйлын баяртайгаа байгаагаа хуваалцлаа. 

Б.Чинбат "Бүжгийн хаан бол вальс. Монголын ард түмэндээ монгол вальсыг үлдээхийг хүсэж, зохиосон минь өнөөдөр биеллээ оллоо. Би хамгийн дуртай баяртаа зориулж шив шинэхэн шинэ жилийн "Цасан Вальс" аа хуучин оноо үдэж амжилт бүтээлээ тэмдэглэж буй бүх хүмүүстээ зориулж хайр шингээн бичлээ, олон зуун хүний сэтгэл, хүч хөдөлмөрөөр бүтээлээ" гэлээ.

Түүний шинэхэн бүтээлийг сонссон Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч Н.Наранбаатар "Цасан вальс 3:40 секунтээс та бүхэн сонсоорой тэр хэсэг бол хүн төрөлхтний төрсөн өдөр юм байна" хэмээн магтжээ.

Бидний амьдралд хар, цагаан сүлэлдсээр бүтэн нэг жилийг өнгөрүүлдэг. Хүн бүхэн шинэ оноо эрүүл энх, элэг бүтэн байхыг хүсэн угтдаг шүү дээ. Сэтгэл хөвөлзөн, хайртынхаа хамтаар бүжин яг л үлгэрийн мэт сэтгэлийг гэгэлзүүлсэн бүтээл болжээ.

Монгол гэр бүл бүхэн хайраар дүүрэн, жаргал, догдолтой шинэ оноо угтахдаа "Цасан вальс"-ийг хүч түрэн даган дуулан бүжээрэй.

IG: chinbaapiano

Фэйсбүүк: Chinbaa


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​ Ч.Энхзул: Тавдугаар сарын 20 миний хувьд бахархлын өдөр байх болно 2025/05/09
Ялалтын уухайтай өдрүүд 2025/05/09
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Их ялалтын баярын мэндчилгээ дэвшүүллээ 2025/05/09
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Хүүхдийн байгууллагын 100 жилийн түүхэн ца… 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин нар … 2025/05/08
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын 80 жилийн ойн баярт оролцо… 2025/05/08
"Уламжлалт анагаах ухааны элэг судлалын клиник төв"-ийг нийслэлийн өмч… 2025/05/07
Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдаанаас гарсан саналд үндэслэн … 2025/05/07
Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өнөөгийн байдал 2025/05/07
Ази, Европыг холбосон алтан коридор 2025/05/07
Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна 2025/05/07
“Баруун сэлбэ” үйлчилгээний төвийн 1222 ам метр талбайг нийслэлийн өмч… 2025/05/07
Улаанбаатарт 15 хэм дулаан байна 2025/05/07
Л.Гантөмөр: Эрчим хүчний хэмнэлттэй, дулааны алдагдалгүй цонхны станда… 2025/05/06
"Эв нэгдлийн цом-2025" спортын таван төрөлт тэмцээний нээлт болж байна 2025/05/06
“Эн Жи Эл Эрүүл Хүнс” ХХК: “Тоонот” кальцитай, хийцтэй цайг монголчууд… 2025/05/06
А.Мянганбаяр: Улс орнуудаар аялж бусдыгаа шинэ ертөнцтэй холбох гүүр н… 2025/05/06
Салхитай, түймэртэй, “шантааж”-тай долоо хоног 2025/05/06
Д.Нарансүх: Осол, өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг, ёс зүйтэй хөдөлмөрий… 2025/05/06
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан анхны гадаад зочноо эх орондоо хүлээн авл… 2025/05/06