ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан БНХАУ-д айлчиллаа



ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан тэргүүтэй төлөөлөгчид  БНХАУ-д албан айлчлал хийлээ.  Айлчлалын хүрээнд   МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувиар Хятадын Коммунист намын Төв хорооны Улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүн Цай Читэй уулзаж, улс төрийн намуудын харилцаа, хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.  

Мөн Коммунист  намын Төв хорооны Гадаад харилцааны газрын дарга Лю Жяньчаотай уулзалт хийжээ. Ирэх онд Монгол Улс БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жил, Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулсны 30 жил, хоёр улсын харилцаа иж бүрэн стратегийн түвшинд хүрсний 10 жилийн ой тохиох юм. Сүүлийн жилүүдэд Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа эрчимтэй хөгжиж дээд болон  өндөр түвшний харилцан айлчлал, уулзалтууд нэмэгдэж буй. Хамгийн гол нь төр, засгийн тэргүүний түвшинд тохиролцсон ажлууд бодит ажил хэрэг болох нь чухал гэдгийг шийдвэр гаргах түвшинд үзэж байгаа.  

 Энэ тухайд зарим тоо баримт дурдахад, оны эхний есөн сарын байдлаар хоёр  улсын худалдааны эргэлт 13.5 тэрбум ам.долларт хүрчээ. Харин ойрын жилүүдэд энэ эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж байгаа юм.  Ингэхийн тулд худалдааны бүтцийг төрөлжүүлэх талаар  энэ удаагийн айлчлалаар мөн  хэлэлцсэн байна. Тодруулбал,  Д.Амарбаясгалан дарга БНХАУ-ын Хөгжил, шинэчлэлийн хорооны дэд дарга Цун Лянтай уулзжээ.  Худалдаа, эдийн засгийг өргөжүүлэхийн тулд хилийн боомтуудыг төмөр замаар шуурхай холбох, дэд бүтцээр харилцан холбогдох ажлуудаа эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм.  Энэ хүрээнд   Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхэ, Бичигт-Зүүнхатавч зэрэг хилийн боомтуудыг төмөр замаар шуурхай холбох,  Ханги-Мандал боомтын төмөр замын холболт,  ”Монгол, Хятад, Оросын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг эрчимжүүлэх,  Сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр төсөл хэрэгжүүлэх талаар санал солилцсон байна.


Х.Өлзийжаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 13 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 14 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 18 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 20 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 21 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 21 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр