УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат үүрэгт ажлаа хүлээн авлаа


УИХ-ын  Ерөнхий нарийн бичгийн даргаар Д.Энхбатыг томилж,  Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр томилогдсон Л.Өлзийсайханыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тодруулбал, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцсэнээр  Ерөнхий нарийн бичгийн дарга нарын ажлыг хүлээлцсэн юм.  УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатар хүлээлцүүлэхдээ,  тогтоолыг уншиж танилцуулан, хэн хэнд нь шинэ ажилд томилогдсонд баяр хүргэв. Тэрбээр УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын болон Үндсэн хуулийн Цэцийн гишүүний албан тушаалыг Монголын нэр хүндтэй хуульч, төрийн зүтгэлтүүд хашиж ирсэн өндөр хариуцлагатай ажил болохыг онцлоод тэдэнд амжилт хүслээ.   УИХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга асан Л.Өлзийсайхан  тамгыг гардуулан өгөхдөө “Тамгын газраасаа дэвшин томилогдож байгаа Д.Энхбат ажлаа сайн мэдэх тул илүү эрч хүчтэй ажиллана гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм. Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат, УИХ-ын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдэн өөрчлөгдөх гэж байгаа энэхүү чухал үед уг үүрэг хариуцлагыг хүлээн авч байгаагаа дурдаад, цахим хуралдааны дэгийг нэвтрүүлж, Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан хоёр ч удаагийн өөрчлөлтийг гардан, парламентын өөрийн үнэлгээний тогтолцооны суурийг тавьсан Л.Өлзийсайхан даргын шинэчлэлүүдийг үргэлжлүүлэхээ илэрхийлэв. УИХ-ын  Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон  Д.Энхбатын хувьд  МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлээр 2001 онд төгсөж, 2008 онд Удирдлагын академийг Төрийн удирдлагын магистр, 2013 онд БНХАУ-ын Өвөр Монголын их сургуульд докторын зэрэг хамгаалжээ. Тэрбээр 2009-2017 онд УИХ-ын Тамгын газарт зөвлөх, ахлах зөвлөх, 2017-2022 онд ЗГХЭГ-т Засгийн газрын ахлах референтээр ажиллаж байсан бөгөөд 2022 оноос УИХ-ын Тамгын газарт хэлтсийн даргаар ажиллаж байв. Д.Энхбат төрийн албанд 15 жил, үүнээс УИХ-ын Тамгын газарт 11 жил ажиллаж байгаа ажээ.

Эх сурвалж: Монголын үнэн сонин №045/24576/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 13 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 13 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 14 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 14 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 18 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 20 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 20 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 20 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр