Б.Солонгоо: СДМЭХ-ноос “Реформ ба эмэгтэйчүүд” сургалтыг орон даяар зохион байгуулж байна


“Эмэгтэйчүүд” булангийнхаа энэ удаагийн дугаарт СДМЭХ-ны  дэд Ерөнхийлөгч, ХЗДХ-ийн дэд сайд Б.Солонгоотой ярилцлаа.

-СДМЭХ-ны дэд Ерөнхийлөгч, Удирдах зөвлөлийн гишүүний хувиар тантай ярилцаж байна.  Холбооны дэд Ерөнхийлөгчийн ажлыг хүлээн авснаас хойш ямар ажилд голлон анхаарч байна вэ?

-СДМЭХ-ны Удирдах зөвлөлийн гишүүд  таван багт хуваагдан тодорхой ажлуудыг хариуцан ажиллаж байна. Миний ахлан ажиллаж  буй  гуравдугаар баг МАН-ын эмэгтэй боловсон хүчний тоог нэмэгдүүлэх, чадавхжуулах ажлыг хариуцаж байна. Бидний хувьд юуны өмнө намын эмэгтэй гишүүддээ зориулсан сургалт зохион байгуулах ажилд анхаарлаа хандуулан ажиллаж байна. Энэ ондоо багтаан СДМЭХ-ны 21 аймаг, нийслэл хотын есөн дүүргийн салбар хороодын эмэгтэйчүүдийн оролцоог хангасан танхимын сургалтыг зохион байгуулж дуусгахаар төлөвлөгөө гарган ажиллаж байгаа юм.  Цаашдаа эмэгтэйчүүдээсээ ирүүлсэн саналыг үндэслэн сэдэвчилсэн сургалтуудыг цахимаар болон танхимын хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

-СДМЭХ-ноос “Реформ ба эмэгтэйчүүд” сэдвийн хүрээнд цуврал сургалтыг зохион байгуулж байна.  Ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаагийн хувьд та энэ сургалтын ач холбогдлын талаар  бидэнд мэдээлэл өгнө үү?

-“Реформ ба эмэгтэйчүүд” сургалт хөгжлийн хөтөлбөрийг 21 аймаг, есөн дүүрэгт зохион байгуулж байна. Энэхүү сургалт нь эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх болон  чадавхжуулах, холбооны салбар зөвлөлийн үйл ажиллагааг дэмжин, намын эмэгтэй гишүүдийг идэвхжүүлэх зорилготой.  Манай намын “Социал демократ” үзэл баримтлалын гол агуулга болох хувь хүний хөгжилд чиглэсэн гурван үндсэн агуулгын хүрээнд бүтэн өдрийн цогц хөтөлбөр байх юм. Энэ хүрээнд “Өөртэйгөө мэндэлцгээе”, “Бусадтай мэндэлцгээе”, “Хамтдаа мэндчилье” сэдвийн хүрээнд сургалтыг  явуулж байна. Эмэгтэйчүүд, ээжүүд бол  айл өрхийн тухайлан шийдвэр гаргадаг, хамгийн чухал нөлөөлөгч хүмүүс байдаг. Тэгэхээр эмэгтэйчүүдээ дэмжиж идэвхжүүлэх нь өнөөдрийн нийгмийн хамгийн чухал хүчин зүйл гэж манай багийн зүгээс  үзсэний үндсэн дээр энэхүү хөтөлбөрийг эхэлсэн гэж ойлгож болно.

-Энэ сургалтын хүрээнд аймаг, нийслэлийн хэчнээн эмэгтэйд хүрч ажиллах вэ. Одоогоор  цуврал сургалтыг хэчнээн газарт зохион байгуулаад байна вэ?

-Манай хөтөлбөр 2023 оны аравдугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн эмэгтэйчүүдээсээ эхэлсэн юм.  Одоогоор нийслэл хотын есөн дүүрэг, 16 аймгийн  150 гаруй сумын төлөөлөл  болох 1300 гаруй эмэгтэйчүүдэд хүрч ажиллаад байна. Цаашдаа бид баруун бүсийн Завхан, Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймгуудад 2023 оны арванхоёрдугаар сарын 11-нээс 18-ны хооронд “Реформ ба эмэгтэйчүүд”  сургалтыг зохион байгуулснаар хөтөлбөр маань дуусна.

-Эмэгтэйчүүд сургалтад хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?

-Манай эмэгтэйчүүд сургалтад  маш  идэвхтэй хамрагддаг. Түүнчлэн бидний явуулж буй сургалтад хамрагдаж байгаа эмэгтэйчүүдийн сэтгэгдэл өндөр байгаа. 2019 оноос хойш ковид, хөл хориотой холбоотойгоор олон нийтийн арга хэмжээ, үйл ажиллагаанууд хязгаарлагдмал байлаа шүү дээ.  Энэ үед бид бүхэн цахимжин, онлайн хурал цуглаанд их оролцдог болсон байсан.  Харин манай хөтөлбөрийн хувьд  тухайн орон нутагт зорьж очиж хэрэгжсэн болохоор орон нутгийн эмэгтэйчүүдийн оролцоо бол маш сайн байсан. Эмэгтэйчүүдэд маань сургалт хөгжлийн хөтөлбөрүүд  нэн хэрэгцээтэй байгааг харахад маш таатай санагдсан. Зарим аймгуудын хувьд аймгийн сошиал групп дээр нээлттэй зар тавьж бүртгэл хийж оролцуулсан нь онцлогтой байсан. Бид бүхний хувьд сургалтаа энэхүү хөтөлбөрөөр дуусгахгүй. Цаашид ч  эмэгтэйчүүддээ чиглэсэн хэд хэдэн ажлыг хийхээр төлөвлөөд байна.

-Сургалтын явцаас харж байхад манай улсын  эмэгтэйчүүдэд нийтлэг тулгамдсан асуудал юу байна вэ. Тэр дундаа реформ хийж, өөрчлөн шинэчлэх шаардлагатай ямар асуудал байна гэж  та харсан бэ?

-“Реформ ба эмэгтэйчүүд” хөтөлбөрийн “Хамтдаа мэндэлцгээе” багийн ажлын цаг дээр нийгэмд тулгамдаж байгаа хэд хэдэн асуудлыг тодорхойлж, хамтдаа шийдвэрлэх арга замыг багаараа ярилцан ажиллах даалгаврыг биелүүлсэн. Энэ тухайд ганцхан жишээ татахад,  “Ээж нэг хувь өөрчлөгдөхөд хүүхэд, өрх гэр 100 хувь өөрчлөгддөг” гэдэг агуулгыг багуудын зүгээс маш их дурдаж байсан. Тэгэхээр эмэгтэйчүүдийг, ээжүүдийг чадавхжуулж, шийдвэр гаргах боломжтой болгон реформ хийх тухайд эмэгтэйчүүд хамгийн их санал нэгдсэн. Тийм ч учраас бүтэн өдрийг зарцуулан, өөртөө хөрөнгө оруулалт хийж, манай сургалтад хамрагдсан нийт эмэгтэйчүүдээ харахад таатай байсан.

Бидний хувьд оролцоо л чухал байсан учраас  энэ ташрамд сургалтад хамрагдсан нийт эмэгтэйчүүддээ талархаж байгааг дурдах нь зүйтэй болов уу. Эмэгтэйчүүдийн хувьд нийтлэг тулгамдаж буй асуудал мэдээж  багагүй байгаа. Бидний өмнө тулгамдаж буй олон асуудлыг оновчтой шийдвэрлэхэд эмэгтэйчүүдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, эмэгтэйчүүд нэгдэн, нийгэмд өөрсдийн дуу хоолойг хүргэх шаардлагатай байна. Тийм ч учраас “Реформ ба эмэгтэйчүүд” сэдэвт сургалтын нэг зорилго нь эмэгтэйчүүдийн эв нэгдэл, тэгш боломжийг хамтдаа бий болгоход чиглэсэн. Ийм учраас эмэгтэйчүүд маань өөрсдийн байгаа орчиндоо бусдыгаа манлайлан, хамтдаа нэгдэж, шинийг санаачлан, нийгэмд болохгүй байгаа асуудалд өөрсдийн боломж бүрээрээ реформ хийхийг уриалж байгаа юм.


М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №046/24577/


0
angry
0
care
0
haha
6
liked
2
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 9 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 9 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 14 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 16 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 16 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр