ВИДЕО: Маргаашнаас шаардлагатай тохиолдолд эрчим хүчийг хязгаарлана


Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар салбарын сайд нар мэдээлэл хийлээ.  Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Өчигдөр буюу энэ сарын 12-ны өдрийн 16 цагт ОХУ-аас Монголд эрчим хүч нийлүүлдэг нийгэмлэг /"ВЕК" хувьцаат нийгэмлэг/-ээс Диспетчерийн үндэсний төвд нэгэн мэдээлэл ирсэн.

Тодруулбал,  энэ сарын 13-ны өдрөөс эхлээд ОХУ-аас нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний дээд хэмжээг буюу 345 МВт цахилгаан эрчим хүчийг 150 МВт болгон тодорхой хугацаагүйгээр хязгаарлахаа бичгээр болон амаар мэдэгдсэн.

Хязгаарлалтын үндсэн шалтгааны нэг нь ОХУ-ын нэр бүхий хоёр цахилгаан станцад гэмтэл гарсан байна. Эхний цахилгаан станцад 345 МВт-ын нэг блок эвдэрч, зогсжээ. Хэзээ эргэн ашиглалтад орохыг нь мэдэгдээгүй. Хоёрдугаарт 2023 онд мөн нэр бүхий станцад 250 МВт-ын хоёр блок буюу нийт 500 МВт-ын станцын шинэчлэл хийж байгаа ажил нь ашиглалтад ороогүй учраас ОХУ-ын хэсэг газарт цахилгаан эрчим хүчний дутагдалд орсон гэж байна.

Тиймээс, маргааш өглөөнөөс эхлэн цахилгаан эрчим хүчийг шаардлагатай тохиолдолд хязгаарлахаас аргагүй асуудал үүслээ. Энэ талаар ЗГ-ын хуралдаанаар танилцуулсан. Мөн ЗГ-ын хуралдаанаас олон нийтэд мэдээлэх чиглэл өгсний дагуу Эрчим хүчний сайдын хувьд энэ мэдээллийг хүргэлээ" гэв.

Тэрбээр мэдээлэл хийж байхдаа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

"ВЕК" хувьцаат компани, манай Диспетчерийн үндэсний төв сүүлийн  гаруй жилийн хугацаанд цахилгаан эрчим хүч импортлох, экспортлох гэрээтэй. Гэрээний нөхцөлөөр ОХУ өөрөө чадлын чадлын дутагдалд орсон бол нэг өдрийн өмнө урьдчилж мэдэгдээд эрчим хүч нийлүүлэх цагийн хязгаарыг урьдчилсан байдлаар ажилладаг горимтой.

Энэ заалтын дагуу өчигдрөөс эхлээд энэ сарын 13-14-ний өдрүүдэд эрчим хүчийг 150 МВт дээш гаргаж чадахгүй гэдгээ мэдэгдсэн хэмээв. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 8 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 9 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 9 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 14 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 16 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 16 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр