Д.Тогтохсүрэн: УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ


УИХ дахь МАН-ын бүлгийн ээлжит хурал өнөөдөр /2023.12.18/ хуралдаж, МАН-ын Удирдах зөвлөлөөс гаргасан УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн байдлаар явуулахыг дэмжсэн тогтоолыг хэлэлцэж дэмжлээ. Хурлын шийдвэрийн талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн сэтгүүлчдэд мэдээлэл өгөв.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн ”УИХ-ын сонгуулийн тойрог байгуулахтай холбоотой асуудлыг өнгөрсөн долоо хоногт бүлгийн хурлаар хэлэлцсэн. Үүний дагуу парламентад суудалтай улс төрийн намуудтай бүсчилсэн тойрог байгуулах асуудлаар санал солилцож, хэлэлцэх талаар МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэд санал хүргүүлсэн. Зарим улс төрийн намууд удирдах зөвлөлийн хүрээнд хэлэлцэж шийдвэр гаргасан байна.

МАН-ын удирдах зөвлөл хуралдсаны дараа өнөөдөр бүлгийн хуралдаанаар тойргийн асуудлыг хэлэлцэж, гишүүдийнхээ санал бодлыг сонслоо. Бүлгийн гишүүд УИХ-ын 2024 оны сонгуулийг бүсчилсэн тойргоор явуулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Одоо УИХ-д суудалтай болон бусад улс төрийн намуудтай бүсчилсэн тойргийг хэрхэн байгуулах, хэдэн мандаттай байхыг ярилцаж, саналуудаа тохиролцох юм. Түүний дараа байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлнэ” гэв.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 10 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 14 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 16 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 16 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 17 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр