Эдийн засгийн өсөлт энэ оны III улирлын байдлаар 6.9 хувьд хүрчээ


Монгол Улсын Их Хурлын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар өнөөдөр (2023.12.27) макро эдийн засгийн сүүлийн үеийн үзүүлэлтүүд, мөнгөний бодлогын зарим асуудлууд болон цаг үеийн сэдвийн хүрээнд сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Хэвлэлийн бага хурлын эхэнд, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг хэлэхдээ, Монгол Улсын эдийн засгийн өсөлт энэ оны III улирлын байдлаар 6.9 хувьд хүрснийг онцлоод, өнөөдрийн байдлаар нийт 4.5 тэрбум ам.долларын валютын нөөцтэй байгааг дурдав. Тэрбээр, макро эдийн засгийн тоон үзүүлэлтүүдээс харахад төгрөгийн ханш тогтворжиж, төлбөрийн тэнцлийн ашиг 960 сая ам.долларт хүрснийг тэмдэглэлээ.


Мөн Монголбанкнаас мөнгөний хатуу бодлогыг баримталснаар инфляцийн түвшин сүүлийн хоёр сарын турш нэг оронтой тоонд хадгалагдаж, одоогоор 8.6 хувьтай байгааг тодотгосон юм. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, уул уурхайн бүтээгдэхүүн, тэр дундаа зэс, нүүрсний экспорт түүхэн дээд хэмжээндээ хүрч, олон улсын зах зээлд үнэ тогтвортой байгаа нь эдийн засгийн өсөлтөд нөлөөлсөн гэв. Түүнчлэн уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэмжээ нэмэгдсэнтэй холбоотойгоор шатахуун, түлшний эрэлт өсч, нийлүүлэлтэд доголдол үүссэн асуудлыг цаашид онцгойлон анхаарч, төлөвлөлтийг сайтар боловсруулж ажиллана хэмээв. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэснийг мэдэгдлээ. 


Төв банкны зүгээс ирэх онд мөнгөний хатуу бодлогыг үргэлжлүүлэн баримтлахаар төлөвлөж буйг тэмдэглэхийн сацуу бизнесийн зээлийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд анхаарч, ялангуяа гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийг хүүгийн хөнгөлөлттэй зээлд хамрагдуулахаар зорьж байгааг онцоллоо. Хэвлэлийн бага хурлын төгсгөлд орон сууцны ипотекийн зээл олголт болон цаг үеийн зарим сэдвээрх сэтгүүлчдийн асуултад хариулав.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 10 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 10 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 15 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 17 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 17 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр