Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэх Засгийн газрын тогтоол гарлаа



Засгийн газрын тогтоолоор Улаанбаатар хотод метроны төсөл хэрэгжүүлэхээр боллоо. Ингэхдээ 2013 онд Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-ын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэх юм. Метроны нэгдүгээр шугамын нийт урт 17.7 км бөгөөд газар доогуур туннел байдлаар 6.6 км, Зүүн 4 замаас зүүн тийш 4.9 км, 25 дугаар эмийн сангийн уулзвараас баруун тийш 6.2 км, хоёр талдаа депотой байхаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар:

-Засгийн газрын тогтоолын дагуу олон улсын нээлттэй тендер зарлах замаар метроны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулна. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр хийсэн метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг үндэслэж, метро барих, түүнд хяналт тавих зөвлөх үйлчилгээтэй хамтатган олон улсын нээлттэй тендер зарлах юм.

Анх 1983 онд нийслэл Улаанбаатар хотод хөрсний нарийвчилсан шинжилгээг тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэд хийж байсан. 2005 онд Азийн хөгжлийн банкнаас Улаанбаатар хотын хүн амын нягтаршил ихсэж буйтай холбоотойгоор их багтаамжийн нийтийн тээвэр буюу метроны төслийг хэрэгжүүлэх анхны суурь судалгааг хийсэн юм. 2009 онд хотын ерөнхий төлөвлөгөө болон Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний судалгаа боловсруулах ажлын хүрээнд дэд бүтцийн салбарт хийх хөрөнгө оруулалтын ажлын жагсаалтад метро орж байсан. 2010 онд хотын нийтийн тээврийн хөгжлийн төслийн судалгааг Азийн хөгжлийн банкнаас мөн хийсэн юм. 2011 онд “Сүүсонг инженеринг” гэх компани анхны метроны урьдчилсан ТЭЗҮ-ийн суурь судалгаануудыг хийсэн. 2013 онд ЖАЙКА олон улсын байгууллагын санхүүжилтээр метроны урьдчилсан ТЭЗҮ-ийг хийсэн. Тус ТЭЗҮ-д үндэслэж метроны зураг төсөв, түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр хийх гүйцэтгэгчийн тендерийг ирэх оны нэгдүгээр сард багтаан зарлахаар төлөвлөж байна.

Анх метрон дээр гурван хувилбар гарсан.

  1. ЖАЙКА олон улсын байгууллага өөрсдөө зээлийн санхүүжилтээр хийвэл 1.7 тэрбум ам.доллароор санхүүжүүлнэ.
  2. Олон улсын нээлттэй тендер зарлаж, шалгаруулбал 1.3 тэрбум ам.доллароор хийх боломжтой.
  3. Өөрсдөө төслийн менежментээ хийж, зөвлөхүүд авч ажиллуулбал 1.5 ам.доллароор гүйцэтгэх боломжтой гэж гарсан.

Эдгээрээс хоёр дахь хувилбарыг сонгосон хэмээлээ.

2007 онд хийсэн ЖАЙКА олон улсын байгууллагын судалгаагаар улаанбаатарчуудын 60 хувь нь нийтийн тээврээр зорчиж байсан. Тэгвэл өдгөө энэ тоо 30 хувьд хүрэхгүй байгаа юм. Энэ нь нийтийн тээврийн шинэчлэлийг цаг алдалгүй хийх шаардлагатай болсныг харуулж байна. Дэлхийн томоохон хотуудад иргэдийнх нь 60 хувь нь нийтийн тээврээр зорчдог. Гэтэл манайд иргэдийн 50 гаруй хувь нь хувийн тээврийн хэрэгслээр зорчиж байна. Нийтийн тээврээр зорчих иргэдийн тоо жил ирэх тусам буурч буй.

Мөн иргэдээс түгжрэлийг бууруулах чиглэлээр ямар ажил хийвэл үр дүнтэй талаар асуухад хамгийн их дэмжлэг авсан нь гэрийн ойролцоо сургууль, цэцэрлэг шинээр барьж, хүрэлцээг нэмэгдүүлэх хэрэгтэй гэх санал байсан. Үүний дараа томоохон зах, худалдааны төвүүдийг дэд төвүүдэд тархаан байршуулах, метро болон их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх, нийтийн тээврийн парк шинэчлэл, ухаалаг гэрлэн дохионы зохицуулалт гэж санал өгсний дагуу нийслэлийн удирдлагууд судалгаан дээр үндэслэн ажиллаж байна. Иргэдийн 90 хувь нь багтаамж ихтэй нийтийн тээврийн хэрэгсэл, тэр дундаа метрог дэмжиж байгаа судалгаа гарсан юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
​Нүд бүрэлзэж чих шуугих нь хий арвидсаны шинж 9 цагийн өмнө
УИХ-ын гишүүн, Удирдах зөвлөлийн ажлын албаныхан иргэдтэй уулзлаа 9 цагийн өмнө
Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийн сонс… 10 цагийн өмнө
Улаанбаатар хотын 100 байршилд автобусны карт цэнэглэгч киоск төхөөрөм… 10 цагийн өмнө
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто зам, гүүрэн бай… 14 цагийн өмнө
Туулын хурдны зам барих олон улсын нээлттэй тендерийг дахин зарлана 16 цагийн өмнө
Монгол Улсын хүн амыг нэмэгдүүлэх хөгжлийн бодлогыг дэмжиж, оролцож аж… 17 цагийн өмнө
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Нийгэм, эдийн засагт өгөөжөө өгөх хувийн х… 17 цагийн өмнө
Нийслэлийн 23 дугаар сургуулийн гадаад хэлний өдөрлөгийн нээлт боллоо Өчигдөр
Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийг эргүүлэн татна Өчигдөр
ВАТИКАН: Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө Өчигдөр
“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээ… Өчигдөр
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын олон улсын нээлттэй тенде… Өчигдөр
Монгол Улсад хавсран суух Элчин сайд нар Итгэмжлэх жуух бичгээ өргөн б… Өчигдөр
Туркийн Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа Өчигдөр
Нийт дуудлагын 14 нь ой, хээрийн түймрийн тохиолдол байна Өчигдөр
“Нүүдэл-999” шатрын анхдугаар тэмцээний бүртгэл үргэлжилж байна Өчигдөр
Б.Алтантулга: Нийгэм дэх буруу ойлголтоос болж тархины үхэлтэй донороо… Өчигдөр
​ Нүүрсийг тусгай гарцаар хил нэвтрүүлж, экспортыг нэмэгдүүлнэ Өчигдөр
Франц Алжираас Элчин сайдаа татлаа Өчигдөр