Засгийн газрын ээлжит хуралдаанаар боллоо. Хуралдаанаар 10 гаруй асуудал хэлэлцсэн юм. Тус хуралдаанаар Соёлын дэд сайдаар "ТВ-9” телевизийн ТУЗ-ийн дарга П.Баттөрийг томилжээ.
Харин Соёлын дэд сайдын алба хашиж байсан М.Батбаярыг Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгч, Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар томилжээ. Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааны даргаар өмнө нь УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол ажиллаж байсан ч 2023 оны сүүлээрээ албан тушаалаасаа чөлөөлөгдсөн юм.
Сэтгэгдэл (0)
Сэтгэгдэл бичигдээгүй байна