С.Чимидцэрэн: Цар тахлын аюул холдоогүй байгаа учраас товлолт вакциндаа заавал хамрагдах хэрэгтэй


АШУҮИС-ийн Дархлаа судлалын тэнхимийн багш, анагаах ухааны доктор, дэд профессор С.Чимидцэрэнтэй Дархлаажуулалтын тухай хуулийн талаар ярилцлаа.

 

-Дэлхий даяар коронавирусийн халдварт цар тахлыг даван туулс­наар вакцинжуулалтын ач хол­богд­лыг харьцангуй ойлгодог болсон байх. Манай улсад товлолт болон товлолт бус дарх­лаажуулалт ямар хэмжээнд өрнөж байна вэ?

-Хүн төрөлхтний эрүүл мэндэд заналхийлсэн маш олон төрлийн халдварт болон халдварт бус өвчин дэлхий дээр байдаг. Тэдгээрээс өнөөдрийн байдлаар 30 гаруйг нь вакцинжуулалтын ачаар дэлхийгээс бүр мөсөн устгасан буюу өвчлөл, нас баралтыг харьцангуй бууруулсан судалгааны дүн бий. Дэлхий дээрх бүх улс орон хүн амаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд товлолт вакцинд хамруулж байна. Үүний адил Монгол Улс 2009 оноос Дархлаажуулалтын тухай хуулийг батлан хэрэгжүүлж байна. Нийтийг хамарсан халдвар болон өндөр эрсдэл бүхий халдварын эсрэг нэгэнт тодорхой болсон вакциныг өргөн хэрэглэхээр баримт бичигтээ тусган ажилладаг. Дэлхийн дулаарал, орчны бохирдол зэрэгтэй холбоотойгоор шинэ болон сэргэж буй халдвар төдийгүй вакцинжуулалтаар дэлхийгээс устаж үгүй болсон гэж үздэг зарим халдварт өвчний тоо хэмжээ нэмэгдэх болсон. Үүнд нөлөөлж байгаа бас нэг гол хүчин зүйл бол цар тахлын хөл хорионы улмаас нийтийг хамарсан вакцинжуулалтыг хийгээгүй буюу хойшлуулснаас үүдэлтэй. Ингэж вакцинжуулалтыг хойшлуулсан нь шинэ болон сэргэж буй халдвар буюу халдварт өвчлөл, түүнээс улбаалсан хүндрэл, нас баралтууд нэмэгдэж байгааг судлаачид судлан тогтоогоод байна. Тэгэхээр хүн төрөлхтний хөгжил дэвшлийн гол бүтээл болсон вакцинжуулалт өнөөдрийн бидэнд эрүүл саруул нийгмийг авчрахад маш чухал үүрэг гүйцэтгэж байгааг онцлон тэмдэглэх хэрэгтэй болов уу. 

-Вакцинжуулалтад хамрагд­даггүй, татгалздаг хүмүүс байдаг шүү дээ. Ийм тохиолдолд аливаа дархлаажуулалтад хамрагдахгүй байхын сөрөг нөлөөг та хэрхэн тодорхойлох вэ?

-Энэ тухайд маш олон төрлийн судалгаа гарсан байдаг. Судлаачийн хувьд дүгнэж хэлэхэд Монгол Улсын Засгийн газраас коронавируст цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд манай Монгол Улс хүн амынхаа дийлэнх хувийг вакцинжуулалтад хамруулж чадсан гэж үздэг. Үүний үр дүнд манай улсын өвчлөл, хүндрэл, нас баралт дэлхийн бусад улс оронтой харьцуулахад хамаагүй бага буюу өндөр үзүүлэлттэй гарсан. Манай багийнхны судалгааны үр дүн төдийгүй цар тахлыг даван туулсан улс орнуудын туршлагаас харахад ч манай улсын авч хэрэгжүүлсэн бодлогын арга хэмжээнүүд харьцангуй өндөр үзүүлэлттэй гарсан байдаг. Тэгэхээр вакцинжуулалт бол хувь хүнийг халдвар, хүндрэлээс хамгаалахаас гадна олон нийтийг хамарсан цах тахлын үед бусдыг буюу нийтийг, нийгмийг халдварт өртөж, өвчилж, хүндрэх, улмаар нас барах эрсдэлээс сэргийлэх ач холбогдолтой учраас өндөр үр дүнтэй. Тийм ч учраас цар тахлын үед бүх улс орон ард иргэдээ нийтээр нь вакцинжуулах ажил, арга хэмжээг зохион байгуулах жишээтэй. 

-Вакцины талаарх иргэдийн ойл­голт манай улсад ямар түвшинд байдаг юм бэ. Цар тахлаас хойш зарим буруу ташаа ойлголт гараад байх шиг байна л даа?

-Дэлхий нийтийг хамарсан цар тахлын аюул өнөөдөр ч холдоогүй байна шүү дээ. Өнөөдөр цар тахлын шинэ хувилбар гарч ирсээр байгаа талаарх мэдээллийг та бид авсаар байна. Ийм эрсдэл бүхий хэцүү үед товлолт вакцинд хамрагдахгүй байж хэрхэвч болохгүй. Ерөөсөө ийм нийтийг хамарсан цар тахлыг дэлхий даяараа вакцины хүчээр л даван туулж байна. Гэтэл манай ард түмэнд “Ковидоос хойш мартаж санахаас авахуулаад янз бүрийн өвчин эмгэгтэй болчихлоо” гэж их яриад байна л даа. Энэ тухайд судлаач хүний хувьд хэлэхэд вакцинаас болж өвчин нэмэгдэж, өвчилж, хүндрэх ямар ч боломжгүй. Тийм зүйл байхгүй. Харин ковид өөрөө маш том системийн халдварыг үүсгэсэн. Энэ хүндрэл нь амьдралын буруу хэв маяг, орчны хортой хүчин зүйлийн нөлөөгөөр бидний бие махбодыг өвтгөж, өвчнийг сэдрээж, хүндрүүлэх тохиолдол гарч байгааг үгүйсгэхгүй. Энэ хүндрэлийн улмаас иргэд өвчилж байгаа болохоос вакцинаас үүдэлтэйгээр гэнэтийн нас баралт, аливаа өвчин эмгэгийн эрсдэл нэмэгдээд байгаа зүйл ерөөсөө байхгүй гэдгийг зориуд тэмдэглэн хэлье. Ард иргэддээ хандаж хэхэлэд ийм үндэслэлгүй, ам дамжсан ярианд итгэж, вакцинжуулалтыг эсэргүүцэх, хамрагдахгүй байх нь та эргээд өөрийгөө л эрсдэлд оруулж байгаагийн нэг хэлбэр юм шүү. Харин энэ цар тахлыг бид бусад улс оронтой харьцуулахад харьцангуй хохирол багатай даван туулсан. Энэ бол ерөөсөө л бүх нийтийн вакцинжуулалтын үр дүн байсан. Судлаач, эмч хүний хувьд дахин хэлэхэд цар тахлыг бид вакцины хүчээр даван туулсан. 

-Ковидын хөл хорионы улмаас товлолт вакцин багагүй хугацаанд хойшилсон. Үүнээс үүдсэн сөрөг нөлөөг мэргэжлийнхэн та бүхэн хэрхэн дүгнэж, харж байна вэ?

-Заавал хийх дархлаажуулалт буюу товлолт вакцин гэдэг бол хүн төрөлхтнийг маш олноор өвтгөж, гэмтээж, өвчлүүлсэн халдвараас сэргийлж чаддаг. Тэгэхээр ковид цар тахлын улмаас товлолт вакцинуудыг хугацаанд нь хийж чадахгүй нөхцөл байдал үүссэн буюу тасарсан, зай нь холдсон зэрэг тохиолдол цөөнгүй гарсан. Хүүхдүүд товлолт вакциндаа хамрагдаж чадаагүй нь тухайн халдварт өвчнөөр өвчлөх, дахин халдвар авах, ерөөсөө аливаа халдварт өвчин нийгэмд дахин сэргэх их эрсдэлийг авчирч байгаа юм. Бидний эргэн тойрон, ойр орчимд халдварт өвчний үүсгэгч байнга байж байдаг. Ковидын вакцины улмаас хүмүүс гэнэт нас барж, өвчилж хүндэрч байна гэдэг яриа туйлын буруу ойлголт юм. Харин амьдралын орчин, буруу хэв маяг зэргээс үүдэлтэйгээр та бидний биед байдаг буюу даралт хэлбэлзэх зэрэг эмгэг нь ковид туссаны улмаас сэдэрсэн, тухайн хүнийг эрсдэлт байдалд хүргэсэн зэрэг нөхцөл байдал үүссэн байхыг үгүйсгэхгүй. Харин хүндрээгүй, нас бараагүй шалтгаан нь ерөөсөө л вакцинжуулалт юм шүү дээ. Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд, өргөн дархлаажуулалтын ач тусаар бид цар тахлыг даван туулсан. Бидэнд ийм бэлээхэн жишээ байсаар байна шүү дээ. Тиймээс товлолт вакцинд заавал хамрагдах хэрэгтэй. Ялангуяа бага насны хүүхдээ аливаа өвчний эсрэг товлолт вакцинд нь заавал хамруулж байхгүй бол эдгээр халдвар дэлхий нийтэд дахин сэргэх эрсдэл дэргэд байгааг мартаж болохгүй.

-Умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх вакциныг үндэсний товлолд оруулаад байна. Энэ нь ямар ач холбогдолтой талаар та манай уншигчдад мэдээлэл өгнө үү?

-Умайн хүзүүний хавдрын гол үүсгэгч нь папиллома вирусийн халдвар болохыг вирус, халдвар, хавдар судлаачид судлан тогтоосон байдаг. Папиллома вирус бол зөвхөн умайн хүзүүний халдвар биш маш олон төрлийн эмгэг, өөрчлөлтийг үүсгэж болдог. Үүний нэг төрөл буюу вирусийн тодорхой омог нь хавдар үүсгэх эрсдэлтэй юм гэдгийг олон жилийн судалгааны үр дүнд судлаачид тогтоосон байдаг. Энэ халдварын нэг урхагтай тал нь мэдээж халдвар авсан тохиолдолд хавдарт өртөх эрсдэл нэмэгддэг гэсэн үг. Тийм ч учраас дэлхий нийтээрээ папиллома вирусийн халдварын эсрэг дархлаажуулалт маш чухал болохыг дэвшүүлэн тавьж манай олон судлаач энэ тал дээр ажиллаад эрт үед нь ялангуяа хүүхдийг папиллома вирусийн халдвараас урьдчилан сэргийлж вакцинжуулж чадвал умайн хүзүүний хорт хавдар болон холбоотой эмгэгүүдээс сэргийлж болохыг судлан тогтоосон байдаг. Тиймээс энэ бол маш өндөр ач холбогдол бүхий вакцинжуулалт гэдгийг хэлэх байна. 

Манай улс Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт оруулж, заавал хийх вакцинд хүний папиллома вирусийн эсрэг тарилгыг багтаасан. Тус хуулийн 10.1-т “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа (полиомиелит), В вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан.  Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг нэвтрүүлснээр умайн хүзүүний хорт хавдрын урьдал эмгэгээс сэргийлнэ. Өөрөөр хэлбэл, умайн хүзүүний хорт хавдрыг бууруулахад чухал нөлөө үзүүлэх боломжтой.

 М.Өнөржаргал

Эх сурвалж: Монголын үнэн сонин №001/24580/


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичигдээгүй байна

Шинэ мэдээ
УИХ: Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ 2024/11/22
Б.Жавхлан: Ерөнхийлөгчийн хоригийг эергээр хүлээн авч, алдагдалгүй төс… 2024/11/22
Үндэсний болон нийтийн шатрын тухайд 2024/11/22
Отгонтэнгэр уулын тайлга тахилгад холбогдох архивын зарим баримт бичгэ… 2024/11/22
“Их 20” ядуурал, өлсгөлөн, уур амьсгалын өөрчлөлтийг онцлов 2024/11/22
Маоричууд эрхээ хамгаалж жагсжээ 2024/11/22
Д.Алтай: Эмэгтэйчүүдийн байгууллагын түүхэн замнал, хөгжил нь МАН-ын у… 2024/11/22
Х.Лхагвасүрэн: Төрийн банк ногоон хөгжлийн бодлогыг дэмжин ажиллаж бай… 2024/11/22
БНСУ дахь Элчин сайд С.Сүхболд Монгол судлаач оюутнуудтай уулзав 2024/11/22
Х.Нямбаатар: Улаанбаатар хотод их бүтээн байгуулалтын гарааны жил эхэл… 2024/11/22
Ч.Ариунхур: УИХ-ын тогтоолоор Үндсэн хуулийн 100 жилийн ойг улс орон д… 2024/11/22
Үндсэн хуулиа дээдлэн залах тухай УИХ-ын тогтоолыг баталлаа 2024/11/22
​ Парламентын хяналт, түүний тогтолцоо, хэрэгжилтийн талаар хэлэлцэж,… 2024/11/22
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илү… 2024/11/22
Ж.Гомбожав: 1924 онд нийгмийн нөхцөл байдал маш хүнд байсан ч өвөг дээ… 2024/11/22
Х.Мөнхбилэг: Үндсэн хуулийн өдөрт зориулсан хоолны акц бол тусгаар улс… 2024/11/22
Үндсэн хууль - Үндэсний тусгаар тогтнолын баталгаа 2024/11/22
Улсын төсөв хоригт орж, ураны төсөл гацаанаас гарлаа 2024/11/22
Эл өдөр эе, эвээ ололцоход сайн 2024/11/22
Улаанбаатарт 3 хэм дулаан байна 2024/11/22